УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийж байна.
Тэрээр 62-ын бүлэг аархаж, даам гарч байгаа өнөө үед би АН-ыг сонголоо. АН-ын хуваагдал, зөрчил удахгүй шийдэгдэнэ. Би ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө энэ сонголтыг хийгээгүй. Богино зайд миний хийсэн сонголт эрсдэлтэй боловч урт хугацаанд зөв шийдвэр юм. Атгаалжин хар мангас уул уурхайн компаниудтай нийлж, ард түмнийг сорж байна. Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс таван толгойн ордын орлогоор олон сургууль барих ёстой. АН хэдхэн хүний өмч бий. Би ардчиллын төлөө, Монгол Улсын төлөө зүтгэнэ. Над шиг хүмүүсийг баруунд баялгийн эх оронч үзэл бодолтой гэдэг. Би бодлоосоо ухраагүй гэв.
Тэрээр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэн, өнөөдөр Сонгуулийн дотоод хороонд материалаа өглөө. Одоогоор УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн дотоод хороонд нэр дэвших хүсэлтээ өгөөд байна. Тус намаас Ц.Оюунгэрэл мөн нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарласан юм.