Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах 2-р баг “Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарч, Эрдэнэцагаан сумын нутаг руу тархсан байна. Хээрийн түймрийг унтраахаар нийт 156 иргэн 21 автомашинтай ажиллаж байна хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн төвөөс урд зүгт 140 км-т Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 11:58 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хаврын хуурайшилттай үед ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС БОЛГООМЖИЛОХЫГ АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: БОАЖЯ, ОБЕГ