Шинэ Зеландын 43 настай Лорел Хаббард хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд өрсөлдсөнөөр олимпод оролцсон анхны трансжендер тамирчин болж түүх бүтээлээ.
Анх эрэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн төрөлд өрсөлддөг байсан ч 2013 оноос эмэгтэй гэдгээ тогтоолгосон тэрээр дэлхий дахины өмнө дарамт, эсэргүүцэл дунд олимпын дэвжээнд гарсан.
Хаббард огцом өргөлтийн эхний оролдлогоор 120 кг-ыг захиалсан ч өргөж чадаагүй тул дараагийн захиалгаа 125 кг болгон нэмсэн. Гэвч түүний сүүлийн хоёр оролдлого мөн амжилт ололгүйгээр тэмцээнээ эрт дуусгалаа.
Хэдий тэмцээн нь санаснаас хурдан дуусаж байгаа ч дэвжээг инээмсэглэн орхисон Лорел Хаббард олимпын тавцанд өрсөлдсөндөө баяртай байв.