Монгол төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг Монгол төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн нэрэмжит болгов.
Монголын анхны мэргэжлийн дипломатуудын нэг Мангалын Дүгэрсүрэн нь дипломат албанд нийт 37 жил, түүний дотор Гадаад явдлын яамны сайдаар 17 жил ажиллаж Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дипломат албыг өсгөн бэхжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай гадаад харилцааны ажилтнууд, мэргэжлийн дипломатуудыг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Монгол Улсын энэхүү цомхон бөгөөд чадварлаг дипломат албыг бэхжүүлэхэд М.Дүгэрсүрэн гуайн оруулсан хувь нэмэр асар их. Өмнө нь олон улсын харилцааны мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан манай улс 1991 онд Олон улсын харилцааны сургуулийг байгуулж, үндэснийхээ боловсон хүчнийг өөрсдөө бэлтгэдэг болоод 30 гаруй жил өнгөрч байна.
Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсныхаа дараа ч эзэмшсэн мэргэжил, ажлын баялаг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлж, Монгол Улсын гадаад бодлогын “Алтан аргамж”-ийг бэхжүүлэхийг зорин мэргэжлийн дипломатуудаа дотооддоо бэлтгэх зорилготой МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Шинээр байгуулагдсан сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулж, багш нарыг бэлтгэх ажлыг өөрөө гардан хийж байсан юм.
Эх сурвалж: ГХЯ