“УБ Сонгдо” эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэтэй хүмүүсийн хамгийн их сонирхдог сэдвүүдийн нэг нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын талаар ярилцлаа.
Тэрбээр Бүгд найрамдах Куба улсад 12 жил суралцаж, нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын нарийн мэргэжил эзэмшжээ.
Гоо сайхны мэс заслыг хөх томруулах, өөх соруулах, хамар өндөрсгөх төдийхнөөр ойлгодог байсан бол энэ нь нөхөн сэргээх мэс засал гэх томоохон салбарын зөвхөн нэг чиглэл болохыг Г.Бат-Эрдэнэ эмч тайлбарлав. Мөн мэргэжлийн бус хүнээр хагалгаа хийлгүүлэх ямар сөрөг үр дагаварт хүрдгийг, мэргэжлийн бус хүний хийсэн алдааг хэрхэн нөхөн сэргээн засаж болдог, мөн гоо сайхны мэс засал хүнд ямар эерэг үр дагаврууд авчирч болдог талаар ярьсан юм.
ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ГЭХЭЭР ЗӨВХӨН ХӨХ ХИЙДЭГ, ХАМАР ӨНДӨРЛӨДӨГ, ӨӨХ СОРУУЛДАГ ХАГАЛГАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ
-Гоо сайхны мэс засал гэж юу болох талаар та юуны өмнө ойлголт өгөхгүй юу? Хүмүүс хөх томруулах, өөх соруулах зэрэг хагалгаагаар л төсөөлдөг, хязгаарлагдмал ойлголттой байдаг болов уу гэж бодож байна.
-Гоо сайхны мэс засал гэдэг нь анагаахын шинжлэх ухааны мэс заслын нэг салбар нь. Тэр дотроо энэ салбарын нөхөн сэргээх мэс засал юм. Гоо сайхны мэс засал нөхөн сэргээх мэс заслын 20-25 хувийг л эзэлдэг нэг чиглэл.
Хүн амьдралынхаа туршид физиологийн өөрчлөлтөд орж байдаг. Өөрөөр хэлбэл насжилттай холбоотойгоор арьс болон бусад эд эрхтний өөрчлөлтүүд явагддаг. Тэрийг дээрдүүлэх мэс ажиллавар хийж байгааг л гоо сайхны мэс засал гэж нэрлэнэ. Гоо сайхны мэс засал гэхээр зөвхөн давхраа, хамар, хөх зэргээр нь салгаж ойлгоод байдаг.
Жишээ нь, чих хамар, хоолойн эмч "Би хамар эмчилдэг учраас хамар минийх", нүдний эмч "Нүд минийх" гэж ойлгоод байна. Нүдний эмч бол нүдний патологи, Чих, хамар хоолойн эмч хамрын патологийг эмчилдэг эмч. Гоо сайхны эмч биш. Үүнээс болоод төөрөгдөл үүсэж,болсон болоогүй үр дүн гардаг.
-Тэгэхээр гоо сайхны мэс засалчийн хувьд биеийн бүх хэсгүүдийг хамардаг байх нь...
-Мэс засалч хүн гэдэг эхлээд эмч байх ёстой. Бид хүний толгойг нь салгаад, эсвэл гарыг нь салгаад эмчилдэггүй. Бүтэн цогцоор нь л эмчлэх ёстой. Зөвхөн гарны эмчилгээ хийж байгаа учраас надад толгой юм уу, зүрх огт хамааралгүй гэж ойлгож болохгүй. Тийм ч учраас анагаахын салбар эхлээд ерөнхий эмчийг бэлдэж өгдөг. Ерөнхий эмчээсээ дараа нь мэс заслын эмч. Дараа нь бүр нарийсаад нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч болдог. Шаталсан сургалтуудаар энэ нарийн мэргэжлийг эзэмшдэг.
Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлийн сургалт байхгүй учраас салбар салбарын эмч нар өөр өөрсдийнхөө чиглэлээр юм хийх гэж оролдоод байгаа юм. Уг нь нөхөн сэргээх мэс засал бол системтэй сурсан сургалтын үр дүнд хийдэг ажиллавар.
-Монголд тантай ижил нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчийн нарийн мэргэжлийн дипломтой хүн байдаггүй гэж уншсан юм байна.
-Гоо сайхны мэс заслын эмч гэдэг диплом Монголд байхгүй. Энэ мэргэжлээр Монголын эрүүл мэндийн салбар сургадаггүй. Би ийм дипломтой учраас би их мундаг гэсэн үг ерөөсөө биш. Бид маш их хоцорч яваагийн шинж. Энэ дипломыг яагаад хүмүүс авч болохгүй байна гэхээр заавал урьдчилаад суурь анагаахад суралцах ёстой болдог. Өөрөөр хэлбэл, хүний их эмчээр сураагүй бол нарийссан сургалтуудад сурах боломж байхгүй.
-Монголд гоо сайхны мэс засалчаар огт бэлддэггүй гэсэн үг үү?
-Ирэх жилээс л бэлдэх гээд Эрүүл мэндийн хөгжлийн төв сургалтын хөтөлбөрийн талаар ярилцаж байна. Дөнгөж одоо, 2023 онд шүү дээ. 2023-2024 оны хичээлийн жилд нарийн мэргэжлийн хичээл орж эхлэхээр яригдаж байна.
Түүнээс биш би ганцаараа дипломтой учраас ганцаараа мундаг гэсэн үг биш. Би өчүүхэн юм хийж байгаа. Энэ бол маш том салбар. Түүний хумсны толио чинээ юмыг чадан ядан хийдэг.
-Монголд өөх соруулаад, хөхний суулгац хийгээд байгаа энэ хүмүүс тэгэхээр мэргэжлийн гоо сайхны мэс засалч биш гэсэн үг үү?
-Нарийн мэргэжлийн эмч биш зүгээр л эмч нар.
-“УБ Сонгдо” эмнэлэгт гоо сайхны ямар хагалгаанууд хийж байна вэ?
-Зөвхөн гоо сайхных биш. Нөхөн сэргээх дээр нэмэх нь гоо сайхны бүх л төрлийн мэс заслыг хийж байна. Үүнийг аюулгүй, эрсдэлгүй, баталгаатай, үр дүн сайн өгөхийн төлөө бид энд ажиллаж байна.
-Та нөхөн сэргээх хагалгаа гэж юу болох талаар дэлгэрүүлээд ярихгүй юу?
-Жишээ нь, энэ бол нөхөн сэргээх мэс засал. /Уруулын дээд хэсгийн гажгийг зассан зураг харуулав/
Энэ дефект үүсэх шалтгаан нь гэмтэл, хавдар, төрөлхийн янз бүрийн мэнгэ ургацгууд байж болно. Том мэнгэтэй хүмүүс байдаг. Тэр бол нүүрний гажиг. Өөрөөр хэлбэл хэвийн нөхцөлд тийм мэнгэ байх ёсгүй. Тэгэхээр тэрийг засаж сайжруулахын тулд хийж байгаа хагалгааг нөхөн сэргээх хагалгаа гэдэг. Нөхөн сэргээх хагалгаа нь төрөлхийн бөгөөд олдмол гажгийг засах мэс заслыг хэлдэг.
Нүүрний том хэмжээний сорвитой хүмүүс байдаг. Энэ бол осол гэмтлийн улмаас үүссэн олдмол гажиг. Тэрийг засаж сайжруулахын тулд хийж буй хагалгааг нөхөн сэргээх хагалгаа гэдэг.
Нөхөн сэргээх мэс заслыг нөхөн сэргээх эмчилгээтэй андуураад байдаг.Жишээ нь, энэ /төрөлхийн чихний дэлбэнгүй хүний хагалгааны дараах хэвийн болсон зургийг харуулав. Мөн хөхний хорт хавдрын улмаас хөхөө тайруулсан хүнд суулгац суулгаж, нөхөн сэргээсэн жишээг үзүүлэв/. Үүнийг нөхөн сэргээж байна гэдэг нь мэс заслын нарийссан түвшинд хийж байгаа ажиллавар юм. Энэ том салбарын өчүүхэн, 20-хон хувийг эзэлдэг гоо сайхны мэс засал гэдэг хэдэн хагалгаануудаар энэ салбарыг бүхэлд нь ойлгуулаад байгаа нь буруу.
/Түлэгдсэн гар таталттай сорвитой болсон зураг харуулав/ Таталттай сорвитой болсон энэ хүнд нөхөн сэргээх хагалгааны техникүүдээр задалж, гарын нэг болон хоёрдугаар хурууны үений хоорондох дэлгэгдэх өнцөг хэвийн болно.
Тийм учраас нөхөн сэргээх мэс заслын эмч нь гоо сайхны мэс заслыг хийхээс гадна түлэнхийн нарийн мэргэжлийн эмч байдаг. Тийм учраас миний дипломд “Түлэгдлийн шинжлэх ухаан” гэж бичигдсэн байдаг.
Сорвийг арилгах боломжгүй. Гэхдээ нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч бүдгэрүүлж, сайжруулж чаддаг
Бүх түлэгдлийг эмчилдэг. Түлэгдэл гэхээр манайхан халуун цай, усанд түлэгдэхийг л ойлгоод байдаг. Хөлдөлт бас түлэгдэлт. Цахилгаан утсанд цохиулах, аянганд ниргүүлэх бас түлэгдэлт. Үүнийг түлэнхийн эмч эмчилдэг. Гүйдлүүд биеийн нэг хэсгээр ороод нөгөө хэсгээр гардаг. Цахилгааны цэнэг гарч байгаа цэг илүү их түлэгдэлтэй байдаг. Энэ болгон нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмчийн хийдэг бүх үйл ажиллагаа.
Манай эмнэлэгт түлэгдэлтэй хүмүүс харьцангуй бага ирдэг. Учир нь түлэгдлийн эмчилгээний зардал маш өндөр. Тийм учраас даатгалаар хөнгөлөхгүй бол хувь хүн, нэг байгууллага даахад хэцүү.
Гоо сайхны мэс засал гэхээр зөвхөн хөх хийдэг, хамар өндөрлөдөг, өөх соруулдаг хагалгаа хийдэг гэж ерөөсөө ойлгож болохгүй. Гэхдээ “УБ Сонгдо” хувийн эмнэлэг учраас гоо сайхны мэс заслыг түлхүү хийдэг. Түлэгдсэн хүүхдүүд надаар сорвины мэс засал хийлгүүлдэг. Хүмүүс дам дамаа сонсоод ирдэг юм.
“СОРВИЙГ АРИЛГАХ БОЛОМЖГҮЙ. ГЭХДЭЭ НӨХӨН СЭРГЭЭХ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМЧ БҮДГЭРҮҮЛЖ, САЙЖРУУЛЖ ЧАДДАГ”
-Түлэгдлийн сорви ер нь арилдаг уу. Үлдэц нь хэр байдаг вэ. Засах боломж байдаг уу?
-Сорви ерөөсөө арилахгүй. Үүнийг л ойлго. Манайхан сорвины тос түрхээд арилгана гэж ойлгодог. Сорвийг арилгах боломжгүй. Яагаад гэвэл гэмтсэн эд эсийн оронд холбогч эдүүд суучихдаг. Тиймээс буцаад хэвийн байдалдаа хэзээ ч орохгүй. Гэхдээ нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч бүдгэрүүлж, сайжруулж чаддаг. Бид л энэ техникийг мэддэг. Хааш нь зүслэг хийвэл сорви нь нуугдмал болох вэ гэдгийг мэддэг. Түүнээс биш сорви арилгана гэж хэлбэл худлаа ярина.
-Биеийн бусад хэсгүүдэд ч ялгаагүй байх, тийм үү. Хэвлийн өөх соруулах мэс заслын дараа ч ялгаагүй юу?-Ялгаагүй. Жишээ нь, таны хэвлий /жирэмсний үед/ язарсан уу?
-Нэлээд язарсан.
-Арилахгүй. Жирэмсний үед гэдэсний арьс сунаад, цаашаа сунаж чадахгүй болохоороо уян хатан чанарыг хадгалж байдаг коллаген хугардаг. Хугараад цаашаа сунах боломжгүй болдог.
-Язралтын эсрэг тос үр дүнтэй гэж үү? Үйлчилгээ бага санагдаад байдаг юм...
-Уг нь арьсны сунах, уян хатан чанарыг нэмэгдүүлэхийн тулд сайн тослох хэрэгтэй. Сайн чийгшилтэй байж л арьс сунаад байна. Зугуухан татвал арьс ямар ч асуудалгүй сунана. Хамгийн гол нь жирэмсний богино хугацаанд гэнэт тэлж, өөрөөр хэлбэл жин нэмэгдэнгүүт арьс сунаж чадахаа болиод хугарч байгаа юм. Язралтын тос хэрэгтэй. Гэхдээ байнга тослох ёстой. Эмэгтэйчүүд язарсан арьсыг тослоод гоё болгочихно гэж ярьдаг. Тийм юм байхгүй. Боломжгүй.
“ЖИН ХАССАНЫ ДАРАА АРЬСНЫ ИЛҮҮДЛИЙГ ХААШ НЬ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ”
-Тэгвэл фитнесийн дасгал, гэдэс таталт сайн хийхээр сунасан арьс буцаад агшаад гоё болно гэж яриад байдаг шүү дээ.
-Тийм юм байхгүй. Миний үйлчлүүлэгчдийн 25-30 хувь нь фитнесийн бүсгүйчүүд байдаг. Тэд яагаад надаас үйлчилгээ авах гээд байна гэхээр үнэхээр тэд жингээ хасаад арьсан доорх өөхөн давхаргыг нимгэхэн болгож чаддаг. Гэхдээ тэр арьсны илүүдлийг хааш нь ч хийж чадахгүй. Тэрийг заавал авдаг. Тэгэхээр энэ л гоо сайхны хагалгааны үндсэн шаардлага.
“Миний үйлчлүүлэгчдийн 25-30 хувь нь фитнесийн бүсгүйчүүд байдаг”
Хэвлийн унжилтын суларсан арьсыг арилгах боломжгүй. Өндөр түвшинд бэлтгэгддэг тамирчдын арьсан доорх өөхийг маш нимгэн болтол, арьс болтол нь шатаачихдаг. Гэтэл арьс нь сулраад гараад ирдэг. Энэ бол насжилт, төрөлтөөс үүссэн дефект. Энэ дефектийг буцаад хэвийн байдал руу дөхүүлж байгаа хагалгаа. Ийм гэдэстэй яваад байхыг хүн хүсэхгүй. /Хэвлийн арьс унжсан хүний зургийг үзүүлэв/ Эсвэл жижиг хөхтэй явахыг хүн хүсэхгүй байна. Тэгэхээр манайд ирж бидний үйлчилгээг авдаг.
“УБ Сонгдо” эмнэлэг тав тух, аюулгүй орчин, мэргэжлийн үйлчилгээ, өндөр түвшний хяналт-энэ бүхнийг үзүүлж чаддаг. Мэргэжлийн үйлчилгээг би үзүүлж, аюулгүй орчныг манай эмнэлэг бүрдүүлдэг. Багаж тоног төхөөрөмжийн ариутгалаас эхлээд тухайн хүнийг хагалгаанаас гарангуут хагалгааны дараах тасагт шилжүүлэх зэрэг ажил хийдэг.
-“УБ Сонгдо” эмнэлэг хөхний ямар суулгац ашигладаг вэ?
-Зөвхөн “УБ Сонгдо” гэлтгүй Монгол Улсын түвшинд Америкийн “Mentor” брендийн суулгац хэрэглэдэг. Америк, Европт 2000 оноос өмнө монголчууд Хятад явж, баталгаагүй бүтээгдэхүүнүүд хөхөндөө хийлгэсэн тохиолдол их гарсан. Шахдаг материал шахуулж, ямар ч серийн дугааргүй суулгац хийлгэж байсан. Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод саяхан нэг бүсгүй нэг талын хөхөө авахуулсан.
Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод саяхан нэг бүсгүй нэг талын хөхөө авахуулсан.
Нөгөө хөхөө авахуулах нь тодорхой, тэр бол цаг хугацааны асуудал болж байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Нөгөөх нь “Motiva” брендийн суулгац. Монголд орж ирээд 2-3 жил болж байна. Дотроо барзгар, гөлгөр, хатуу, зөөлөн гээд ялгаатай. Жишээ нь, “Motiva” нь дотроо хоёр өөр. Эдгээр бүтээгдэхүүнүүд доороо серийн дугаартай. Өвчтөнд үүнийг хийхээр серийн дугаараараа бүртгэгддэг.
-Та түрүүнд хөхөнд имплант суулгуулсан бол хүүхэд төрүүлээд, хөхүүлэх боломжтой гэж хэлсэн. Гэтэл хүмүүс хөхний хавдар үүсэх гэх мэт эрсдэл үүснэ гэсэн айдастай байдаг шүү дээ.
-Жишээ нь, энэ /нэг талын хөх нь хавдаад маш том хэмжээтэй болсон бол нөгөө тал нь хувийн эмнэлэгт эмчлүүлсэн, гэхдээ ил харагдахуйц зүсэлттэй, хоёр өөр хөхтэй эмэгтэйн цээжний зургийг харуулав/ эмэгтэй Солонгост хагалгаанд ороод хүндрээд манайд яаралтайгаар хагалгаанд орж байсан. Хөх рүүгээ юм шахуулсан кейс.
Жирэмслэхээр хөхөнд шахуулсан зүйл нь сүүтэй нь холилдоод, капсулжаад, хувийн эмнэлэгт очиж нэг хөхөндөө босоо зүсэлт хийлгэчихсэн. /Нэг хөхөн дээрээ ил харагдахуйц босоо сорвитой болсон байв/ Бид ийм юм хийхгүй. Мэргэжлийн ялгааны онцлог нь энэ. Энэ хүн хэзээ ч гурвалжин захтай хувцас өмсөхөөргүй болсон. Нэг талдаа энэ эмнэлэг тухайн хүнийг аварсан боловч үнэн хэрэгтээ энэ эмэгтэй хохироод үлдчихсэн. Манайд орсон хагалгааны дараа /нөгөө хөхөнд ямар нэг сорви харагдаагүй/ ийм болсон.
Нүүрэн дээр нүүрний шугамуудын дагуу хийх ёстой. Энэ нь цаанаа учиртай.
Хөхний зүслэгийг дагууд нь хийх ёстой байсан. Гэтэл шууд хөндлөн зүсчихсэн. Хөхний зүслэг нөсөөгөө дагасан цагираг хэлбэртэй байх ёстой. Гоо сайхны мэс заслын эмч нь бусад мэс засалчаас ялгаатай нь техникийн хувьд хаагуур нь зүсвэл сорви багатай, мэдэгдэхгүй байх вэ гэдгийг хардаг. Сорви арилдаггүй. Үүнийг л ойлгох ёстой.
Нүүрэн дээр нүүрний шугамуудын дагуу хийх ёстой. Энэ нь цаанаа учиртай. Энэ булчингуудын агшилтаас болж үүсдэг. Энэ анатомийн бүтцээ мэддэг байх ёстой. Тэр мэс засалч өөрийн эхнэр, охин, ээжийг байна гэж бодож тэр мэс заслыг хийх ёстой.
-Тэгэхээр танай эмнэлэг имплант суулгахаас гадна нөгөө талдаа буруу хийснийг нь засаж өгдөг байх нь...
-Ерөөсөө л тийм. Бүх төрлийн хагалгааны хүндрэлүүд, цаашилбал осол гэмтэл, хавдрын дараах нөхөн сэргээлтийг хийж өгнө. Өөрөөр хэлбэл, хөхний хавдраас болоод хөхгүй болсон хүмүүсийн хөхийг нөхөн сэргээх мэс засал хийнэ гэсэн үг.
Хүмүүс "Би имплант суулгуулаад хүүхэд төрүүлж, хөхүүлж болох уу" гэж байнга асуудаг. Гэтэл энэ суулгацыг хэзээ ч хөхөн дотор суулгадаггүй.
“УБ Сонгдо эмнэлэг бүх төрлийн хагалгааны хүндрэлүүд, цаашилбал осол гэмтэл, хавдрын дараах нөхөн сэргээлтийг хийдэг. Жишээ нь, хөхний хавдраас болоод хөхгүй болсон хүмүүсийн хөхийг нөхөн сэргээх мэс засал хийнэ гэсэн үг.”
Хөхний ард талд хийдэг. Бид хөхний булчирхайлаг эдийг хуулж,хөндийлж ороод ард талд нь тавьдаг. Хөхөн дотор байрлаад байгаа зүйл биш. Мөн хөхний булчингийн цаана тавьдаг. Энэ бол цэвэр техник. Хүмүүс силикон шахуулдаг гээд байдаг. Энэ бол суулгац юм.
-Хүний биед тохирохгүй суулгац гэж байх уу?
-Эдгээр бүтээгдэхүүнүүдийг лабораторийн маш өндөр түвшинд хүний биед суулгах зориулалттайгаар ариутгаж, шууд суулгах зориулалтаар бэлтгэдэг. Гэхдээ хэзээ ч 100 хувийн баталгаа байдаггүй. Маш цөөхөн тохиолдолд асуудал үүсэх магадлалтай. Тэр цөөхөн тохиолдлыг бид урьдчилаад тааварлах боломжгүй. Гэхдээ сүүлд гарсан имплантууд хамгийн сүүлийн үеийн супер гадаргуу, бүтэцтэй хийгдэж байна.
Монголд хөхний имплант хийлгэж байгаа өвчтөнүүдийн тоо ковидын дараа эрс өссөн. Хавдар болчихно, аюултай гэсэн хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн учир хэрэглээ өндөр байна.
ӨӨХ СОРУУЛАХ ХАГАЛГААНААС ХОЙШ ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА БИ ФИТНЕСС РҮҮ ХӨӨДӨГ
-Өөх соруулах хагалгаанаас болж хүмүүс хохирсон талаар сонсогддог. Жишээ нь, өөх соруулах мэс засалд орсон эмэгтэй нас барсан. Энэ бүхэн тухайн эмчийн ур чадвараас болж байна уу. Юутай холбоотой юм бэ?
-Аливаа хагалгааны хүндрэл тодорхой хувиудтай байдаг. Яагаад хүндрэл гарах нөхцөл бүрдэж байгааг хувь нь зааж байдаг. Хамгийн их жин дарах хувь нь мэргэжлийн ур чадвар. Мэс заслын эмч гэхээр гоо сайхны хагалгаа хийчихдэг юм биш. Ногоотой шөлийг нь хийж, номын дуу сонссон хүн нь хийдэг хагалгаа. Тэр хэргийг шалгадаг байгууллагууд нь шалгасан байх. Манайд байдаг нэг том дутагдал нь шалгах ёстой байгууллагууд нь шалгаж чадахгүй байна.
“Мэс заслын эмч гэхээр гоо сайхны хагалгаа хийчихдэг юм биш.”
Тэдгээр байгууллага нь ирээд хана, тааз, ширээ сандал шалгахаас биш мэргэжлийн хувьд үнэхээр энэ хагалгааг хийж чадах хүн мөн үү, хагалгаа хийх эрхтэй юу, үнэхээр ур чадвартай юу гэдгийг шалгаж чадахгүй байна. Тогтолцооны асуудал байгаа учраас энэ салбарт ийм алдаа гараад байгаа юм.
-Өөх соруулах хагалгаанд сөрөг үр дагавар бий юу? Жишээ нь таньдаг хүн маань хагалгаанд орсон ч хэдэн сарын дараа эргээд таргалсан байсан.
-Хүмүүс дийлэнхдээ чи надад мэс засал хийсэн учраас чи намайг ийм болгох ёстой гэсэн хандлагатай байдаг. Гэтэл бид хамтдаа нэг зорилгод хүрэх гээд байгаа юм. Нэг талаас би, нөгөө талаас өвчтөн нийлж байж нэг зорилгод хүрнэ.
Тэр хүн зорилгод орж ирэхгүй бол би хэчнээн ганцаараа хийгээд нэмэргүй. Тэр ялалтын цэгт очихын тулд тухайн хүнээс өөрөөс нь бас маш их хичээл зүтгэл, чармайлт хэрэгтэй.
Хагалгаа ийм үр дүн өгдөг /хэвлийгээрээ нарийсаад, галбиржсан эмэгтэйн зураг харуулав/. Гэдэсний тойргийн хэмжээ өөх соруулах хагалгааны дараа 15-20 см-ээр багасдаг. Хувцасны размер хоёроор буурдаг. 70см байж байгаад 55 см болж байх жишээтэй. Тухайн хүний хувцаслалт, өөрөө өөртөө итгэлтэй байдал өөрчлөгддөг. Энэ бол хагалгааны үр дүн. Үүнийг бид үүсгээд өгсөн. Харин цааш нь аваад явах чадвар нь тухайн хүнээс шалтгаална. Харин энэ хүн чи дасгалаар шууд 15 см-аар багасга гэвэл чадахгүй. Ийм үр дүн гардаг учраас хагалгааг хүмүүс хүсдэг. Фитнесст дасгал хийгээд байгаа гоё бүсгүйчүүд надаар хагалгаа хийлгэсэн байдаг.
-Зарим нь уу?
-Нэлээд их нь. Хагалгааны үр дүнг бид үүсгэж өгдөг. Тэрийг цааш нь барих, сайжруулах нь тухайн хүнээс хамаардаг учраас хагалгаанд орчхоод ямар ч үр дүнгүй гээд сууж байгаа бол тэр хүн өөртөө хайргүй байна гэсэн үг.
-Ийм хагалгаанд орсон хүмүүс хүнд хүчир дасгал хийх асуудалгүй гэсэн үг үү?
-Өөх соруулах хагалгаанаас хойш долоо хоногийн дараа би фитнесс рүү хөөдөг. Энэ хагалгааны давуу тал нь маш богино хугацаанд сэргэлт авах боломжтой байдаг. Харин зүсэлттэй, том шархтай хагалгаа нь шархны эдгэрэлтийг хүлээгээд удаашралтай болдог. Харин өөх соруулах хагалгааны давуу тал нь тэр. Би энэ хүнд тусалсан. Гэхдээ гүйцэтгэл нь энэ хүнийх.
-Хагалгааны дараа хэдий хугацаанд нөхөн сэргэдэг вэ?
-Зовхи, хамар, хэвлий, хөх, өөх соруулах гээд бүх хагалгаа гурван сар болдог. Сарын дараа гэхэд эхний үр дүнгийн хэмжилтээ хийдэг. Өөх соруулах хагалгаа хийлгэсэн хүн 4-5 кг турчихсан байдаг. Хоёрдугаарт, хэвлийгээр хамгийн багадаа 12, түүнээс цааш бүр 20 см-аар багассан байдаг.
Өөх соруулах хагалгаа хийлгэсэн хүн 4-5 кг турчихсан байдаг. Мөн хэвлийгээр хамгийн багадаа 12, түүнээс цааш бүр 20 см-аар багассан байдаг.
Маргааш /2023.06.09/ би 140 кг жинтэй хүнд өөх соруулах хагалгаа хийх гэж байна. Тэр хүн тамирчин боловч өөхөө шатаах гэхээр маш их цаг хугацаа орох гээд байгаа юм. Хоёрдугаарт тэр хүн тэмцээнд бэлдэж байгаа учраас өөхөө шатаах гэж хичээхээр тамир алдах гээд байгаа юм.
-140 кг жинтэй хүний өөхийг соруулахаар арьс нь бас илүүдэж унжих уу? Тэр арьсыг бас авах уу?
-Үгүй. Цаашаагаа татагдчихна. Эрэгтэй хүний арьсны чанар эмэгтэйчүүдийнхийг бодвол илүү хатуу, суналт багатай, татагдахдаа сайн байдаг.
ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ОЛОН ЭЕРЭГ ҮР ДАГАВАРТАЙ
-Гэдэс томтой хүмүүс чихрийн шижин өвчинд өртөх магадлалтай гэж ярьдаг. Хэрвээ хэвлий хэсгээрээ багасчихвал эрүүл мэндийн хувьд бас эерэг нөлөөтэй хагалгаа болно гэсэн үг үү?
-Бүх юманд. Өөрөө өөртөө итгэлтэй байдал, нийгэмд эзлэх байр суурь, гэр орондоо, эхнэртэйгээ дотно харьцаанд, цаашилбал бусад өвчлөлөөс сэргийлнэ гээд бүгдэд нь нөлөөлнө. Дээр үед гэдэстэй хүмүүс моод байлаа. Компанийн захирлууд тарган байх тусмаа захирал шиг харагддаг байсан. Одоо эсрэгээрээ болсон.
Би 2019-2020 онд Испанид суралцаад ирсэн. Тэгэхэд Испанийн эрүүл мэндийн салбарынхан бидний одоо туулж байгааг мөн адил ярьж байсан. Эхэндээ Испанид эдийн засгийн боломжтой хүмүүс нь тарган, хар ажилчид нь туранхай байсан. 10 жилийн дараа байр нь солигдож, компанийн захирлууд өөрсдөдөө анхаараад, фитнессээр хичээллэж, гүйж, эрүүл хооллож эхэлсэн. Хар ажил хийдэг хүмүүс олдсон түргэн хоолоо идэж уугаад таргалж, улмаар тэдний дунд өвчлөл маш өндөр болсон.
Өчигдөр надад 110 кг жинтэй, 185 см өндөр залуу үзүүлсэн. Би тэр залууд хэвлийг багасгахгүй бол чихрийн шижин хүндрэх эрсдэл байгааг анхаарууллаа. Чихрийн шижин хүндэрвэл хөлөө тайруулах, бөөрөө авхуулах, нүдний хараагүй болох асуудлууд 10 жилийн дараа гэхэд илрэх гээд байна.
Нөгөө талаас хагалгаанд ороод хэвлийг багасгавал сахрын хэмжээ буурах магадлал бас бий. Гэхдээ нэгэнт сахар оношлогдсон учраас хагалгаа өөрөө эрсдэлтэй болоод хувирчихдаг. Тэрийг хүлээн зөвшөөрөх үү гэж асуусан. Энэ өөрөө мэргэжлийн ур чадвар. Үүнийг ярилцахгүйгээр хийснээс болж дараа дараагийн асуудал үүсдэг.
Гол нь би мундаг биш. Иргэд баталгаагүй газар мэргэжлийн бус эмчээр мэс засал хийлгээд асуудал үүсдэг. Сайн судлах хэрэгтэй.
-Өөх соруулах хагалгааг хийлгэхдээ хэвлийн өөхийг аваад хөх, өгзөг рүү хийдэг гэж сонссон...
-Ямар нэгэн байдлаар хүний биеийн аль нэг хэсгийг томруулахын тулд тухайн хүний эд эсвэл гадны биет буюу зориулалтын суулгац хэрэглэдэг. Томруулах зорилгоор ашигладаг эдүүдийнх нь нэг нь өөрийнх нь өөх. Зарим хүүхнүүд нөхрийнхөө чихний мөгөөрсийг аваад хамраа өндөрлөчихмөөр байна гэж яриад байдаг/сурв. инээв/. Тийм юм байдаггүй. Хэвийн нөхцөлд өөхийг соруулаад устгадаг. Шилжүүлэн суулгах үед цэвэр саванд аваад, шүүгээд бэлэн материал болгож ийм байсан хөхийг ийм болгосон /хөх томруулсан жишээ зураг үзүүлэв/
-Хөхөнд өөх шилжүүлэн суулгахад ямар ч асуудалгүй юу?
-Асуудалтай. Асуудалгүй юм гэж энэ дэлхийд байхгүй. Энэ шилжүүлэн суулгалтаар хэмжээний хувьд томордог. Гэхдээ нөгөөтээгүүр хэмжээ нь эргээд багасдаг. Хоёрдугаарт, капсулжсан бондгор масс хөхөнд үүсдэг. Тэрийг нь хүүхнүүд хавдар гэж бодоод сэтгэл зовнилтой болчихдог юм. Тийм учраас би сүүлийн жилүүдэд хөх рүү өөх шилжүүлэн суулгах хагалгааг хийхгүй байна. Өгзөг рүү хийх хагалгааг олон хийж байна.
“Цээжний хонхорхойтой эрэгтэй хүний цээжинд өөх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн”
Ялангуяа ковидын дараа бүсгүйчүүд жин нэмээд, өөх соруулах, өгзгөнд өөх шилжүүлэн суулгах хагалгаанд их орсон. Жишээ нь, цээжний хонхорхойтой эрэгтэй хүний цээжинд өөх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Тэр хүний хувьд маш том эмзэглэл. Эрэгтэй хүний хувьд цээж дутуу дулимаг байх нь эмэгтэй хүн хөхгүй болохтой адил. Энэ хүнд 2-3 удаа хийх ёстой байсан ч нэг удаа хийлгээд энэ залуу дахиж ирээгүй.
-Жишээ нь энэ хүнд гуяны илүүдэл өөх үүссэн байна /бидний нэрлэж заншсанаар калпи буюу "галифе"/. Энэ нь суугаа ажлаас болдог уу?
-Үгүй. Анхнаасаа байсан юм. Жаахан таргалахаар нэмэгдэнэ. Тэгэхээр механикаар авахаас өөр аргагүй болно. Хүмүүс "Манай ээжийн талынхан, аавын талынхан" гэж ярьдаг. Би тэдэнд "Тэр хөгшчүүлийг тайван байлга" гэж хэлдэг юм. Дандаа өөрийн бурууг хэн нэгэн рүү наах гээд байдаг. Таны л асуудал. Суудалтай ерөөсөө холбоогүй. Төрөлхийн биеийн галбир ийм. Таргалахаар л гарч ирээд байгаа юм.
-Гоо сайхны салонуудад арьс татах, ботокс шахах зэрэг ажиллаврууд хийдэг. Тэр нь хэр зөв юм бэ?
-Салонд хүний арьсыг цоолох эрх байхгүй. Хүний арьсыг цоолох эрх нь эмч, эмнэлгийн мэргэжилтэнд байдаг. Салон зөвхөн хүний арьсыг илж байхад л болно. Бид салонтой харьцуулагдахгүй. Бид мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллага.
“Би иргэд аюулгүй баталгаатай эмнэлгийн үйлчилгээ аваасай л гэж хүсэж байна.”
Салонд хийгддэг юмыг бидэнтэй ярьж болохгүй. Зүү тарьж, зүслэг хийх л юм бол арьсыг гэмтээж байна гэсэн үг. Салонууд арьсыг гэмтээж болохгүй. Лицензээ авч байж л хүнд гар хүрэх эрхтэй болно. Би иргэд аюулгүй баталгаатай эмнэлгийн үйлчилгээ аваасай л гэж хүсэж байна.
-Нүдний давхрааг Монголд өдөр тутам маш олон хүн хийлгэж байна. Зарим хүнд давхраа нь зохиогүй байх ч тохиолдол бий. Тийм алдааг танай эмнэлэг засдаг уу?
-Жишээ нь, энэ хүнд би ерөөсөө давхраа хийгээгүй. Нүд залуужуулах гоо сайхны мэс засал хийсэн. Давхраа хийж байна гээд ийм юм хийдэг /нүд нь бүлцийсэн хүний зураг үзүүлэв/. Энэ бол мэргэжлийн алдаа. Энэ хүнд хийсэн алдааг би зассан. Тэнд давхраа хийлгэнэ гээд мөнгөө алдчихсан. Дахиад над дээр ирж мөнгөө төлөөд засуулж байна. Энийг хэн ч хариуцдаггүй. Нүдийг нь ийм болгосон хүн хариуцахгүй байна.
-Гоо сайхны мэс заслыг хориглох заалт байгаа юу?
-Байлгүй яах вэ. Зөвхөн гоо сайхны биш бүх хагалгаанд эсрэг заалт бий. Эсрэг заалт нь дотроо харьцангуй эсрэг заалт, туйлын эсрэг заалт гэж хоёр хуваагдана. Жишээ нь, өөх соруулах хагалгаанд орох хүн хэзээ эсрэг заалттай гэхээр бид арьсны чанар, сулрал, сорвижилт, язралт байна уу гэдгийг харна. Хоёрдугаарт, арьсан доорх өөхлөлтийн хэмжээ. Гурав дахь нь хэвлийн хананы булчингийн сулралаас шалтгаалдаг. Гэтэл эхний бүлгийн хүмүүст л өөх соруулах хагалгаа хийх боломжтой.
Өөхөн давхаргыг багасгаад өгөхөөр булчингийн давхаргын агшилт сайжраад, физик ачаалал нь багасна.
Арьсны сулрал байхгүй, өөхийн эдийн илүүдэл бага, булчингийн хананы сулрал бага хүмүүст хийдэг. Гэтэл хэт их өөхлөлттэй, жингийн илүүдэлтэй байх тусмаа өөх соруулах хагалгаа эсрэг заалттай болдог. Хүмүүс тарган байхаар өөхөө соруулчих, тэгэхээр турчихна гэж хэлдэг.
Өмнө нь ярьсан 140 кг жинтэй хүнд өөх соруулах хагалгаагаар галбирыг нь засах гээд байгаа биш, өөхөн давхаргыг багасгаж өгөх гээд байгаа юм. Өөх соруулах хагалгааны зорилго нь галбиржуулах болохоос тураах биш. 140 кг жинтэй хүнийг 100 кг болгох гээгүй. Өөхөн давхаргыг багасгаад өгөхөөр булчингийн давхаргын агшилт сайжраад, физик ачаалал нь багасна. Ийм дүрмийн дагуу л хагалгаа хийгддэг. Дуртай хүний өөхийг соруулдаггүй.
Дуртай хүний өөхийг соруулдаггүй.
Харьцангуй эсрэг заалт гэдэг нь шинжилгээний хариу өөрчлөлттэй байх, бага зэргийн үрэвсэлтэй байх гэх мэт тохиолдолд эмчилгээ хийж байгаад дараа нь хагалгаа хийдэг. Мөн хэвлийн эвэрхийтэй гэх мэт шууд эсрэг заалттай хүнд хагалгаа хийхгүй. Түүнчлэн хэт их жингийн илүүдэлтэй байх зэрэг орно. Үүнийг л өвчтөндөө тайлбарлаж байгаа нь мэргэжлийн зөвлөгөө юм.
-Цаг гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.