ОХУ-д 2023 он гарснаар улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, 749 тохиолдол бүртгэгдээд байна гэж “Ведомости” хэвлэл тус улсын Эрүүл мэндийн яам болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагуудаас гаргасан тоо баримтад үндэслэн мэдээлжээ.
Энэ нь засгийн газрын харьяа байгууллагууд болон хэвлэл мэдээллээр гарсан тооны нийлбэр бөгөөд Роспотребнадзор байгууллагаас албан ёсоор улсын хэмжээний тоог зарлаагүй байна.
2022 онд ОХУ-д улаанбурхан өвчний нийт 114 тохиолдол бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд бичжээ.
Улаанбурхан өвчин нь агаар, дуслын замаар вирусээр халдварладаг өвчин юм. Энэ нь хамгийн халдвартай өвчний нэг бөгөөд нэг өвчтөний ард 18 хавьтагч байдаг гэж Роспотребнадзор байгууллагы сайтад бичсэн талаар “Ведомости” мэдээлжээ.
ДЭМБ улаанбурханы вакциныг яаралтай хийх шаардлагатай байгааг анхааруулжээ.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүргэлээ.
- Хүүхдийг есөн сартай, хоёр настайд нь улаанбурханаас сэргийлэх вакцинд хамруулах, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах
- "А" болон бусад аминдэм уулгах
- Илчлэг сайтай хоол, хүнс, хэрэглэх, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх, асаргаа сувилгааг сайжруулах
- Амны хаалт тогтмол хэрэглээрэй /2 цаг тутамд солих/
- Сод, царван, давсны 5%, саримс Фурациллин, Тонзилмон, Септидны уусмалын аль нэгээр хоногт 2-3 удаа хоолойгоо зайлах
- Онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөлөө.
Улаанбурхан нь бага насны хүүхдэд маш аюултай, вирусийн гаралтай, халдварлалт өндөртэй, цочмог халдварт өвчин юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй гэжээ.
Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм.