1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан юм.
Түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг.
Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж, “Сэтгүүлчдийн өдөр” болгожээ. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, төрийн байгууллагуудад тараадаг байжээ.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр МСНЭ-ийн ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. Энэ үеэр Монголын сэтгүүл зүйн түүхийн нэвтэрхий толь бүтээх талаар мэдэгдэв.
Мөн 110 жилийн ойн баярын ажиллагаа, “Ган зам” сонины 65 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа “Ган зам” паласт боллоо.