gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чингэлтэй дүүргийн иргэд номын баяр тэмдэглэн өнгөрүүлж байна

Нийгэм
2023-09-13
277
Twitter logo

Чингэлтэй дүүргийн иргэд, хүүхэд багачуудыг хамруулсан номын баяр “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-д болж байна. Номын баярыг тус дүүргийн Хүүхдийн хөгжлийн цогцолбороос зохион байгуулжээ.

Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолборын захирал Б.Болортунгалаг, Анх удаа Чингэлтэй дүүрэг номын баярыг зохион байгуулж байна. Цаашдаа Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Баярын зорилго нь үндэсний өв соёлоо сурталчлах, мөн хүүхэд багачуудыг номтой нөхөрлөх холбоос болох юм. Баярт зарагдаж байгаа бүх ном хямдралтай үнээр борлуулагдаж байна гэв.

Мөн Хүүхэд хөгжлийн цогцолбор уг номын баярыг Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Баярт номоо борлуулж буй зохиолч, яруу найрагч Г.Ишхүү, Номын баяр зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна. Цаашдаа дүүрэг болгон уг баярыг хавар, намрын улиралд зохион байгуулаасай гэж хүсэж байна.
Зохиолчид ном борлуулах цэгүүдэд өөрсдийн номоо 30 хувийн шимтгэлтэй зардаг. Харин номын баяраар иргэд шууд  зохиолчийн гараас хямд үнээр ном худалдан авах боломжтой гэлээ. Тэрбээр энэ өдөрлөгөөр 1000 хувь хэвлэгдсэн "Тулуй эзэн" хэмээх бүтээлээ борлуулж байна. Чингис хааны бага хүү Тулуйн талаар өгүүлэх уг ном 30 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Номын баяраар ном худалдаж авсан цөөнгүй иргэд байлаа. Иргэдээс номын баярын талаарх сэтгэгдлийг тодруулахад, Чингэлтэй дүүргийн иргэн С.Эрдэнэбадрах, Номын баяр болж байгаад сэтгэгдэл өндөр байна. Номын үнэ маш хямд юм. Би охиндоо зориулж англи хэлний хоёр ном найман мянган төгрөгөөр худалдаж авлаа гэв.
2012 онд гарсан Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу "Үндэсний бичиг соёл номын өдрүүд"-ийг жил бүр тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Үндэсний номын баяр энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд болох юм. 

Б.Отгонбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан