Шашин гэдэг зүгээр л нэг гүн ухааны сургаал, номлол төдийхөн аль эсвэл бүр ертөнцийг үзэх үзэл огтоос биш болой. Ихэнх хүн “Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болохоор өөрийгөө сүсэгтэн, шашинд дагаар орсон нэгэн” эсхүл “Би Никейгийн сургаал, номлолыг хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч үнэн алдартны шашинтай хүн” хэмээн боддог.
Тийм биш юмаа. Сүсэг бишрэлийн уг чанар нь тодорхой сургаал номлолын шалгууруудыг сахиж биелүүлэх, бусад сүсэгтэн олон, сүм хийдийн аж амьдралд явдал мөрөө нийцүүлэн амьдралын тогтсон тэр л хэв маягаар нь аж төрөх явдлыг хэлж буй хэрэг. Тэднийг хүүхэд ахуй наснаас нь л шашны оюун санаанд ойр өсгөж, тэр үзлээр хүмүүжүүлдэг. Тухайн гэр бүлийнхэн хэн хүнгүй өөрсдийн итгэж, сүсэлдэг шашныхаа номлолын дагуу ч амьдрахыг эрхэм болгодог. Хүн бээр хэдийгээр нас биед хүрсэн хойноо шашин номын амьдралд идээшиж дасах нь боломжтой хэдий ч гэсэн амар эд биш гэдгийг санууштай.
Тэрчлэн зарим ард түмэн өөр өөрийн гэсэн тодорхой шашинтай. Жишээ нь, оросууд үнэн алдартны (хуучин хийгээд шинэ номтон), польшууд католик бол дорнын ард түмэн олонх нь ислам, буддын шашинтай.
Энэ нь хүмүүсийн шашин шүтэх эс шүтэх сонголтод ерөөс хүмүүсийн эрх чөлөөнд нь саад тотгор болох уу? Үгүй билээ. Учир нь ямар нэг итгэгчдийн эгнээнд дагаар орохоос илүү шашин шүтлэгээс татгалзах нь хамаагүй амар, хялбар байдаг. Итгэж сүсэглэхгүй хоосон сүсэгтэн байхын оронд нэг шашнаас нөгөөд шилжих нь мөн л хялбар юм шүү дээ. Тодорхой шашин шүтлэг, сургаал номлолын дагуу үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлснээр бид тэднийг сүсэг бишрэлгүй нэгэн болгохоос илүүтэй чухам юуг шүтэж бишрэх вэ гэдгээ сонгох эрх чөлөөтэй болгодог талтай. Учир нь ямар нэг итгэл бишрэлгүй байх нь угтаа оюун санааны хувьд хүнийг ямагт доройтуулж, зовлонд унагах магадлалтайг бодууштай. Харин хүн эд баялгийг олж авахаасаа татгалзах нь хавьгүй хялбар байдаг даа.
Тиймдээ ч шашин бол жинхэнэ баялаг зүйлсийн нэг хэсэг. Шашин нь ертөнцийг үзэх үзлийг баяжуулж тэтгээд зогсохгүй өөрийн шашны сүсэгтэндээ өнгөрөн одож, өрнөн буй бүхий л зүйлсийн ач холбогдлыг мэдрэх боломжийг олгодог. Улмаар амьдралыг ойлгоход утга хийгээд өнгө нэмдэг. Мөн түүнчлэн шашин нь аливаа итгэл бишрэлийн тогтсон заншил, зан үйл, ариун ёслолуудыг хийж хэрэгжүүлэхэд хүн зоныг нэгтгэдэг төдийгүй ёс суртахууны хамгийн итгэл үнэмшилтэй үндэс суурь болдог.
Сүсэг бишрэлгүй нэгэн байх аваас үргэлжид л аминч үзэл хийгээд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн үлддэг юм даа.
[Д.С.Лихачёв “Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 46-р захидал]
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот