“Гарьд магнай” уран сайхны киноны Эх дагина Дондогдулам хатны дүрд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 90 насандаа таалал төгсжээ.
Тэрээр 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн бөгөөд 1960-аад оноос эхлэн гавьяаны амралтад гартлаа Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан байна.
Сургууль төгсөөд 1950 онд аймгийнхаа клубт дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож урлагийн гараагаа эхэлжээ. Хүүхэд залуучуудын театр Соёлын яамны шийдвэрээр томилогдон очихоос өмнө Ховд аймагт Хөгжимт драмын театрын жүжигчнээр ажиллаж байсан гэдэг.
Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнгийн “Гарьд магнай” кинонд “Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж хэлдэг нь олны сэтгэлд үлджээ.
Тэрээр "Намайг Дондогдулам хатны дүрээр л сайн мэдээд байх юм даа. Уул нь бол тав аравхан үг хэлдэг, ганц хоёрхон тексттэй, тэгсэн мөртлөө энэ дүр ард түмэнд их хүрсэн байдаг. Жүжигчин хүн бүх л дүрдээ хайртай л даа. Гэхдээ би Эх дагины дүрдээ л илүү. Надад АУЗ Ш.Дулмаа нэг гоё үг хэлж байсан юм. “Дондогдулам хатанд Ж.Бунтар найруулагч маань намайг пробгүй авчихсан шүү дээ” гэтэл “Ш.Дулмаа маань Богд чамайг таалах л байсан байхгүй юу. Хүний хувь тавилан гэж ийм байдаг юм.” гэж билээ." хэмээн 2018 онд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.
Тэрээр 80 нас гарсан хэрнээ орчин цагийн олон сайхан кинонд тоглосон юм.
- 1970 он “Улаан дарцаг” ард
- 1979 он “Үүрийн цолмон” Должин
- 1981 он “Говь Хянганд тулалдсан нь” Цэвэлмаа
- 1983 он “Гарьд магнай” Дондогдулам хатан
- 1984 он “Зарлаагүй дайны оршил” Балжир
- 1993 он “Бор чоно” Паажий эмгэн
- 1993 он “Манай цүндгэр” олны хэсэг
- 1994 он “Еэ еэ шар Буд” Будын эмээ
- 2003 он “Ээждээ л үнсүүлэх сэн” Ерөөлийн ээж
- 2005 он “Зугтаарай” эмгэн
- 2017 он “Хоёр ертөнц” эмээ
- 2017 он “Чингисийн хүүхдүүд” Ханд
- “Ус дээшээ урсдаг” ОАК Цэнд эмээ,
- “Мөрдөгч” ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд тогложээ.