Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн байгаа ч 10 хүрэхгүй хувь нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг байна.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэхийн тулд 2021-2024 оны хооронд Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага ХНХЯ-тай хамтран “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд ААНБ-уудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтойг ойлгуулах нөлөөллийн сургалтууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлан ажлын байрандаа дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх Job coach буюу ажлын байранд дадлагажуулагч бэлтгэх зэрэг сургалтууд зохион байгуулагдана. Тус төслийн ахлах зөвлөх Чиба Хисаотай ярилцлаа.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ АЖИЛД АВАХ ТИЙМ Ч ХЭЦҮҮ БИШ ГЭДГИЙГ ААНБ-УУДАД ОЙЛГУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ?
-ЖАЙКА-гийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжиж эхлэснээс хойш бид суурь судалгаа явуулсан. Суурь судалгаанаас үзэхэд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108000 иргэн байгаагаас албан ёсоор 9000 орчим нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь нийт ХБИ-ийн 10 хүрэхгүй хувь нь гэсэн үг. Энэ дүн Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл авдаг хэдий ч ажилд орох, ажлын байран дээрээ дасан зохицох дэмжлэг байдаггүйгээс тогтвортой хөдөлмөр эрхлэлт доогуур байна гэсэн үг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт доогуур байгаагийн нэг том шалтгаан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага, хөдөлмөрийн биржүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны танилцуулга хийхээс гадна цаашлаад ажлын байран дээр нь дэмжлэг үзүүлэх шат дараалсан цогц үйлчилгээ явагдахгүй байгаад оршино. Тэр утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл авдаг хэдий ч ажилд орох, ажлын байран дээрээ дасан зохицох дэмжлэг байдаггүйгээс тогтвортой хөдөлмөр эрхлэлт доогуур байна гэсэн үг.
Бас нэг шалтгаан нь ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг өөрсдөөсөө хол хөндий байдлаар хүлээж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх чадваргүй гэсэн ойлголт нийгэмд дийлэнхэд нь байдаг учраас эдгээр хүмүүсийг ажиллуулах тодорхой арга хэмжээ авах талаарх ойлголт хандлага төлөвшөөгүй байна.
Тиймээс бид төслийн зүгээс ААНБ-уудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар ач холбогдолтой байдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэх ямар боломж байдаг талаарх зөв ойлголт, хандлага өгөх ажлыг явуулж эхлээд байна.
Мөн 25 ажилтантай байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой гэсэн ажил олголтын квот хуулиар тогтоогдсон байдаг. Энэ квотын биелэлт хангалтгүй байна. Квотоо биелүүлээгүй ААНБ-ын ажлын байрны төлбөр төлөлт хангалтгүй байна.
Нөгөөтээгүүр зарим томоохон ААНБ-уудын хандлага ойлголт зөв болж байна. Дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлэн алхах болсон. Ялангуяа Мобиком, Хаан банк, CU сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгох арга хэмжээ ахицтай явагдаж байна. Тиймээс энэ сайн жишээнүүдийг бид нийгэмд улам дэлгэрүүлж, ААНБ-уудад жишээ болгон түгээх нь чухал юм.
Японд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг сургуулийн багш төгсөгчдийнхөө ажил олгогч нь болохын тулд дарсны компаниа байгуулсан. Өдгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажилд авдгаараа алдартай байгууллага.
-Та боломжтой бол Японы сайн жишээнүүдээс ярихгүй юу?
-Монголд хэрэгжүүлэх гэж байгаа төслийн үйл ажиллагааны нэг хэсэг бол Япон болон бусад орнуудын жишээг танилцуулах явдал юм. Тухайлбал, өөрийн ажил олгогчдоо эсвэл хамт олондоо өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлээ бие дааж илэрхийлэх боломжгүй, оюун болон сэтгэц, хөгжлийн хоцрогдолтой иргэд байдаг. Тийм хүмүүст чиглэсэн дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт гэж бий. Энэ нь ажлын байранд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх гэсэн үг.
Ийм дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн нэг жишээ болгож Японд талх, нарийн боов үйлдвэрлэн борлуулагч компанийн ажил олголтын талаар дурдаж болно. Түүнчлэн Японы томоохон ААНБ-уудад тусгай охин компани үүсгээд, тэр компанидаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн аливаа жижиг үйлдвэрлэл явуулдаг жишээ цөөнгүй бий.
Жишээ нь, Японд усан үзэм тариалаад хураан авч, дарс зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гарт хүргэх хүртэл шат дамжлагатай ажилладаг дарсны үйлдвэр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор ажилд авдаг энэ компанийн анх үүсгэн байгуулагдсан түүхийг ярья.
Тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг сургуулийн багш төгсөгчдийнх нь хөдөлмөрийн зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байгаа асуудлыг олж харж, цаашид төгсөгчдөдөө ажил олгогч болж тусалъя, мөн тэднийг өөрийн гэсэн орлоготой, татвар төлөгч болоосой гэж бодсоны үндсэн дээр Coco Farm & Winery компанийг байгуулсан юм билээ. Одоо Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажилд авдгаараа алдартай компани болсон.
ЯПОНД ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН АЖИЛД ОРЛОО ГЭХЭД ТЭР ХҮНД ЗОРИУЛЖ ГУРВАН ӨДРИЙН АЖИЛДАА ИРЖ ОЧИХ СУРГАЛТ ХИЙДЭГ
-Баярлалаа. Сонирхолтой жишээ байна. Одоо та бүхний хэрэгжүүлж буй төслийн талаар ярилцъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой ажлын байрыг дэмжих тогтолцоог төрийн болон ТББ, ААНБ-ын уялдаа холбоог ханган бүрдүүлэх нь манай төслийн тэргүүлэх зорилт болж байна. Энэ зорилгодоо бид хүрэхийн тулд томоохон хоёр ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүний нэг нь дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт юм.
Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлаад орхих биш job coach буюу ажлын байранд дадлагажуулагч гэсэн тусгай мэргэжлийн хүнээр дамжуулан ажлын байранд нь дасан зохицоход нь дэмжлэг үзүүлдэг систем юм.
Job coach буюу ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ААНБ-ын хооронд холбоос гүүр нь болж ажилладаг хүн юм. Бэлтгэгдсэн хүмүүс маань ажлын байран дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, ажил олгогчдод зөвлөгөө өгч, дэмжиж ажиллана.
Өөр нэг томоохон үйл ажиллагаа нь ААНБ-уудад нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ААНБ-ын хандлага ойлголтыг өөрчлөх нөлөөллийн ажлын томоохон ажлын нэг хэсэг болгож байна.
Job coach буюу ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ААНБ-ын хооронд холбоос гүүр нь болж ажилладаг хүн юм. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ хүлээж аваад тэр хүндээ үнэлгээ хийж, ямар чадвартай, ямар онцлогтой, мөн ямар бэрхшээл тулгардгийг үнэлсний дараа ААНБ-д танилцуулна.
Дээр нь ААНБ-д тухайн иргэний ажлын байранд ямар тохируулга хийх шаардлагатай байгаа талаар зөвлөнө. Тухайлбал, тэргэнцэртэй иргэнд зориулж ажлын байранд нь налуу зам хийх ёстой, оюуны бэрхшээлтэй хүн ийм зааварчилгааг сайн авдаг, мөн компанид тэр хүнд шууд томилох орон тоо байхгүй бол шинээр ажлын байр бий болгож болох талаар зөвлөлддөг. Жишээ нь, цэвэрлэгээ үйлчилгээ, эсвэл хураах ажил, ачих буулгах ажил гэх мэт шинэ ажлын байр бий болгодог.
Бид төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийн 100 гаруй хүнийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Бэлтгэгдсэн хүмүүс маань ААНБ-ын ажлын байран дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, ажил олгогчдод зөвлөгөө өгч, дэмжиж ажиллана. Энэ хүний ажлын цалин хөлс, санхүүгийн эх үүсвэрийг төрийн байгууллагаас гаргах ёстой. Төрийн байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэх маягаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана. Ингэснээр энэ нь тогтолцоо болж бүрдэх юм. Үүнийг бид төслийнхөө хүрээнд хийхээр зорьж ажиллаж байна.
Түүнчлэн ААНБ-уудад зориулсан тусгай сургалтуудыг ээлж дараалан зохион байгуулна. Нөлөөллийн сургалт гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ, хөгжлийн бэрхшээл гэж юу болох, олон улсын конвенцуудын талаарх танилцуулахаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бид хэрхэн харьцах ёстой, байгууллагын орчин ямар байх ёстой, мэдээллийн хүртээмж ямар байх ёстой талаар заах юм.
Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй иргэн ирсэн тохиолдолд ямар байдлаар ойлголцох, харааны бэрхшээлтэй иргэн ирсэн тохиолдолд ямар орчин нөхцөлөөр хангах ёстой гэх мэтчилэн дэд бүтэц болон мэдээллийн хүртээмж тал дээр сургалт оруулах төлөвлөгөөтэй байна.
Үүнтэй холбоотойгоор ААНБ-уудад нөлөөллийн ажил явуулдаг хүний нөөцийг бид тодорхой хэмжээгээр бэлтгэх болно. Төслийн хүрээнд бэлтгэгдсэн хүний нөөц төсөл хэрэгжиж дууссан ч нөлөөллийн сургалтаа явуулсаар байх болно гэсэн урьдчилсан тооцооллоор бид цөөнгүй тооны хүний нөөцийг бэлтгэхээр ажиллаж байна.
Харааны бэрхшээлтэй хүн ирсэн тохиолдолд зорчих орчин нь аюулгүй чөлөөтэй байх ёстой, IT-гийн тоног төхөөрөмжөөр хангаж, гараараа мэдрэх боломжоор хангах хэрэгтэй.
-Байгууллагуудад сургалт оруулна гэлээ. Жишээ нь, харааны бэрхшээлтэй хүн ажилд орлоо гэхэд тухайн байгууллага ажлын байрыг нь ямар орчин нөхцөлөөр хангах ёстой вэ?
-Харааны бэрхшээлтэй хүнд гурван онцлог чанар байдаг. Харааны бэрхшээлтэй хүнд зорчих орчин чухал байдаг. Хоёрдугаарт, харааны бэрхшээлтэй хүн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг илүүтэй хэрэглэдэг. Яагаад гэвэл дэлгэц уншигчтай программууд байдаг учраас IT-гийн тоног төхөөрөмжөөр дамжуулан харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэнэ гэдэг аргыг сайтар ойлгож авах хэрэгтэй. Мөн харааны бэрхшээлтэй иргэн нүдээрээ харж мэдрэх боломжгүй учраас болж өгвөл гараараа тэмтэрч, хүрэлцэх орчноор хангах нь чухал. Тиймээс харааны бэрхшээлтэй хүн ирсэн тохиолдолд зорчих орчин нь аюулгүй чөлөөтэй байх ёстой, IT-гийн тоног төхөөрөмжөөр хангаж, гараараа мэдрэх боломжоор хангах хэрэгтэй.
Тухайлбал, Япон, Монголын нийгмийн орчин нь өөр байна. Гэлээ ч Японд харааны бэрхшээлтэй хүн ажилд орлоо гэхэд тэр хүнд гурван өдрийн ажилдаа ирж очих сургалт ордог. Гэрээс ажил хүртлээ ингэж явна гэсэн зааварчилгааг гурван өдөр дараалан өгснөөр дараа нь тэр хүн хэний ч тусламжгүйгээр ганцаараа ажилдаа ирж очих боломжтой болдог.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй хүнд төхөөрөмж чухал. Ухаалаг утас, нөүтбүүк нь дэлгэц уншигч программтай байдаг. Бүрэн хараагүй хүнд цаас өгөхөөр уншиж чадахгүй. Тиймээс ААНБ-ууд тухайн хүнд файлаар материалыг өгөх юм бол тэр хүн дэлгэц уншигчаараа дамжуулан уншаад бөглөөд явах боломжтой. Монголын хувьд Хараагүйчүүдийн үндэсний холбоо нь энэ талын IT төхөөрөмжүүд, программуудыг хөгжүүлж байна. Ялангуяа сонсдог ном гэх мэт зүйлс Монголд бий болж байна.
Та ухаалаг утаснуудыг харааны бэрхшээлтэй хүмүүс хэрэглэх боломжтойгоор үйлдвэрлэсэн байдгийг мэдэх үү?
-Сүүлийн үеийн утаснууд тийм программтай болсон гэж сонссон. Гэхдээ зориуд тэр горимд тааруулж үзэж байгаагүй юм байна.
-Анх 1990-ээд оны үед АНУ хуульдаа тоног төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хийхгүй бол борлуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн зүйл тусгасан байдаг учраас үйлдвэрлэгч нар харааны бэрхшээлтэй хүнд дэлгэц унших горим суулгаж эхэлсэн. Одоо бол ихэнх төхөөрөмжид суусан.
Монголд байгаа харааны бэрхшээлтэй иргэд ухаалаг утсыг хэрэглэх боломжтой гэдгийг мэдэхгүй байгаа байх гэж боддог. Тиймээс та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад сүүлийн үед гарч байгаа ухаалаг утаснууд, зөөврийн компьютеруудыг харааны бэрхшээлтэй хүн хэрэглэх боломжтойгоор үйлдвэрлэсэн байдаг гэдгийг хүмүүст мэдүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Өмнө дурдсанаар 9000 иргэн албан ёсоор ажил хийж байна гэсэн тоо хэлсэн. Тэдгээр иргэдийн дунд ямар хүнийг илүүтэй ажилд авах хандлага Монголд байна вэ?
-Эдгээр 9000 иргэнийг бэрхшээлийнх нь хэлбэрээр заасан албан ёсны статистик байхгүй. Гэхдээ Монголд оюуны бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүмүүс ажилд орох нь ховор байна. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд ажилд орох магадлал бага байна.
Үүнээс бусад хөнгөн хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт өндөр байгаа нь харагдаж байна.
9000 гэдэг нь компанид ажилд ороод хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тоо. Нөгөөтээгүүр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 9000 гаруй хүн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дунд та бүхний сайн мэдэх Best massage буюу иллэг хийдэг газар, арьсан эдлэл хийдэг хүмүүс бий. Гэхдээ энэ хүмүүсийн орлогын тогтвортой байдалд ямар нэгэн баталгаа болох зүйл алга байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах хэцүү гэж бодвол хэцүү. Гэхдээ хийвэл тийм ч хэцүү зүйл байхгүй.
-2024 он хүртэл үргэлжлэх энэ төсөл нь одоо ямар шатандаа явж байна вэ. Ямар ажил одоогоор хийгээд байна вэ?
-Төсөл маань 2021 онд эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхлэх эхний он хамгийн чухал байдаг. Учир нь Монголд ямар асуудал оршиж байна вэ, зайлшгүй сайжруулах ямар зүйл байгаа вэ гэдгийг гаргаж ирэх зорилготойгоор бид суурь судалгаа явуулсан. Суурь судалгаа явуулахын хажуугаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо, дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт, ААНБ-д зориулсан нөлөөлөл гэсэн үндсэн сургалтуудыг бид эхний жилдээ төлөвлөгөөнийхөө дагуу хийгээд явж байна.
Хоёр дахь жилээсээ Монголын хүний нөөцийг бэлтгэх сургалт руугаа орно. Хүний нөөцийг 2022 оноос бэлтгэж эхлээд, туршилтын шугамаар дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлж эхлэх нь 2022 оны тавдугаар сараас эхлэх гээд үйл ажиллагаандаа бэлтгэж байна.
Бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч санхүүгийн ямар эх үүсвэртэйгээр, ямар үйл ажиллагаа явуулах загварчлалыг ирэх оны хавраас хэрэгжүүлж эхлээд 2023 он гэхэд тогтолцоо болгож тогтворжуулах зорилгоор бид үйл ажиллагаагаа явуулах болно.
-Төслийн үр дүнг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэл сонирхол энэ төсөлтэй хэр нийцэж байна вэ?
-Ажлын байрны 100 гаруй дадлагажуулагч бэлдэнэ. ААНБ-уудад нөлөөллийн үйл ажиллагаа явуулах гаруй хүний нөөц бэлдэнэ. Бодитоор үйл ажиллагаа явуулж эхлэхийн тулд эдгээр хүний нөөцийг төр засгаас гэрээлэн гүйцэтгүүлэх гэсэн тогтолцооны үндсэн дээр санхүүгийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах гэх мэт тогтолцоог бүрдүүлнэ. Ингэснээр эцсийн бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэсэн үр дүн хүлээж байна.
Мөн энэ төслийг хэрэгжүүлэхийн өмнө анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудтай хамтарч ажилласан. ТББ-уудын хэрэгцээ шаардлагыг сайтар судалсны үндсэн дээр Монголын Засгийн газар хийх ажлынхаа төслийн төлөвлөгөөг ЖАЙКА-д санал болгож танилцуулсан. Тиймээс бидний хийх гэж байгаа энэ ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь хүссэн, хэрэгцээ шаардлага нь гарч бөгөөд төслийн бүхий л үйл ажиллагаанд ТББ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог зайлшгүй хангаж ажилладаг. Оролцоогүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэдэггүй.
Цухас дурдвал Мобиком компанид хөгжлийн бэрхшээлтэй иргэд оператороор ажиллаж байна. Монголд нийтийн тээврийн хүртээмж тааруу байдаг учраас тэргэнцэртэй иргэний гэрт нь тоног төхөөрөмж байрлуулаад гэрээсээ оператороор ажиллах боломжоор бүрдүүлж байна.
-Төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн ямар ажлууд хийх боломж бүрдэх вэ?
-Ярвигтай асуулт байна. Тийм хэлбэрийн бэрхшээлтэй иргэнд гэж онцгойлсон зааг ялгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ерөнхийд нь авч үзэж, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна гэсэн зорилгын хүрээнд ажиллаж байна. Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтээр хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хөгжлийн хоцрогдолтой, оюуны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд гарах боломжийг нээж өгнө гэсэн найдлага байна. Ажлын байран дээр нь орчны шаардлагыг хангаад харилцаа холбоон дээр нь дэмжээд өгвөл ажил хийх бүрэн боломжтой юм.
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа компаниудын сайн жишээнүүдийн талаар дурдахгүй юу?
-Цухас дурдвал Мобиком компанид хөгжлийн бэрхшээлтэй иргэд оператороор ажиллаж байна. Монголд нийтийн тээврийн хүртээмж тааруу байдаг учраас тэргэнцэртэй иргэний гэрт нь тоног төхөөрөмж байрлуулаад гэрээсээ оператороор ажиллах боломжоор бүрдүүлж байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд сонсохгүй л болохоос бусдаар бие эрхтний хувьд эрүүл байдаг учраас барилга угсралтын баг болоод ажиллах гэх мэт биеийн хүч шаардсан ажлууд хийж болж байна. Мөн үйлчилгээний байгууллагууд, жишээ нь CU сүлжээ дэлгүүр хөнгөн хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах хэлбэрүүд ажиглагдаж байна.
Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаар хэцүү, асуудал үүснэ гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахад илүүтэй анхаарах ёстой зүйлс бий. Орчныг нь тохируулах гэх мэт. Гэхдээ үүнийг хэцүү гэж бодвол хэцүү. Гэхдээ хийвэл тийм ч хэцүү зүйл байхгүй.
Жишээлбэл, Японд сонинд нийтлэл бичдэг харааны бэрхшээлтэй хүн байдаг. Мөн хэвлэлийн газар сонсголын бэрхшээлтэй иргэн цаасан материалуудыг эмхлэх, цэгцлэх, архивлах ажлуудыг хийх гэх мэт Монголд байх боломжтой ажлын байрыг шинээр бий болгох тал дээр манай төслийн зүгээс ААНБ-уудад сургалт явуулах шаардлага байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.