gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг АНУ-ын компаниудыг эрэмбэлжээ

Bloomberg TV Mongolia
Дэлхийд
2023-09-21
241
Twitter logo
Bloomberg TV Mongolia
241
Twitter logo
Дэлхийд
2023-09-21
Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг АНУ-ын компаниудыг эрэмбэлжээ Зургийг: Nathan Laine/Bloomberg

Ажилтнуудаа хамгийн аз жаргалтай байлгадаг АНУ-ын компаниудын эрэмбэд ачаа тээврийн жолоочдыг амрах цэг, зогсоолоор хангадаг “Love’s” компани “Disney”, “Apple”, “IBM” зэрэг томчуудыг ардаа орхин тэргүүлжээ.  

60 гаруй жилийн түүхтэй, гэр бүлийн өв залгамжлагдсан бизнес болох тус компани судалгаанд хамгийн өндөр буюу 100-аас 83 оноо авсан байна.

“Indeed” ажлын зарын веб сайтаас анх удаа явуулсан судалгаанд зөвхөн 1000 ба түүнээс дээш ажилтантай компаниудыг хамруулсан бөгөөд нэрээ нууцалсан олон сая ажил эрхлэгч оролцож, АНУ-ын компаниудад ажиллахад аз жаргал, стресс, сэтгэл ханамж, ирээдүйн зорилго нь ямар түвшинд байдаг талаар үнэлэлт дүгнэлтээ өгсөн байна. Эрэмбийн эхний 20 байрт агаарын тээвэр, зөвлөх үйлчилгээ, түргэн хоолны сүлжээ гээд олон төрлийн компани багтжээ.

Ачаа тээвэр, зочид буудал, логистикийн чиглэлд давхар үйл ажиллагаа явуулдаг ч удирдлагын цомхон бүтэцтэй "Love's" компани 40 мянга 500 гаруй ажилтантайгаас 1500 нь Оклахома дахь төв байрандаа ажилладаг байна.

Ажлын уян хатан хуваарь, нөхөрсөг уур амьсгал, ажилтнуудын сайн сайхан байдлыг эн тэргүүнд тавьдаг хандлага нь "Love's" дээрх эрэмбэд тэргүүлэх гол түлхэц болсныг “Indeed”-ийн карьерын чиг хандлагын мэргэжилтан Габриель Дэвис онцолжээ. Тухайлбал: өнгөрсөн онд тус компани хөдөлгүүрийн засварчны сургалтын хөтөлбөрт 300 ажилтнаа хамруулж, хүнд даацын автомашины техникийн ур чадвартай болгосон бөгөөд энэ онд тэрхүү хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогоор "Love's" нь АНУ-ын 42 мужид 644 амрах цэгийг ажиллуулдаг аж. Цар тахлын жилүүдэд ажил эрхлэгчдийн дунд ажлаас халшрах хам шинж, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд эрс нэмэгдэх үед анхаарлын төвд орсон "wellbeing" буюу ажилтны сайн сайхан байдлын талаар ойлголт мэдлэг, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт өсөж буйг дээрх судалгааны үр дүн харуулжээ.

10 оролцогч тутмын долоо нь ажил олгогч ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндэд өмнөхөөсөө илүү анхаарал тавьдаг болсон гэж хариулсан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан