Малчдадаа тусалъя аян үргэлжилж байна. Яам, агентлаг, хувийн хэвшил, иргэд дэмжин оролцож, аян улсын хэмжээнд өрнөж байна.
Улсын хэмжээнд зудын нөхцөл хамгийн хүнд байгаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Тус сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлэжээ.
Эрдэнэцагаан сум 1324 малчин өрхтэй. Төмөр зудын нэрвэгдсэн таван багийн малчин өрхөд ХХААХҮЯ, харьяа агентлагийн ажиллагсдын нэг өдрийн цалингийн хандиваас арван сая төгрөг, Яам болон "Ханбогд кашимер" тэргүүтэй компаниудын хандив болох арван тонн гурилын тусламж үзүүлжээ.
Мөн Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорацаас Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгосноос 150 тонн нь Эрдэнэцагаан суманд хуваарилсан байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт 120 нэгж, арван тээврийн хэрэгслийг Улсын онцгой комиссоос гаргаж, зам нээх, айлуудыг цаснаас гаргах ажлыг зохион байгуулж байна.
Салбарын сайд Х.Болорчулуун цаашид малгүй болсон малчдыг малжуулах, малчдын зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж ажиллах болсныг хэллээ.