Сарлагийн наадмыг энэ сарын 20, 21-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг, Далан булагт тав дахь удаа зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулсан байна.
Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг эхлүүлжээ. Энэ жилийн наадмыг 3000 гаруй дотоод, гадаадын аялагчид, нутгийн малчид, иргэд үзэж сонирхлоо.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав "Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх улирлын хамаарлыг багасгаж, гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэх зорилгоор “Сарлаг наадам”-ыг зохион байгууллаа. Цаашид улсын хэмжээний болгон хөгжүүлнэ."
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дарга Ё.Даваа "Сарлагийн наадам Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын брэнд бий болгох, сарлагийн сүү, цагаан идээ, сарлагийн мах, дотор махыг зах зээлд нийлүүлэх зорилготой. Мөн ашиг тусыг нь ойлгуулах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлэх, хөх сарлагийг үржүүлэх зорилгын хүрээнд зохион байгууллаа. Хөх сарлагийн бухыг малчдадаа өглөө.
Гурван жилийн дараа сарлагаа буцааж аваад дараагийн малчдад өгөх гэрээгээр хөх сарлагийг үржүүлж байна. Европын орнуудад сарлагийн цагаан хөөврийг өндөр үнээр борлуулах судалгааны ажил хийсэн. Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулдаг компани сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ Европын орнуудад сурталчлах ажлыг хийж байна. Германд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний дэлгүүр нээж байгаад бид сэтгэл өндөр байна. Малчид ч сүүлийн үед сарлагийн хөөврийг маш сайн самнаж байна. 2017 онд нэг тонн хөөвөр авчсан. Өнөөдөр гурван тонн хөөврийг зөвхөн Алаг-Эрдэнэ сумын малчид нийлүүлжээ.
Хатгал тосгоны малчидтай нийлээд таван тонн хөөврийг ченжээр дамжуулахгүй үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн" гэсэн юм. Хөвсгөл аймгийн 22 сум, нэг тосгонд 170 мянга гаруй толгой сарлаг маллаж байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ суманд нийт үхрийн 90 хувь нь сарлаг юм.
“Сарлаг наадам-2023" -аар үндэсний бөх, сарлаг бугуйлдах, сарлаг булгиулах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах тэмцээн, сарлаг үхрийн уралдаан, сарлагийн сэдэвт шүлгийн тэмцээн болов. Сарлаг булгиулах тэмцээнд 52 залуу өрсөлдсөнөөс тэргүүн байранд эмнэг сарлагийн нуруун дээр 38 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Н. Мөнх-Эрдэнэ, дэд байранд 21 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Д. Мягмар, гуравдугаар байранд 18 сeкунд тогтож булгиулсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Ц.Өсөхбаяр тус тус шалгарлаа.
Сарлаг бугуйлдах тэмцээнд Хөвсгөл аймгийн 113 залуу амжилттай оролцсоноос тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ, дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх, гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орлоо.
“Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсоноос тэргүүнд байранд хар сарлагаасаа 3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын саальчин Ф.Баасансүрэн, дэд байранд эвэрт хараасаа 2.8л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4л сүү саасан н. Баяржаргал нар гуравдугаар байранд шалгарлаа.
“Нэг сарлагаас нэг саалтаар 2-3 л сүү саах нь ховор. Архангай аймагт 3.7 л сүү гардаг сарлаг бий гэсэн. 2017 онд манай сумын саальчин 3 л сүү сааж байсан. Eр нь дунджаар нэг сарлагаас 1 л сүү гардаг” гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тамгын газрын дарга ярив. Сарлаг үхрийн уралдаан Тэргүүн байранд П. Идэрзаяагийн бор сарлаг, Дэд байранд н.Энхтүвшингийн харлаг сарлаг, Гуравдугаар байранд н.Ядамсүрэнгийн цагаан хайнаг сарлаг “Сарлаг үхрийн уралдаан”-д амжилттай оролцсон.
Үзэх, сонирхох арга хэмжээтэй, нутаг орноо, мал аж ахуй, малчдын ажил хөдөлмөрийг сурталчилсан, хөдөөгийнхөнд урам өгсөн сайхан наадам боллоо гэж оролцогчид сайшаав. Ирэх жил эртнээс сурталчилж, олонд хүргэх, олон жуулчин хамруулах санал гаргаж байв. Тус наадмаар нэг худалдаачин дунджаар 200-400 мянган төгрөгийн орлого олжээ.