Сүүлийн үед шатрын ертөнцийн анхаарал татсан сэдэв болох Америкийн их мастер Ханс Ниманныг чичиргээт секс тоглоом ашиглан хууран мэхлэх замаар хожсон гэх мэдээллийг тэрбээр няцаажээ.
2022 оны есдүгээр сард Ханс Ниманн Миссури муж улсын Синкфилдийн цомын тэмцээнд Норвегийн их мастер Магнус Карлсентэй тоглохдоо секс тоглоом ашиглаж хожсон хэмээн сэжиглэжээ.
Ниман ялсан ч Карлсен түүнийг хууран мэхэлсэн гэж буруутгасан нь тэдний хооронд хуулийн маргаан үүсгэх шалтгаан болсон бөгөөд өнгөрсөн сард 100 сая долларын (79 сая фунт стерлинг) зарга үүсгэсэн.
Булхайцсан хэмээн буруутгагдсан Ниманн энэ талаар саяхан ярилцлага өгөхдөө “Тэр ялалтын дараа хууран мэхэлсэн гэж гүтгүүлсэндээ маш их урам хугарч байна. Би амьдрал, шатрын талаар маш их зүйлийг сурсан” гэжээ.
Ниманныг алсын удирдлагатай чичиргээт секс тоглоомоор дамжуулан хэн нэгнээс дохио авсан хэмээн буруутгасан юм.
"Гомдлын талаар ний нуугүй асуухад, та шатар тоглож байхдаа шулуун гэдсэндээ бөмбөлөгтэй байсан удаа бий юу?" гэж сэтгүүлч Морган асуув. 20 настай залуу хариуд нь “Таны сониуч зан бага зэрэг санаа зовоож байна шүү. Магадгүй та хувь хүнийхээ хувьд сонирхож байгаа байх, гэхдээ би танд гэж хэлэхэд, үгүй. Мэдээж үгүй” гэжээ.
Мөн мөрдөн байцаалтаар түүнийг онлайнаар 100 гаруй тоглолтод хууран мэхэлсэн байх магадлалтай гэж мэдэгдсэн Chess.com цахим платформыг Ниманн шүүхэд өгч байв. Тэр 12 болон 16 насандаа Chess.com сайтын онлайн тоглолтод хоёр удаа хууран мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Sinquefield Cup болон биечлэн тоглох үеэрээ хэзээ ч булхайцаж байгаагүй гэжээ.
Өнгөрсөн сард Chess.com Ниманнтай холбоотой мэдэгдэлдээ "Бид түүнийг биечлэн тоглоход хууран мэхэлсэн гэх тодорхой нотлох баримт олоогүй" гэжээ.
Харин 32 настай Карлсен өрсөлдөгчийнхөө буруутай үйлдлийг "Тодорхойлох нотлох баримт байхгүй” гэсэн мэдэгдлийг оруулаад, няцаалтыг хүлээн зөвшөөрч, ойлгосон гэжээ.
Эх сурвалж: BBC