ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсан бэ. Энэ мөнгөний хойноос явж байна уу, буцааж авахын тулд ямар ажил хийж байна гэдгийг иргэд их асууж байна?
-Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн 95 тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үүний 22 тэрбум төгрөгийг эд хөрөнгө худалдан барагдуулахаар ажиллаж байна. Шүүхэд маргаан дуусаагүй байна. Цар тахлын улмаас Нийгмийн даатгалын сангаас 900 тэрбум төгрөг зарцуулсан. Иймд НДС мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Ингэснээр арилжааны банкуудад чөлөөт мөнгөн хөрөнгөө байршуулж, хүүгийн орлого авах боломжгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг. Харин 2016 оноос зарлагын гүйлгээ хийгдэхгүй болсон тул тус оны наймдугаар сараас хойш нэмж мөнгө байршуулалгүй, нийгмийн даатгалын сангийн харилцах данснуудаас хийж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг удаа дараа хүргүүлж ажилласан.
Прокурорын байгууллагаас Капитал банкны эзэмшилд байгаа томоохон хөрөнгүүдийг битүүмжилсэн тул хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явагдахгүй төлбөр барагдуулалт удаашралтай байна.
Харин 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр тус банкийг албадан татан буулгасан. Энэ үед нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан.Үүнээс хойш тус авлагыг барагдуулахын тулд АТГ, Монголбанк, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж байна. Капитал банканд байршиж байсан 104 тэрбум төгрөгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулсан.
Мөн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн дараалал урагшлуулах, төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэснээр төлбөр барагдуулах дарааллыг гурван түвшин дээшлүүлж, одоо барагдуулах ажиллагаа явуулж байна. Тус банкны эрх хүлээн авагч зөвлөлийн гишүүдтэй 30 удаа уулзаж, 25 албан бичиг хүргүүлж, холбогдох шаардлагатай мэдээллийг 32 удаа цахим шуудангаар солилцсон.
-Эхнээсээ авлагыг барагдуулаад эхэлсэн гэсэн үг үү?
-Нхнээсээ нэхэмжлэлийг барагдуулж, одоогийн байдлаар 7.4 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Одоо банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзэж, судлах, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ банктай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна.
Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хэргийг шалгах явцад прокурорын байгууллагаас Капитал банкны эзэмшилд байгаа томоохон хөрөнгүүдийг битүүмжилсэн тул хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явагдахгүй төлбөр барагдуулалт удаашралтай явагдаж ирсэн. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдвэл хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах ажил явагдаж, авлага барагдуулалт хийгдэх юм.