Улаанбаатар хотын сувд болсон байгалийн тогтоцтой цорын ганц нуур болох “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулсан сонгодог хөгжмийн хандивын концертыг Эко Соёл Сан ба Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 13-ны 10:00 цагаас Монгол Улсын Филармонын концертын танхимд болно.
“Модны хайр” концерт нь “Мод-Үзэгч”-тэй Монголд анх удаа зохион байгуулагдаж буй өвөрмөц тоглолт юм. Энэ тоглолтыг үзэх хүсэлтэй хүн тасалбараа онлайнаар захиалж, тарих модоо худалдаж авна. Тэр мод нь таны өмнөөс концерт үзнэ. Та харин бичлэгийг хүлээн авах юм. Таны худалдаж авсан мод үзэгчийн суудалд залрах аж.
Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд тасалбар авах бол Төрийн банкны 107500171152 /Эко соёл сан/ тоот дансанд аравдугаар сарын 25-ны өмнө шилжүүлж мод тарих үйлсэд нэгдэж, сонгодог хөгжмийн тоглолт үзэх боломжтой.
Концертонд оролцсон модоо бид Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд байх “Гүнжийн нүдэн нуур”-ын эко бүтээн байгуулалтад зориулна. Цаашид гэр хорооллын дунд байх энэхүү нуурыг түшиглэн агаар хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Эко соёл-судалгааны төв байгуулан үйл ажиллагааг өргөжүүлэх юм.
Бидний энэ үйл ажиллагаа МУ Ерөнхийлөгчөөс тэрбум мод тарих санаачилга гаргасан энэ цаг үетэй давхцаж байгаа нь бүр билэгшээлтэй юм. Эко Соёл Сан 2020 оноос ШХА-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилготой “Нэг Хашаа-Нэг Мод” төслийг идэвхитэй дэмжин ажиллаж байна.
“Гүнжийн нүдэн нуур”-т “Хөгжмийн хүрээлэн” гэх бяцхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах мөн ойр орчмын айлуудад мод тарих ажлыг аравдугаар сарын 16-нд болох Үндэсний мод тарих өдөр 12-15 цагийн хооронд зохион байгуулна. Мод тарих үеэр Улсын филармонийн хамт олон болон Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны Засаг дарга, иргэд оролцох юм байна.