gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арваннэгдүгээр сарын 12: Түүхэд тэмдэглэсэн анхны солирын бороо

А.Эрхэмбаяр
Дэлхийд
2021-11-12
49
Twitter logo
А.Эрхэмбаяр
49
Twitter logo
Дэлхийд
2021-11-12

Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 12-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1799 оны арваннэгдүгээр сарын 12. Түүхэд тэмдэглэсэн анхны солирын бороо

Америкийн одон орон судлаач Эндрью Элликотт Флорида орчмын далайн эрэгт усан онгоцонд явахдаа "Леонид" солирын бороог тэмдэглэн үлдээжээ.

Элликот тэмдэглэлдээ "Тэнгэрийн пуужин орчлонг гэрэлтүүлж хязгааргүй орон зай руу нисэж байв. Заримыг нь усан онгоц дээр унах вий гэж бодож байлаа" хэмээжээ.

Уг тэмдэглэл нь хүн төрөлхтний түүхэд солирын бороог бүртгэн, тэмдэглэсэн анхны тохиолдол бөгөөд Леонид солирын бороо нь шөнийн цагаар тэнгэрийг гэрэлтүүлэн харагддагаараа алдартай.

1970 оны арваннэгдүгээр сарын 12. Бхола хар салхи Бангладешт хүрэв

500 мянган хүний аминд хүрсэн Бхола хар салхи 1970 оны арваннэгдүгээр сарын 12-нд Зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улсын нутагт хүрчээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд бүрэлдсэн хар салхи 10-ны өдрөөс дээд хүчээ авч 240 км/цаг хурдтай болсон бөгөөд хамгийн олон хүний аминд хүрсэн хар салхи хэмээн бүртгэгджээ.

Бүрэлдсэн цагаасаа хойш 10 өдөр үргэлжлэн дууссан салхины улмаас тухайн үедээ 86.4 сая ам.долларын хохирол учирсан бөгөөд Бенгалын булангийн хэдэн арван арлыг живүүлжээ.

1990 оны арваннэгдүгээр сарын 12. Акихито хаан ширээнд залрав

Эзэн хаан Хирохито 1989 оны нэгдүгээр сарын 7-нд өөд болсны улмаас Японы 125 дахь эзэн хаан Акихито 1990 оны арваннэгдүгээр сарын 12-нд хаан ширээнд заларчээ.

Нас өндөр болсны улмаас 2019 онд хүү Нарүхитод эрх мэдлээ шилжүүлсэн тэрээр эзэн хааны гэр бүлийг Японы ард түмэнд хамгийн их ойртуулсан нэгэн.

Газар хөдлөлт, гамшиг ослын үед ард түмэндээ итгэл найдвар өгч, дүрвэгсдийн түр хорогдох байранд зочлох зэрэг эзэн хаадаас гардаггүй үйлдлээрээ алдартай Акихито 30 жилийн хугацаанд Японы бүхий л хот, тосгодоор зочилсон байна.

#энэ өдөр 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан