Зудын гамшигтай холбогдуулан улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг болон Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Улаан Загалмай нийгэмлэг Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн яаралтай тусламжийн сангаас 17 аймгийн 1900 малчин өрхөд 550 мянган төгрөгийг буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Уг тусламжийг шилэн байлгах үүднээс Хаан болон Төрийн банкаар дамжуулан малчдад олгоод байна. Манай нийгэмлэгээс энэ тусламжаа үргэлжлүүлнэ.
Тавдугаар сараас эхлэн зудын дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг эхлүүлнэ
Малын хорогдол нэмэгдэж байгаа учир тусламж үзүүлэх малчин өрхийг сонгохдоо малын хорогдлын тоо, өрхийн амьжиргааны эмзэг байдлыг харгалзан үздэг. Тусламж үзүүлэх малчдыг сонгох шалгуур үзүүлэлтийг ОБЕГ-аас гаргадаг. Мөн тусламжийг бусад хүмүүнлэгийн байгууллагын тусламжтай давхцуулдаггүй.
Бид өнгөрсөн хугацаанд гаднын хандивлагч байгууллагуудтай хамтран бүх шатны үнэлгээг хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Зүүн азийн бүсийн тэргүүн болон гамшгийн баг ажилласан. Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт малынхаа 30 хувийг алдсан байгаа. Иймээс дахин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тавдугаар сараас эхлэн зудын дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг эхлүүлнэ" гэв.
Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг “Олон улсад зудын гамшгийн тухай ойлголт маш муу байдаг. Гэвч гаднын орнууд зудын хариу арга хэмжээнд зориулж хандив тусламж илгээсээр байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэг дөрвөн тэрбум гаруй төгрөгийн тусламж хүлээн авсан байна. Энэхүү мөнгөн тусламжаар зудын гамшигт өртсөн 10 мянга гаруй малчин өрхөд бодитой тусламж хүргэнэ. Улаан загалмайн нийгэмлэгээс зудын эрсдэлийн үнэлгээ хийдэг.
УОК-оос зудаас үүдэн 10 гаруй малчин өрх малгүй болох эрсдэлтэй гэж мэдээлсэн. Тиймээс бид энэхүү малчин өрхүүдэд хэрэглээний бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, хүнсний тэжээлийн багц гэсэн гурван чиглэлээр тусламж үзүүлж байгаа. НҮБ болон Улаан Загалмайн нийгэмлэгээс гаргасан судалгааг үндэслэж олон улсаас тусламж үзүүлэх хэлбэр нь өөр байдаг.
Тухайлбал, бэлэн мөнгө, эм тариа, багаж хэрэгсэл, бараа материал зэргийг шийддэг. Олон улсаас нийт дүнгээр 15 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээ амласан. Үүнээс зарим тусламж нь хэрэгжиж эхэлчихсэн ба ОБЕГ, Дэлхийн Зөн ОУБ, Улаан Загалмайн нийгэмлэгээр дамжин хэрэгжиж байна” гэв.
Тусламж үзүүлэх малчин өрхийг сонгох шалгуур үзүүлэлтэд:
- Төмөр болон цагаан зудтай
- Малын хорогдол гарч эхэлсэн
Малчин өрхийн үндсэн шалгуур
- Хонин толгойд шилжүүлснээр 400 хүртэлх малтай малчин өрх
Нэмэлт шалгуур
- Ган зуншлага цас, зуд бэлчээртэй холбоотойгоор отроор өвөлжиж
- Жирэмсэн эсвэл хөхүүл ээжтэй гэр бүл
- 16 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх
- 16 хүртэлх насны 5 болон түүнээс дээш хүүхэдтэй малчин өрх
- Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрхийг сонгодог байна.