“Эрчим хүчний хүрэлцээ, хэмнэлт” зөвлөгөөн үргэлжилж байна.
Эрчим хүчний системийн оргил ачаалал, түүнийг хаах арга зам сэдвээр Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням илтгэл танилцуулав. Тэрбээр:
-Монгол Улсын эрчим хүчний систем таван бүсэд хуваагддаг. Үүнээс төвийн бүсийн системийн бүсийн оргил ачаалал 1387 МТв. Энэ бол 2021 оны их ачаалал. 2022 оны их ачаалал эгшин зуурт 1427 хүрсэн. Үүнийг бид амжилттай давж чадсан. Дараагийн том хэрэглээ, өмнийн бүсэд байгаа. Оюутолгойн хэрэглээтэй нийлээд 204 МВт хэрэглээ бий.
Бид хоногийн ачааллын графикийг гаргасан. Үүнээс дөрвөн улиралд өөр, өөр тоо гарч байна. Хамгийн оргил ачаалал, 1387 гэдэг бол өвлийн цагт байдаг. Монгол Улсын уур амьсгалтай холбоотойгоор оргил ачаалал өвлийн улиралд байна. Оргил ачааллын үед агаарын температур 1 градусаар хүйтрэхэд цахилгааны хэрэглээ 10 МВт-аар нэмэгддэг.
Мөн гарагийн өөрчлөлт нөлөөлдөг. Даваа гарагт хэрэглээ маш өндөр байдаг. Баасан гарагт мөн өндөр. Харин амралтын өдрөөр цахилгааны хэрэглээ харьцангуй бага. Өвөл зунаас гадна баяр ёслолын үед, тэр дундаа цагаан сарын шинийн нэгний өглөө цахилгааны хэрэглээ оргил ачаалалд хүрдэг.
Оргил ачааллын цаг өвөл 19:00-21:00 бол зун 11:00-12:00 цаг байдаг. Шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой хөргөлтийн системийг их ашигладаг болсон. Харин хавар, намарт 20:00-21:00 цаг болж хойшилдог.
2022-2023 оны системийн нийт боломжит чадал 1426 МВт. Энэ хүртэл хязгаарлалтгүйгээр тулаад явна гэсэн үг. Үүнээс дээш нөхцөлд техник учраас аль нэг станц дээр нэгж хүчин чадлын блок аваарын байдлаар зогсож болно. Хэрэв 100 МВт нэг блок зогсох юм бол 1341 МВт-аас цааш бид хязгаарлалт хийж явна гэдэг дүр зураг харагдаж байгаа. Эндээс цахилгааныг хязгаарлахад бэлэн байна гэдгийг ойлгож болно.
Бид 12 дугаар сарыг сонгоод 743 цаг дотроос хэрвээ тулсан ачаалалтай явахад импортын цахилгааны үргэлжлэх хугацаа 488 цаг байгааг гаргаж ирсэн. Хэрэв нэг блок зогссон тохиолдолд 618 цаг буюу нэлээд урт хугацаагаар импорт үргэлжилж байгаа. Тиймээс хязгаарлах эрчим хүчний үргэлжлэх хугацаа нь 57 цаг болсон статистикийг гаргаж байна. Энэ байдал руу орохыг үгүйсгэхгүй. Учир нь техник хэзээ ч зогсож болзошгүй.
Манай төвийн хувьд оройн оргил ачааллыг хаахад хэд хэдэн зохицуулалтын арга хэмжээ авдаг. Үүнд сүлжээний усны температурыг төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм дотор нэмэх, хасах дөрвөн градусаар хэлбэлзүүлдэг. Мөн үйлдвэрлэлийн процессод нөлөөлөлгүйгээр зарим тоноглолыг зогсоож байна.
Эх үүсвэрийн дутагдалд орсон үед нэгдсэн сүлжээний дүрэмд зааснаар нэг хэрэглэгчийг хоёр цагаас илүүгүй хугацаагаар хүчдэлээс тасална. Энэ мэтчилэн огцом аваарын нөхцөл байдлын үед таслалт хийх аргууд байдаг. Энэ аргуудыг 1990-ээд оны ихээр ч хэрэгжүүлж, тухайн хүнд цаг үеийг туулсан.
Хэрэглэгчийг бид ангилах, мэдрэх ёстой. Ухаалаг тоолуур тавиад аль хэрэглэгч өдрийн цагаар илүү их цахилгаан зарцуулж байна, тэр айлд оройн цагаар ачаалал ямар байна вэ, ААН-үү, сургууль уу гээд төлөвлөлтийг сайжруулах нь зүйтэй" гэлээ.
Мөн цар тахлын үед цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даасантай холбогдуулан хэрэглээ огцом өссөн гэдгийг онцоллоо.