Өнөөдөр бол МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор “Бүх нийтээр мод тарих өдөр” болж байна. Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгын дагуу ЗГХА Ойн газар Нийслэлийн дагуух найман байршилд мод тарих аяныг зохион байгуулж байна.
Мод тарих аянд дэмжлэг үзүүлж долоон ширхэг модны нүх ухагч багаж, 23300 ширхэг тарьц, суулгацыг нийлүүлсэн. Мөн ойн газрын мэргэжилтнүүд мод тарих арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нартаа уриалъя.