gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Судалгааны салбарын мэргэжилтнүүд Монголд ирж, алдартай брэндүүдийг төрүүлсэн туршлагаасаа хуваалцана

А.Номин
Нийгэм
2023-09-20
182
Twitter logo

Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо (APRC) нь 2009 онд Австрали улсын Сидней хотноо болсон анхны чуулганаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Австрали, Хятад, Тайван, Япон, Солонгос, Малайз, Монгол, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд зэрэг 11 үндэсний холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгээд байна.

Эдгээр үндэсний холбоод нь Ази, Номхон далайн бүсийн зах зээлийн судалгааны 3000 гаруй мэргэжилтэн, 900 гаруй зах зээлийн судалгааны байгууллагыг дэмжин ажилладаг. "APRC" нь жил бүрийн чуулганаараа дамжуулан эдгээр холбоод, судалгааны байгууллагууд, мэргэжилтнүүдийн хооронд маркетингийн судалгаа, дата аналитикийн салбарын чиг хандлага, шинэлэг арга аргачлал, сайн туршлагын талаарх мэдээлэл, мэдлэг солилцдог. Энэ жилийн чуулган ирэх сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ талаар Монголын маркетингийн судалгааны ассоциацийн тэргүүн, MMCG компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ирэх сард манай улс "APRC"-ын чуулганыг зохион байгуулах гэж байна. Монгол Улс хэдэн онд тус холбоонд нэгдэж, хэд дэх жилдээ чуулганд оролцож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд бизнес, маркетинг, маркетингийн судалгаа зэрэг нь 2000 оныг хүртэл бидний хувьд шинэ зүйл байсаар ирсэн. 2010 оноос хойш Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн өрсөлдөөн эрчимжиж, бизнес эрхлэгчид маркетингийн судалгаанд ач холбогдол өгөх болсон.

Үүнтэй холбоотойгоор маркетингийн судалгааны үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Монгол улсад маркетингийн судалгааг хөгжүүлэх, арга аргазүйг дэлхийн жишигт нийцүүлэх зорилтын хүрээнд MMCG компаниас санаачлан Монголын маркетингийн судалгааны ассоциацийг 2013 онд байгуулан APRC буюу Ази, Номхон далайн бүс нутгийн судалгааны холбоонд гишүүнээр элссэн. Уг холбооны гол үйл ажиллагаа нь гишүүн улс орнууддаа мэргэжлийн судалгааны арга зүй, аргачлалыг сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл, сайн туршлагаа харилцан солилцож бие биеэ дэмжин ажиллахад чиглэдэг.

Холбооноос жил бүрийн хурал, чуулганыг гишүүн холбоодтойгоо хамтран зохион байгуулдаг. Манай улс 2013 оноос хойш APRC-ийн хурал, чуулганд жил бүр оролцож ирсэн бөгөөд 2017 онд ес дэх удаагийн чуулганыг “Өсөлтийг хамтдаа хайх нь: төр засаг–бизнес–судалгааны байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Энэ жил “Маркетингийн судалгаа ба хиймэл оюун ухаан” сэдэвтэйгээр 15 дахь удаагийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаад байна.

-Уг чуулганыг Монгол улсад зохион байгуулж байгаагийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч? 
-
Монгол Улсын төр засаг болон бизнес эрхлэгчдийн хувьд илүү үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, экспортод, дэлхийн зах зээлд гаргаж, борлуулалт, ашиг орлогоо нэмэгдүүлж, эдийн засгийн сэргээхийг зорин ажиллаж байгаа. Дотоодын үйлдвэрлэл, брэндийг зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн судалгаанд тулгуурлан амжилттай хөгжүүлж, улмаар дэлхийн зах зээлд гаргаж, дэлхийн брэнд болгож чадсан, улс орноо Азийн болон дэлхийн өндөр хөгжилтэй орон болгоход, Азийн болон дэлхийн томоохон хямралыг даван гарахад оновчтой судалгаа шинжилгээ, зөвлөгөөгөөр дэмжиж байсан шилдэг мэргэжилтнүүд 30-40 жилийн туршлагаа бидэнтэй хуваалцахаар ирж байгаа нь гол ач холбогдол нь.

Энэ удаагийн чуулганы сэдэв нь “Маркетингийн судалгаа ба хиймэл оюун ухаан”.

Бидэнд Япон, Солонгос, Хятад, Тайван, Австрали, Шинэ Зеландаас суралцах зүйл их байна. Энэ улсууд руу ийм хэмжээний чуулганд явж оролцоход маш их зардал гардаг шүү дээ. Судалгаанд тулгуурлан эрсдэлгүй, оновчтой шийдвэр гаргаж, төрийн бодлого болон бизнесийн үйл ажиллагааг хэрхэн  амжилттай хэрэгжүүлэх гэдэг дээр тэдэнд 80 гаруй жилийн хуримтлагдсан мэдлэг, 30-40 жилийн амжилттай туршлага тэдэнд байна.

Энэ удаагийн чуулганы сэдэв нь “Маркетингийн судалгаа ба хиймэл оюун ухаан”. Бизнесийн шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой гаргахад маркетингийн судалгааны уламжлал арга техникийг орчин үеийн шинэ технологитой хэрхэн уялдуулан хэрэгжүүлж болохыг энэхүү чуулганаар ярилцах болно.

-Чуулганаас оролцогчид юуг сурч мэдэж авч болох вэ?
-2017 онд болсон хурлаар бид илүүтэй хэрэглэгч, хувь хүний зан төлөвийг таних, санаа бодлыг нь ойлгох, түүн дээрээ үндэслэж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх буюу хүн төвтэй загвар хөгжүүлэлтийн тал руу анхаарал хандуулж байсан. Энэ удаад мэдээж ижил асуудлыг хөндөх ч хүн төвтэй загварыг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, нийгмийн сүлжээ, технологи, сэтгэл зүйн болон зан төлөвийн эдийн засгийн арга техникийг хэрхэн ашиглах талаар ярилцах юм.

Чуулган “Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” гэх сэдвийн дор үндсэн дөрвөн агуулгын хүрээнд явагдана. Нэгдүгээрт, “Маркетингийн судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглах нь” буюу мэдээлэл цуглуулах, анализ шинжилгээ хийх, гол санаа гаргахад хиймэл оюун ухааныг ашигласан туршлагууд, маркетингийн судалгаанд хиймэл оюун ухааныг хослуулан ашигласан бизнесийн жишээ, хиймэл оюун ухааны ирээдүйд маркетингийн судалгаанд үзүүлэх үр нөлөө, судлаачдын үүрэг оролцоо, хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграцитай холбоотой ёс зүйн болон нууцлалын асуудлуудын талаар ярилцана.
Хоёрдугаарт, “Зан төлөвийн эдийн засаг ба маркетинг” буюу хэрэглэгчийн зан төлөвийг ойлгоход зан төлөвийн эдийн засгийн гүйцэтгэх үүрэг, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой байдал, шударга ёс зэрэг нийгмийн асуудалд маркетингийн үзүүлэх нөлөөний талаар түлхүү тайлбарлах юм. Мөн маркетингаар дамжуулан нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн бизнесийн жишээ, нийгмийн хариуцлагын хүрээнд маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх шилдэг туршлагууд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маркетингийг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, сорилтуудын талаар ярина.

Гуравдугаарт, “Өсөлтийг бий болгох инновац-Хүн төвтэй загвар” буюу инновацыг бий болгох дизайн сэтгэлгээ болон хүн төвтэй загварын зарчмууд, инновац, өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхэд маркетингийн судалгааны гүйцэтгэх үүрэг, хүн төвтэй инновацын загварыг хэрэгжүүлэхэд тулгарах асуудал, хязгаарлалтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замуудыг танилцуулна. Хэрэглэгч, тухайн хувь хүн дээр төвлөрч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх тал дээр анхаарна гэсэн үг.

Дөрөвдүгээрт, “Сошиал медиа дахь дата анализын кэйсүүд” буюу хэрэглэгчийн зан төлөв, хүсэл сонирхлыг ойлгоход олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дата анализын гүйцэтгэх үүрэг, сошиал платформуудаас мэдээлэл хэрхэн цуглуулах, дүн шинжилгээ хийх гэх мэт илтгэлүүд танилцуулагдах юм.

-Ийм төрлийн хурал чуулганууд жилийн энэ үед олон болж байгаа харагддаг. Энэ арга хэмжээний гол онцлог, оролцогчдод өгөх үнэ цэнийг та бүхэн хэрхэн харж байгаа вэ? Яагаад энэ чуулганд оролцох ёстой гэдэг гол шалтгаануудыг дурдвал?
-
Нэгдүгээрт нь, судалгаа, дата аналитик ур чадвар буюу орчин цагийн мэргэжилтэнд зайлшгүй байх ёстой мэдлэг, ур чадварыг хамгийн дээд түвшинд эзэмшсэн экспертүүдийн туршлага, мэдлэгээс хуваалцах алдаж боломгүй боломж. Тухайлбал, гол илтгэгч маань Ray Poynter дата аналитик чиглэлээр 45 жил ажилласан, АНУ-ын Fortune 100 жагсаалтын 85 компанид зөвлөж ажилласан туршлагатай, судалгааны мэргэжлийн олон улсын хамгийн том нийгэмлэг ЭЗОМАР-ын Ерөнхийлөгч. Дэлхийн улс орнуудын хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тухайн улсад нь айлчилж байгаа, Католик шашинтнуудын хувьд Ромын пап, Буддын шашинтнуудын хувьд дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Монголд айлчилж, сургаал номоо айлдаж байна л гэсэн үг.

Хоёрдугаарт нь, дэлхийн зах зээлд амжилттай гарч чадсан алдартай брэндүүдийг амжилтад хүрэхэд нь ард нь судалгаа шинжилгээгээр дэмжиж ажиллаж байсан туршлагатай экспертүүдийн амжилт ололтын түүх, арга зүйг өөрсдийнх нь амнаас сонсоно. Дээр дурдсанчлан АНУ-ын топ 100 компанийн 85-ыг нь гаргаж ирсэн, алдарт Самсунг брэндтэй 40 жилийн турш хамтран ажиллаж, дэлхийн зах зээлд гаргаж ирсэн хүндтэй илтгэгч нар чуулганд туршлагаасаа хуваалцах болно.

Гуравдугаарт нь, том амбицтай, гэхдээ тууштай байж, хэрэглэгчийн судалгаанд үндэслэн тасралтгүй сайжруулалтыг хийснээр амжилтад хүрч болох туршлагаас суралцах боломжтой. Хятад улс Автомашины технологи судалгааны төв төрийн өмчит үйлдвэрийн газрыг 1985 онд байгуулсан байдаг. Хятад автомашиныг дэлхийн зах зээлд гаргах судалгаа туршилтын ажлыг 40 орчим жилийн хугацаа тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд Солонгос улсыг, 2022 онд Герман улсыг гүйцэж, 2023 онд Япон улсыг гүйцэж түрүүлэхээр байна. Энэ бүхний цаана ямар нууц байв гэдгийг манай илтгэгчдээс сонсоорой.

Дөрөвдүгээрт нь, олон улсын төдийгүй дотоодын бизнес, маркетинг, маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байгааг, ямар шинэ арга техник, технологиуд нэвтрээд байгааг мэдэж, тэдгээрийг хэрэгжүүлэгчидтэй холбоо тогтоож, уулзаж зөвлөлдөх боломжийг олгох болно. Энэ мэтчилэн олон зүйлийг дурдаж болохоор байна. Монголын топ 50 компанийн Гүйцэтгэх захирлуудаас авсан судалгааны үр дүнг чуулганаар танилцуулах болно. Qualtrics компанийн Хэрэглэгчийн туршлагын судалгааны хэлтсийн дарга өөрийн илтгэлээрээ хэрэглэгчийн туршлагын платформд хиймэл оюун ухааныг ашиглах, бизнесийг хэрхэн илүү хүн төвтэй хийх талаар танилцуулна.

-Чуулган аравдугаар сарын 12, 13 гээд хоёр өдөр болох уу? Чуулганы хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-
Эхний өдөр буюу 10 сарын 12-ны өдөр хоёр воркшоп буюу сургалт хийгдэнэ. Эхний сургалтыг Маркетингийн судалгааны олон улсын нийгэмлэг ЭЗОМАР-ын Ерөнхийлөгч Ray Poynter хийх бөгөөд дата судалгааны мэдээллээс хэрхэн гол санаа, мессежийг гарган авч шийдвэр гаргалт болон хэрэгжүүлэлтэд ашиглах арга зүйг заана. Дараагийн сургалтаар Хятад, Хонгконг, Энэтхэг улсуудад судалгааны чиглэлээр 40 гаран жил ажилласан туршлагатай Ashok Sethi Хүн төвтэй инновацыг загварыг ашиглан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн ажилттай хэрэгжүүлэх туршлагаа хуваалцах болно.

Хоёр дахь өдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр APRC чуулган маань өглөө 9 цагаас 17 цаг хүртэл бүтэн өдөр үргэлжлэх болно. 30, 30 минутын хугацаатай 10 илтгэл мэдээлэл танилцуулагдах болно. Маш чухал маш их мэдээллийг нэг дор өгөх болно гэж хэлж болно.

-"MMCG" компанийн талаар товч танилцуулахгүй юу? APRC-ийн хурлыг зохион байгуулахад ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
-"
MMCG" компани 2002 онд үүсгэн байгуулагдсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, судалгааны шинжилгээний үйлчилгээ, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх зорилгыг тавьж ажиллаж ирсэн. Тухайлбал судалгааны арга зүй, аргачлалыг олон улсын жишигт хүргэх зорилгоор ISO 20252 олон улсын стандартыг нэвтрүүлэн, олон улсын аудитын гэрчилгээ авсан цор ганц байгууллага.
Энэ нь MMCG компанийн хийсэн судалгааны тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм. Аливаа байгууллага олон улсад үйл ажиллагаагаа танилцуулах, хөрөнгө оруулалт авах, эсвэл гаднын том брэндийг оруулж ирэх гэж байгаа бол зах зээлийн судалгаагаа танилцуулах шаардлагатай болдог. Тухайн зах зээлийн судалгаагаа хэнээр, ямар байгууллагаар хийлгэсэн бэ гэдгийг шалгахад манайхаар хийлгэсэн бол стандартын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн өсөлт хөгжлийг хурдасгах боломжтой.

Энэ ч утгаараа MMCG компани энэ удаагийн чуулганыг гол зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцон ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

"APRC 2023" арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан