Үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй "Хотулун гүнж" УСК энэ баасан гарагт албан ёсоор нээлтээ хийлээ.
"Шүүдэр продакшн", VOO-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК нь Юань гүрний үеийг харуулсан тулаант эпик төрлийнх бөгөөд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.
2020-2021 он дамнан цар тахлын үед багагүй хүнд цаг үед дөрвөн улирлын турш зураг авалтаа хийсэн энэхүү кинонд ахмад жүжигчин А.Цэгмэд, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.
Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор СТА Ц.Байдраг ажиллажээ. Уг бүтээл гол баатруудын бага насны дүрүүдээр эхэлдэг агаад аавынхаа дүр Урус хунтайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир нар тоглосон байна.
Киноны Ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлэгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач СТА Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч СТА Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.
Кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байгаа ба Хотулун гүнж УСК-г насны ангилалгүй, гэр бүлээрээ үзэх үндэсний контент байлгах зорилгоор 18+ хэсгүүд, хэт их цус, хараал хашхираангүй байлгахыг зорьж бүтээснээрээ мөн онцлог юм.
“ХОТУЛУН ГҮНЖ” УСК ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮЗВЭЛ ТОХИРОМЖТОЙ КИНО БҮТЭЭЛ БОЛСОН
“Шүүдэр” продакшны захирал, зохиолч Б.Шүүдэрцэцэг:
- “Хотулун гүнж” уран сайхны кино цар тахлын амаргүй цаг үеийг давж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа. Бүтэн жил дамнаж бүтээсэн киноныхоо нээлтийг өнөөдөр хийж буйдаа маш их баяртай байна. Кино багийн 100 гаруй хүн, мөн гол хөрөнгө оруулалтыг хийсэн Мобиком корпорацийн VOO-ын хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Жүжигчдийн дээл, хааны тугийг үнэгүй оёод өгсөн үзэгчид ч бий. Киног бүтэхэд маш олон хүний хувь нэмэр, сэтгэл шингэсэн. Хүсэн хүлээсэн нээлт маань яг товлосон цагтаа болж буйд баяртай байна.
Бидний хувьд Монголоос гадна дэлхийд гаргаж болохуйц кино бүтээх нь чухал юм.
-Уг киногоор юу өгүүлэхийг зорьсон бэ?
-Их Юань гүрний үед Алтан ургийнхан хоорондоо хэрхэн зөрчилдөж байсныг харуулсан ба Тулуй, Өгөөдэй хааны зөрчилдөөн дунд Хотулун гүнж тодорч гарч байсан юм билээ. Хэдий тулаант кино боловч монгол хүний жудаг, ёс заншлын талаар тод томруунаар гардаг. Нэг үгээр монгол хүнд монголоороо байхыг сануулсан бүтээл. Кинотеатруудад ахмадууд үзчих кино маш ховор. Тиймээс аав, ээж, хүүхдүүдтэй хамт гээд гэр бүлээрээ үзвэл тохиромжтой кино бүтээл болсон.
- Таны зохиолдоо төсөөлөн буулгасан Хотулун гүнж дэлгэцийн бүтээлд хэр сайн “амилсан” гэж бодож байна вэ?
- Их олон жүжигчин шалгарч байсан ч төслийн урт хугацааны дунд өөрчлөгдсөн. Миний хувьд нэн түрүүнд мэргэжлийн жүжигчинг л тоглуулахыг зорьж байлаа. “Хотулун” гүнж үнэхээр хүнд дүр. Мөн жүжигчний тулааны ур чадвар буюу тайзны хөдөлгөөний чадварыг чухалчилсан. Жүжигчин М.Цэрэндолгорыг кино багийнхан санал нэгтэйгээр сонгосон. Ялангуяа ОХУ, БНХАУ, Монголд жүжигчний мэргэжлээрээ суралцсан гээд давуу тал их. Жил дамнан ажиллахад яван чангарна гэдэгчлэн тэр зураг авалт бүрд сайжирч зураг авалтын төгсгөлд буюу элсэн цөл дэх тулааны үед харахад тэр яг л “Хотулун” гүнж болсон байсан. Өөрөө ч хэлж байсан, “Гэртээ харьсан хэр нь би гүнж бил үү, Цэдо билүү хэмээн эргэлзсэн” гэсэн. Бид хоёр зураг авалтын үед нэг гэрт байсан ба жүжигчнээ хөндлөнгөөс ажихад дүрдээ дурлаж заримдаа сүрдэж байлаа. Тэгэх нь ч аргагүй. М.Цэрэндолгор бидний итгэлийг огт алдаагүй. Цаашдаа үргэлж сайхан дүрд тоглоосой гэж хүсэж байна.
- Та “Хотулун гүнж”-ийг “Ану хатан” киноны гүйцэтгэлээсээ илүү чанаржуулж бүтээхийг зорив уу?
- Ерөөсөө л тийм зорилготой байсан. Бид үргэлж л дөрвөн уулынхаа хонхорт, төсөвтөө баригдаад л хямдхан кино хийж болохгүй. Гэтэл үзэгчид нь дэлхийн стандартын кино хүсдэг. Тэгэхээр Монголоос гадна дэлхийд гаргаж болохуйц кино бүтээх нь чухал юм.
"МИНИЙ ХУВЬД БАГАГҮЙ ШАНДАС СОРЬСОН УРАН БҮТЭЭЛ БАЙЛАА"
“Хотулун гүнж” киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Цэрэндолгор
- Тулаант кинонд эмэгтэй баатрын дүр бүтээхэд танд ямар байсан бэ?
- Миний хувьд багагүй шандас сорьсон уран бүтээл байлаа. Мэдээж түүхэн дүр учраас сүрдмээр санагдаж, эхэндээ багагүй сандарч байсан. Нийт баг хамт олныхоо хүчээр энэхүү бүтээлийн ард гарсандаа баяртай байна. Уран бүтээлийн гараанд маш том хувь нэмэр болсон гэж бодож байна.
Охин минь миний хувьд хамгийн мундаг баатарлаг гүнж юм.
- Та охиноо төрүүлээд удаагүй байхдаа энэхүү кинонд тоглосон. Таны хувьд хааяа бэрхшээлтэй санагдаж байв уу?
- Анх киноны шалгаруулалтад орох санал ирэхэд миний охин гурван сартай байсан. “Ээж нь 30-хан минут болно оо” гээд машиндаа хүнд харуулж үлдээгээд ортол жүжигчний болон тулааны ур чадварын шалгалт өгсөөр хоёр цаг гаруй болсон. Бидний кино жил дамнаж бүтээгдсэн. Одоо ингээд бодоход энэ том уран бүтээлийн ард гарахад хамгийн ихээр дэмжсэн нь миний гэр бүл, тэр дундаа миний охин. Охин минь миний хувьд хамгийн мундаг баатарлаг гүнж юм. Кино багийн хамт олноос гадна миний ээж, хань, ханийн минь гэр бүл гээд ойр дотны бүх хүний дэмжлэгээр би энэ энэхүү дүрийг бүтээсэн. Кино зураг авалт эхлэх цагаас л намайг яг л жинхэнэ Хотулун гүнж мэт хүндэтгэн, хайрлан дэмжиж байсан баг хамт олондоо талархаж байна.