Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран хоёр дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 60 хос хуримаа хийсэн бол энэ жил 46 залуу хос хуримласан юм. Мөн энэ өдөр нийслэлийн онцлох гэр бүлийг “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Спортлог”, “Эко” гэсэн таван номинациар шалгаруулав.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай оны эхэнд нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байгааг онцолж байлаа.
Хуримаа хийж буй Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Ихбаяр “Би онцгой байдлын байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байна. Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болсон. Хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахаар сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлагууд болоод Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Онцлох гэр бүлүүдтэйгээ бид хамтран сайн дурын ажил хийж, үлгэр дуурайлал болгох ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн Оюунлаг гэр бүлээр эрдэмтэд шалгарсан тул хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд болон байгууллагуудад сургалт, нөлөөллийн ажил хийсэн. Энэ жилийн Оюунлаг гэр бүлээр эмч нар шалгарсан. Бид зорилтот өрхүүдэд ажиллаж, сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 412 мянган өрх байна. Үүнээс таван гэр бүлийг сонгож шалгарууллаа. Эко гэр бүл л гэхэд 20 гаруй ажлын байр бий болгож, эмийн ургамал тарьж байна” хэмээлээ.
Нийслэлийн онцлох гэр бүлүүдийг танилцуулж байна.
Хүмүүнлэг үйлстэн гэр бүлээр шалгарсан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн М.Сосорбарам нь Монголын донорын холбоог үүсгэн байгуулж, 30 гаруй хүндэт донор сайн дурын ажилтан, гишүүдтэй хамтран ажиллаж байна. Гэр бүлээрээ хүмүүнлэгийн үйлсэд 24 жил ажиллаж, 80 удаагийн цус өгөлтөөр 40 литр цусыг бусдад зориулж, 400 гаруй хүний амь аварч, 90 мянган хүнд донорын ач тусыг сурталчилжээ. Мөн 10 мянга гаруй хүнийг шинээр донорт элсүүлж, 136 мянган цагийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Оюунлаг гэр бүлээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 2-р хорооны иргэн Б.Батболд нь хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийнн дарга, багш, эрдэм шинжилгээний ажилтан, АШУҮИС-д багшаар ажилладаг. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 12, дотоодод 36, илтгэл, ном, зохиогчийн эрхийн гэрчилгээ, төсөлт ажил зэрэг 162 эрдэм шинжилгээний бүтээл гаргаж, туурвисан байна. Мөн эхнэр Г.Ганцэцэг нь хүний их эмч бөгөөд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоонд өрх хариуцсан мэргэжилтэн, менежер, АШУИС-д гэрээт багшаар ажилладаг.
Бүтээлч гэр бүл болох Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн Д.Хуяг-Очир нь уран сийлбэрч мэргэжилтэй. “Тэнгэрийн хишиг” ХХК-д тортны чимэглэлчнээр ажилладаг. Дүүрэг, нийслэл, улсын тэмцээнд удаа дараа байр эзэлж байсан бөгөөд энэ онд Францад зохион байгуулсан Абилимп тэмцээнд 4-р байрт шалгарчээ.
Спортлог гэр бүлээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн М.Шинэтөр нь снөүбоардын төрлийг Монголдоо хөгжүүлэх зорилготой, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. Гэр бүлээрээ спортоор, тэр дундаа өвлийн спортын төрөл болох тэшүүр, уулын цана, снөүбоардаар дагнан хичээллэдэг. Спортоор хичээллэснээр эрүүл чийрэг байхаас гадна тэсвэр хатуужилтай болдог гэдгийг онцолж байлаа. Хоёр хүү нь ч мөн гүйлтийн тэшүүрийн төрлөөр Хотын аварга болсон. Эхнэр нь улс, хотын аварга бол ээж Н.Эрдэнэтуяа нь 13 настайгаасаа спортоор хичээллэсэн. Тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой, хот, улсын аваргын 80 гаруй медальтай, ахмад тамирчин юм.
Эко гэр бүлээр шалгарсан Багахангай дүүргийн иргэн Д.Хасчулуун 2012 оноос газар тариалан эрхэлж байгаа. Орос сортын гүзээлзгэнийг үрээр тарьж турших ажлыг 2017 оноос эхлүүлж, 10 мянга орчим буттай болжээ. Мөн 2021 оноос говьд ургадаг эмийн ургамал болох чонон хармаг, хонин хармагийг нутагшуулахаар тариалж байна. Түүнчлэн 20 иргэнийг ажлын байраар хангаж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 130 чацаргана хандивлажээ.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.