Оросын Прокурорын ерөнхий газар Фэйсбүүк, Инстаграм болон WhatsApp нийгмийн сүлжээг эзэмшдэг Мета компанийг хэт даврагч байгууллага болохыг хүлээн зөвшөөрч, Орос дахь үйл ажиллагааг хориглохыг шүүхээс хүсжээ.
Прокурорын ерөнхий газраас энэ хүсэлтээ өчигдөр шүүх рүү илгээсэн байна. Дараа нь Оросын Мөрдөн байцаах хороо Мета компанийн ажилтнуудын үйлдэлтэй холбогдуулан оросуудын эсрэг хүчирхийлэлд өдөөн турхирсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роскомнадзор байгууллагаас гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Инстаграмыг хаах шийдвэр гаргасан байна.
Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар үхэх хэрэгтэй гэсэн постуудыг түр хугацаанд хориглохгүй байх шийдвэр гаргасан байна.
Мета компани нийгмийн сүлжээнд үзэн ядалтыг өдөөх тухай бодлогодоо түр хугацаагаар өөрчлөлт оруулах шийдвэр гаргасны дараа Оросын эрх баригчид ийнхүү хурц хариу үйлдэл үзүүлсэн байна. Тухайлбал, зарим орны Фэйсбүүк, Инстаграм хэрэглэгчдийг Оросын армийн эсрэг хүчирхийлэлд уриалахыг Мета зөвшөөрчээ. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар үхэх хэрэгтэй гэсэн постуудыг түр хугацаанд хориглохгүй байх шийдвэр гаргасан байна.
Тус компаниас мэдээлснээр "Оросын түрэмгийлэгчид үхэх ёстой" гэх мэт түрэмгийллийн шинжтэй бичвэрүүд манай дүрэмд нийцдэггүй байсан бол оросууд Украин руу дайрсантай холбоотойгоор улс төрийн бичвэрүүдэд тавих шаардлагаа түр хугацаанд зөөллөсөн" гэж Мета компаниас мэдээлжээ.
Гэвч Оросын Мөрдөн байцаах хорооноос энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж үзжээ. Тухайлбал, олон нийтийг экстремист үйлдэлд өдөөн турхирсан, Оросын иргэдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм.
Харин Прокурорын ерөнхий газрын мэдэгдлийн дараа Фэйсбүүкийн төлөөлөгч Ник Клегг тус компанийн бодлого зөвхөн Украины нутаг дэвсгэрт үйлчилнэ гэжээ. "Бид оросуудтай дайсагнах гэсэнгүй. Нийгмийн сүлжээн дэх Оросын иргэдийн эсрэг аливаа ялгаварлан гадуурхалт, харгислалыг бид тэвчихгүй" гэжээ.
Эх сурвалж: ВВС