Мобиком Корпораци нь ажилтнуудаа өсөн дэвших боломжоор хангах, хүсэл сонирхол, мэдлэг боловсролыг нь дэмжих, ур чадварыг нь дээшлүүлэх зэрэгт чухал ач холбогдол өгдөг билээ. Үүнтэй холбогдуулан 2018 оноос эхлэн Япон улсын Харилцаа холбооны тэргүүлэгч компани KDDI групп руу боловсон хүчнээ илгээж, дадлагажих, олон улсын стандарт бүхий харилцаа холбооны үйлчилгээнээс суралцах, туршлага хуримтлуулах боломжийг бий болгосон.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ур чадвараа дээшлүүлэн, амжилттай ажиллаж, Радио холбооны хамгийн өндөр зэргийн сертификат болох “Pадио технологийн операторчийн 1-р зэрэглэл”-ийн сертификат авсан Мобиком Корпорацийн инженер Ч.Чинбаттай ярилцсанаа хүргэе.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт тэргүүлэгч Япон улсад хэрхэн ажиллаж, ямар зүйлсийг сурч мэдэж буйгаар тань өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье. Одоогийн байдлаар ямар төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байгаа вэ?
Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэнд хүргэе!
5G-гийн төслүүд дээр гол түлхүү ажиллаж байна. Энэ хугацаанд KDDI группийн өндөр хурдны 5G/NSA/ технологийг нэвтрүүлэх, мөн Япон улсад анх удаа 5G олон улсын роуминг үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Яг одоогоор 5G сүлжээний өргөтгөлийн ажлууд болон 5G технологийн үндсэн 3 давуу тал болох өндөр хурд, олон хэрэглэгч нэгэн зэрэг холбогдох чадамж, хугацааны хоцрогдол багатай мэдээлэл дамжуулах чадамж бүхий 5G/SA/ технологийг нэвтрүүлэх ажлууд дээр тус тус ажиллаж байна. Технологиос гадна KDDI групп компанийн соёл болон Япон хүний ажиллах арга барилаас суралцаж байна.
Та Япон болон Монгол хүмүүсийн ажлын арга барил, давуу талыг юу гэж тодорхойлох вэ?
Мэдээж хүн бүр харилцан адилгүй учир бүгд тийм гэж хэлэх хэцүү байх. Миний анзаарснаар Япон хүмүүс хоорондоо хүндэтгэлтэй харьцаж, бие биедээ итгэл үзүүлдэг. Мөн хариуцлагатай байдал, тууштай зан Япон хүнийг тодорхойлох болов уу.
Харин Монгол хүний давуу тал орчиндоо хурдан дасан зохицох болон хурдан суралцах чадвар гэж бодож байна.
Радио технологийн операторчийн 1-р зэрэглэлийн сертификат авсан гэж сонссон. Танд баяр хүргэе. Шалгалтдаа хэр удаан бэлдсэн бэ? Сертификатын талаар товчхон танилцуулна уу? Ер нь жилд ойролцоогоор хэдэн хүн 1-р зэрэглэлийн болзлыг хангадаг вэ?
Баярлалаа. 2020 оны 12-р сараас хойш 8 сарын хугацаанд бэлдсэн. “First-Class Technical Radio Operator for On-The-Ground Services” (第一級陸上無線技術士) нэртэй сертификат бөгөөд шалгалт нь радио холбоонд ашиглах технологи болон хууль дүрэм зэрэг нийт 4 шалгалтаас бүрддэг. Радио холбооны хамгийн өндөр зэргийн сертификат юм. Энэ сертификаттай хүн эх газрын радио холбооны бүх төхөөрөмжүүдийг ажиллуулах, тохируулах, ажлыг шалгах, зааварчлах, зөвлөгөө өгөх эрхтэй байдаг. Жил бүр 5000 орчим хүн уг шалгалтыг өгч, ойролцоогоор 25% нь тэнцдэг.
Энэхүү сертификатыг авснаар танд болон Монголын Мэдээлэл харилцаа холбооны салбарт ямар боломж нээгдэх боломжтой гэж бодож байна?
Радио холбооны талаар илүү ихийг мэдэх, мэдлэгээ улам ахиулж дээшлүүлэх, туршлага хуримтлуулах зорилгоор уг шалгалтад бэлдэж өгсөн. Мэдсэн сурснаа ажлын талбар дээр ашиглаж, хамт олонтойгоо туршлагаа хуваалцаж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллан, 2 орны харилцаа холбооны салбарт өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.
Технологи маш хурдацтай хөгжиж байна. Энэхүү хөгжлийг залахад гар бие оролцож байгаа таны хувьд, хамгийн ойрын ирээдүйд биднийг ямар шинэ техник технологийн нээлт, шинэ үйлчилгээ, боломжууд хүлээж байгаа вэ?
Маш өргөн сэдэв учир 5G технологитой холбож бидний эргэн тойрон хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг аль болох ойлгомжтой, ойрхон жишээн дээр ярья.
5G технологийн өндөр хурд, хугацааны хоцрогдолгүйгээр олон хэрэглэгчдийг нэгэн зэрэг холбох давуу талууд нь ирээдүйд бидний амьдралыг илүү үр ашигтай, тав тухтай, аюулгүй болгоно.
Жишээ нь, ойрын ирээдүйд 5G сүлжээг ашиглаж оффисоосоо уул уурхайн хүнд даацын машинуудаа жолоодох боломж бий болно. Мөн алсын зайнаас хагалгаа эмчилгээ хийх бололцоо бий болсноор, хугацаа алдалгүй, алслагдсан газарт байгаа хүний амь насыг аврах боломжтой. Хөдөө аж ахуйн салбар, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын төхөөрөмжийг оффисоосоо хянах, удирдах, нарийвчлал шаардсан нарийн төвөгтэй ажлыг хүртэл роботын тусламжтайгаар хийх боломж бий болно. Мөн тэмцээн болон хамтлаг дуучдын амьд тоглолтыг өөрийн хүссэн өнцгөөс, хүссэн газраасаа өндөр нягтаршилтай шууд дамжуулан үзэх боломжтой гэх мэт жишээг нэрлэж болох юм.
Дээрх зарим жишээг 4G технологи ашиглан туршсан байдаг ч 5G технологийг ашигласнаар хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг илүү чанартай, илүү хурдан, илүү найдвартайгаар хүлээн авах боломж нээгдэх юм.
Бидний зөгнөлт кино болон зохиолоос л уншиж, үзэж байсан бүхэн технологийн тусламжтайгаар биеллээ олоход ойртсоор байна гэж боддог. Мобиком Корпораци манлайлагчийн үүргээ биелүүлэн энэ бүх өөрчлөлт, шинэчлэлийг авчрахад мөн 5G сүлжээг Монгол улсдаа нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.
Баярлалаа.