Монголын шатрын холбоо шатрыг багаар тоглох зорилго бүхий “Шатрын хүрээлэн” төслийн санамж бичгийг өнөөдөр баталлаа. Уг төслийг 3000 хүний суудалтай UG Аренад хийхээр төлөвлөж байна.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар:
- Бид энэ спортыг хувь хүний бус багийн спорт болгох боломжтой. Энэ төслийг бид цаашид 2028 оны олимпын төрөлд шатрын спортыг оруулахад түлхэц өгнө гэж харж байна. Эхний ээлжид олон улсын шатрын дүрмийг боловсруулж олон нийтэд контент хэлбэрээр цацна. Мөн олон улсын 200 гаруй шатрын холбооны гишүүн улсад хүрэх юм. Шатрын спорт бол үзэгчгүй спорт. Монгол хүний оюун ухаан дэлхийд дээгүүр бичигддэг учир энэ төслийг хэрэгжүүлэхэд асуудалгүй гэж харж байна.
Монголд төдийгүй дэлхийд анх удаа шатрын спортыг багаар тоглох төслийг хэрэгжүүлж байна. Тэмцээний журмаас сонирхуулахад 60х20 хэмжээтэй шатрын хөлөгт хоёр багаас тав таван хүн гарч тоглоно. Хугацааны хувьд 15х15 минутын хугацаатай 30 минут үргэлжилнэ. Хоёр баг хожилд хүрэлгүйгээр цаг дуусвал түрүүлж цаг нь дууссан баг ялагдана.
Шатрын хүрээлэн төслийн 1-р шат найман багийн дунд зохион байгуулагдана. Багийн гишүүд шатрын спорт сонирхогч байж болох ч нэгдүгээр зэргээс дээш зэрэгтэй тамирчид оролцохгүй. Шилдэг нэг баг ялагчаар тодорч нэг сая төгрөгийн шагнал, цом гардан авна. Мөн дараагийн шатанд шалгарсан багуудтай тоглох эрх нээгдэнэ.
Монгол орон даяарх шатар сонирхогч хүн бүр энэхүү төсөлд хамрагдах боломжтой.
Шатрын холбоо цаашдаа дотоод, гадаадын тэмцээнүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Монгол Улсад тавдугаар сарын 1-13-ны хооронд 3х3 шатрын улсын аварга зохион байгуулагдана.
Б.Отгонбаатар