Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхий даяар хоригдож буй эмэгтэй сэтгүүлчдийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг уриалав.
Мөн Афганистанд эмэгтэй сэтгүүлчид сураггүй алга болж буй явдалд түгшүүр зарлав. Хэвлэлийн эрх чөлөөний барометрт дурдсанаар шоронд хоригдож буй 550 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны 73 нь буюу 13 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь сүүлийн таван жилд хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн 14 оронд Хятад (21 эмэгтэй сэтгүүлч шоронд хоригдож буй), Иран (12), Беларусь (10), Вьетнам (4), Туркт (4) сэтгүүлчид хавчилт шахалтын золиос болох эрсдэл дунд ажиллаж байна.
Тэргүүн шугам
Сүүлийн үед өрнөсөн хямралын үеэр эмэгтэй сэтгүүлчид тэргүүн шугамд ажиллаж байсныхаа горыг амссан. Иранд хоригдож буй 12 эмэгтэй сэтгүүлчийн 11-ийг нь цагдаагийн газар саатуулагдаж байхдаа нас барсан, курд оюутан Махса Аминигийн хэргийг эсэргүүцсэний дараахан баривчилжээ.
Энэ хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд хоёр эмэгтэй сэтгүүлч хамгийн их хүчин зүтгэсэн. Дээрх оюутан эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад нь очиж сурвалжилсан Нилуфар Хамеди, оршуулах ёслолыг нь сурвалжилсан Элахе Мохаммади нарыг "тогтолцооны эсрэг суртал ухуулга явуулсан", “үндэсний аюулгүй байдлын эсрэг үгсэн хуйвалдсан” хэргээр буруутгаж байна. Эдгээр зүйл ангид цаазаар авах ял оногдуулж болзошгүй.
Мьянмарт 2021 оны наймдугаар сараас хойш Янгоны шоронд хоригдож буй чөлөөт сэтгүүлч Тет Тет Хине 2021 оны хоёрдугаар сард тус улсад өрнөсөн төрийн эргэлтийн үеэр цэргийнхний хүчирхийллийн талаар мэдээлсний төлөө “цэргийнхний эсрэг үзэн ядалт, хүчирхийллийг өдөөн турхирсан” хэргээр гурван жилийн хорих ялаар хоёр удаа шийтгүүлсэн.
RSF-ийн 2021 оны тойм тайланд эрэгтэй сэтгүүлчдээс (15) илүү олон эмэгтэй сэтгүүлчийг (17) хорьсон улс гэдгээрээ мэдээлэгдсэн Беларусьд 9 эмэгтэй сэтгүүлч зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал сурвалжилсан хэргээр одоо ч хоригдсоор байна.
Тэднийг урт хугацааны хорих ялаар шийтгэхээс гадна эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, харгис хэрцгий хандсан. Кациарина Бахвалава (Кациарина Андреева) 2020 оны арваннэгдүгээр сард Минск хотын “Өөрчлөлтийн талбай” дээр Лукашенког эсэргүүцсэн жагсаалын үеэр зураг авсан хэргээр нийт арван жил гурван сарын хорих ял сонссон.
Хараагүй болж эхэлсэн түүнд ямар ч арга хэмжээ аваагүй. Найман жилийн хорих ял эдэлж буй түүний хамтран зүтгэгч Ксения Луцкина астматай бөгөөд тархины хавдартай болсон ч түүнд огт эмчилгээ хийгээгүй.
УДААНААР ҮХҮҮЛЭХ, ХАРГИС ХЭРЦГИЙ ХАРЬЦАХ, ХАЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН НЬ
Вьетнамд 2019 онд RSF-ийн Нөлөөллийн төлөөх шагнал хүртсэн Фам Доан Трунг асар их доройтсон эрүүл мэндийн байдлынх нь талаар аливаа мэдээллийг нуун дарагдуулах үүднээс Ханой хотоос 1000 км-ийн зайтай байрлах шорон руу шилжүүлжээ.
Хятадад хоригдож буй эмэгтэй сэтгүүлчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, харгис хэрцгий хандах зэргээр аймшигтай нөхцөлд байлгаж байна. Хятадад #MeToo хөдөлгөөнд оролцсон гэдгээрээ танигдсан сэтгүүлч Хуан Шюэчин (София Хуан)-ийг хэрцгийгээр тамлаж, эрүүдэн шүүснээс болж түүний бие хүчтэй өвддөг болсон.
Хоригдож буй хэсэг эмэгтэй сэтгүүлчийн зүгээс өөрсдийн болоод хамт хоригдож буй нөхдийнхөө туулан өнгөрөөж буй зовлонгийн талаар мэдээлэх оролдлого хийсэн. 2022 оны RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналт, Ираны сэтгүүлч Наргиз Мохаммадигийн 2022 оны 12 дугаар сарын 24-нд нийтлэгдсэн нээлттэй захидалд “Хамт хоригдож буй хэд хэдэн хүмүүсээс [...] өнгөрсөн хэд хоног тэдэнд хэрхэн харгис хэрцгий арга хэрэглэсэн талаар цочирдом мэдээлэл авлаа" гэж бичжээ.
Үүнээс нэг сарын өмнө тэрбээр "Цагаан эрүү шүүлт" гарчигтай номдоо байгалийн гэрэлгүй, харанхуй газар урт хугацааны турш ганцааранг нь хорьж, мэдрэхүйн эрхтнүүдийг доголдолд оруулдаг шорон дахь эрүү шүүлтийн нэг аргыг дүрсэлсэн байдаг.
Афганистанаас эмэгтэй сэтгүүлчид сураггүй алга болж байна
Афганистаны хэвлэл мэдээллийн салбар хоёр жил хүрэхгүй хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. 2021 оны зун хүртэл үйл ажиллагаа явуулж байсан 526 хэвлэл мэдээллийн хэрэгслийн тал нь хаагдахад хүрсэн.
2021 оны 8 дугаар сарын 15-наас (Талибууд эзлэн авсан өдөр) өмнө 2300 эмэгтэй дийлэнх нь (90%) ажлаа орхисон, тэдний нэг хэсэг нь эх орноосоо дүрвэсэн ч энэ талаар тодорхой тоо баримт байхгүй.
Одоо ажиллаж байгаа хүмүүс улам бүр хэрцгий болж буй нөхцөл байдалтай эвлэрэх ёстой болж байна. Талибууд зарим мужид эмэгтэй сэтгүүлчдийг эрэгтэйчүүдээс ярилцлага авах, хэвлэлийн бага хуралд оролцохыг саяхан хориглосон. Үүний зэрэгцээ тэдэнд цуг ажилладаг эрэгтэй сэтгүүлчидтэй хамт радио, телевизийн нэвтрүүлэг хөтлөх, эрэгтэй зочид хүлээн авах нь хориотой болсон.
Талибаны буяныг дэлгэрүүлэх, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яамнаас мөн хувцаслалтыг хатуу журамласан байна. Эмэгтэй сэтгүүлчдэд эфирт гарахдаа нүднээс бусад бүх биеэ халхлах үүрэг өгчээ.
Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага