Жил бүрийн тавдугаар сарын 3 бол хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулахын эсрэг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл энэ өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран "Хараат бус сэтгүүл зүй"-н форумыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд энэхүү форумыг цахимаар хийхээр болжээ. Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын санаачилгаар Төв талбайд зохион байгуулахаар төлөвлөж байсан “Сэтгүүлчдийн номын өдөрлөг”-ийг тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цахимаар хийхээр болжээ. СНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Боргилмаа:
-Сэтгүүлчид мэдээ мэдээлэл, редакцийнхаа ажлаас гадна асар өргөн хүрээнд судалж, бичиж, жилд маш олон ном хэвлүүлдгийг анзаарч, зөвхөн сэтгүүлчдийн бүтээлээр яармаг зохион байгуулан мэргэжлийн нэр хүнд, бахархлыг өндөрт өргөх, сурталчлах зорилготой ийм сайхан санаачилга гаргасан Хотын дарга Д.Сумъяабазар Танд талархал илэрхийлж байна. Энэхүү арга хэмжээг жил уламжлал болгоно гэдэгт итгэж байна. Сэтгүүлчид өөрийн, хамтарсан, оролцсон, редакторлосон, орчуулсан бүхий л төрөл жанрын номоор оролцож болно. Номын болон өөрийн талаарх товч танилцуулга, зураг, холбоо барих утасны дугаар, майл хаягаа МСНЭ-ийн mseonline@yahoo.com хаягаар 4 дүгээр сарын 30-ны дотор ирүүлээрэй хэмээлээ.