gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нуурын эрэг дээрх сэтгэлийн амар амгалан

Аялал
2021-09-28
10
Twitter logo
10
Twitter logo
Аялал
2021-09-28
Нуурын эрэг дээрх сэтгэлийн амар амгалан Хөвсгөл нуур

Жинхэнэ амар амгалан гэдэг асуудалгүй, бүх зүйл бүрэн эв зохицолтой байхын нэр биш. Харин гадна орчинд, эргэн тойронд юу ч болж байлаа сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадах чадварыг хэлдэг ажээ.

Гэвч бид сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэвч  өдөр тутмын асуудлууд хэрэгтэй, хэрэггүй, эерэг, сөрөг түм буман бодлууд амар тайван байдлыг алдагдуулж орхидог. Энэ дунд өөрийгөө ч анзаарах сөхөөгүй болтлоо будилсан хэрнээ бусдын өөг андалгүй харж, дэвэргэн, хийсэн алдаанд нь баярлах шахам байгаа нь өнөөдрийн нийгмийн нэг өнгө юм. Хэрэв та энэ бүхнээс хичээгээд ч салж чадахгүй, амар амгаланг олохгүй байвал зүгээр л аялж, нуурын эргийг зорихыг зөвлөе.

Хөвсгөл нуур

Нуурын эрэг танд эрээд хайгаад олохгүй байгаа тэрхүү амар амгаланг мэдрүүлнэ. Хязгаар нь үл харагдах цэлгэр хөх нуурыг хараад өөрийн эрхгүй элдэв бодлоо мартагнаж, зөөлөн долгиолох усны чимээнд тархи амарна. Ялангуяа нуурын эргийн нар жаргах, мандах үеийн өнгө төрх мэлмийг баясгана. Нэгээс нөгөөд яарсан завгүй энэ амьдралд хэсэгхэн ч гэсэн өөртөө зав гаргаж, нуурын эргийн амар амгаланг мэдрэх нь энэ амьдралын бас нэгэн үнэ цэнэ биз ээ. 

Тэрхийн цагаан нуур

Хөвсгөл нуур

Хяргас нуур

Байгаль далай хараа булаам юм аа, хараад л зогсоод баймаар. Гэхдээ зөвхөн надад л тэгж санагдсан ч байж магадгүй. Эргийн нь чулуу зөөлхөн, агаар нь ер бусын цэнгэг аж. 

Орой нар шингэх алдад бид нуурын эрэг хавцал руу явцгаасан бөгөөд энэ үеийн байгалийн сайхныг хэзээ ч мартахгүй байх.

Өглөөний мандах нар нуур байгалийг улам гэрэлтүүлж, байгаль дэлхий гэдэг ямар гайхамшигтайг нэгэн удаа харуулах болно. 

Нийтлэлийг бичсэн: Б. Янжиндулам

Эх сурвалж: Joinme.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан