Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Монгол Генералын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол генералын өдрийг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар хурлын тогтоолоор Генерал цол шагнагдсан Монгол Улсын анхны 11 генералын нэг, тагнуулын байгууллагын анхны генерал, Улсыг аюулаас сахиж хамгаалах хошууч генерал Бат-Очирын Шагдаржавын тухай өгүүлж байна.
Хошууч генерал Бат-Очирын Шагдаржав 1912 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт төрсөн.
1924-1927 онд бага сургууль, 1928-1929 онд Багшийн түр сургууль, 1948-1952 онд ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид тус тус суралцан төгсжээ.
1929-1930 онд хошууны бага сургуульд багш, 1930-1931 онд хошууны эвлэлийн хорооны дарга, 1931-1932 онд Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хорооны Суртлын эрхлэгчээр ажиллаж байгаад цэрэгт татагдан, мөн оны 4-8 дугаар сард цэрэг, түүнээс хойш заставын дарга, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, армийн тусгай хэлтсийн даргаар дараалан дэвшиж, 1940 оны хавраас ДЯЯ-ны Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын дарга, дэлхийн II дайны жилүүд буюу 1941-1946 оны дөрөвдүгээр сар хүртэл Дотоод явдлын яамны сайдаар томилогджээ.
Б.Шагдаржав ДЯЯ-ны сайд байх үе нь дэлхийн II дайны эхлэлээс төгсгөлтэй зэрэгцэж давхацсан учир БНМАУ-ын гадаад, дотоод аюулгүй байдлыг хангахад яамны үйл ажиллагааг бүхэлд нь дайны үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулалтыг өргөтгөн бэхжүүлэхэд чиглүүлсэн байдаг.
1940-өөд оноос Шинжааны хятад бус үндэстний дотор Гоминданы Хятадын дарлалыг эсэргүүцсэн эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байх үед БНМАУ-ын баруун хязгаарын чинадад Оспаны толгойлсон зэвсэгт бүлэг энэ хөдөлгөөнийг явцуу сонирхолд урвуулан ашиглаж, зэвсэгт дээрэмчдийн арга барилд шилжин, манай улсын баруун хилд халдан цөмөрч удаа дараа хилийн будлиан өдөөх явдал 1943 оноос ихээхэн идэвжсэн юм.
Эдгээр нөхцөл байдлаас үндэслэн Шинжааны хятад бус үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг нарийвчлан судлах, тэдний толгойлогчтой холбоо тогтоох, дээрэм тонуул хийх, хил зөрчих явдлыг зогсоох нөхцөлийг бүрдүүлж зохион байгуулах ажлыг тагнуулын байгууллага хариуцаж, 1943 оны зургаадугаар сарын 30-нд Маршал Х.Чойбалсан, ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав нарын заавар, тушаалаар:
“Шинжааны нутагт ажиллах нөхцөл бололцоог судлах, тагнуулчдыг суурьшуулах, босогчидтой холбоо тогтоох” үүргийг хүлээлгэжээ. Уул тушаалын дагуу 1943 оны наймдугаар сараас 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл И.Оспаны байрлалыг тогтоох, холбоо бариулахаар хэд хэдэн групп явуулсны үр дүнд 9 дүгээр сарын 15-ны өдөр тусгай группийнхэн И.Оспаны төлөөлөгчидтэй уулзжээ.
Тагнуулын байгууллагаас баруун хилийн нөхцөл байдал, Оспаны хүсэл эрмэлзлэлийг урьдчилан тодруулсны үндсэн дээр 1944 оны хоёрдугаар сард Ховд аймгийн Булган сумын Алаг толгой хэмээх газар маршал Х.Чойбалсан, ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав, И.Оспан нарын уулзалтыг тагнуулын шугамаар зохион байгуулж, Монголын талаас Оспанд винтов 395, пулёмат 36, автомат 45-ыг үлэмж хэмжээний сум, галт хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.
Оспаны талтай удаа дараа уулзаж харилцан ойлголцсоноор баруун хилд аюул занал учруулахгүй байх, манай талаас тэдэнд бололцоотой тусламж дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хойш баруун хилийн байдал харьцангуй тайван болж, Шинжааны нутагт амьдарч байсан хэдэн зуун хүн ам, мал, хөрөнгө бүхий торгууд айл өрхийг тэдний санал хүсэлтийн үндсэн дээр нүүлгэн ирүүлэх ажил амжилттай болжээ.
Маршал Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтаас хойш БНМАУ-ын Засгийн газраас босогчдын хүчийг дэмжиж, Гоминданы Хятадын эсрэг хийх тэмцлийг идэвхжүүлэх ажлын эрчимтэй зохион байгуулж эхлэв.
Энэ үед тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байсан гол арга хэмжээ нь Шинжаан мужийн засгийн эсрэг боссон олон ястны ард түмнээс эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн хөдөлгөөнтэй Алтайн хасгийн босогчдын тэмцлийг холбоход дэмжиж тэднийг чиглүүлж, хамтран ажиллах, үүгээр дамжуулан гоминданы хятадын эсрэг тэмцэх гол зорилгыг баримтлан ажиллаж байв.
Монголын тагнуулын байгууллагаас 1940-өөд оны дунд үед хэрэгжүүлсэн баруун хил, Шинжаан мужид зохиосон тагнуулын томоохон олон арга хэмжээний үр дүн нь Шинжаан муж дахь олон ястан угсаатны эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж ажилласнаар зүүн хязгаарт Японы түрэмгийлэл идэвхжиж, улс орны аюулгүй байдалд заналхийлж байсан хүнд үед баруун хязгаарын аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангаж, Гоминданы Хятадын цэргийн эрхтнүүдээс баруун хил рүү довтлох бодлого, хүчийг сулруулах, цэргийн гол хүчийг нь Шинжаан мужийн олон ястны хөдөлгөөн рүү чиглүүлэх, Монголын баруун хилийг цэрэг-тагнуулын хүчээр өнгөлзөн эзлэх гэсэн санаархлыг таслан зогсоосон түүхтэй.
Дэлхийн II дайны дунд үед БНМАУ-ын туурга тусгаар Монголын бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан Б.Шагдаржавын энэ зүтгэлийг төрөөс үнэлж, 1944 онд Монгол Улсын анхны 11 генералын нэг болгон гавьяа зүтгэлийг алдаршуулж, Улсыг аюулаас сахиж хамгаалах Хошууч генерал цол олгожээ.
1945 оны наймдугаар сарын 10-нд БНМАУ-ын Засгийн гараас Японд дайн зарлаж, МАХЦ-ийн анги, нэгтгэлүүд Японы эзэмшлийн нутагт дайны ажиллагаа эхэлмэгц ДЯЯ-ны удирдлагын боловсруулсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу Өвөр Монгол, Манж-гогийн нутгийн зохих чиглэлд тагнуулын 5-6 хэсгийг явуулж, хилийн чанадад ажиллуулсан байна.
Улсыг аюулаас хамгаалах байгууллага нь чөлөөлөх дайнд оролцохдоо улс орны болон цэрэг, армийн аюулгүй байдлыг хамгаалах, Өвөр Монголын чөлөөлөгдсөн нутгийн ард олны аюулгүй байдлыг хангах, төвхнүүлэхэд тусламж үзүүлэхийг гол зорилгоо болгосон бөгөөд энэхүү зорилтын үүднээс Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд нь Японы тагнуулын болон хорлон сүйтгэх байгууллагыг илрүүлэх, устгах, чөлөөлөгдсөн нутгийн ард түмний аж амьдралыг сэргээн босгох ажлыг зохион байгуулах, улсын чухал объектуудыг хамгаалах, фронт ар талыг холбосон харилцааны шугамыг хамгаалах, усан хангамжийг хяналтдаа авах, дайсагнасан ямарваа нэг үйлдлийг цаг тухайд илрүүлэн таслан зогсоох, Монголын оргодлуудыг илрүүлэн баривчлах, 1930-аад онд эх орноосоо дүрвэн гарагсдыг буцаан авчрах үүргийг гүйцэтгэсэн юм.
Дайны явц дунд сайд Б.Шагдаржав, цөөн ажилтны хамт фронтын ар тал буюу дайсны эзэмшилд байсан газар нутгаар явж хэсэг, отрядуудын ажиллагаатай танилцан заалт удирдлага өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлыг хийхийн зэрэгцээ тэнд ажиллаж байсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нартай уулзаж байдлыг танилцуулах зэрэг арга хэмжээ авч байжээ.
Мөн дайны нөхцөл байдалд тохируулан 1944 оны долоодугаар сарын 25-ны 217 тоот тушаалаар:
“Засгийн газрын тусгай даалгаврыг гүйцэтгэх үүрэг бүхий бөгөөд Дотоод явдлын яамны сайдад шууд харьяалагдан ажиллах чекист цэргийн тусгай аппаратыг тус яамны дэргэд байгуулж, мөнхүү аппаратыг Дотоод явдлын яамны Тусгай цэргийн анги хэмээн нэрлэсүгэй” хэмээн тус ангийг 123 хүний орон тоотойгоор баталж, Тусгай цэргийн ангийн даргаар тус яамны орлогч сайд, улсыг аюулаас сахиж хамгаалах хурандаа Дордогийг томилжээ.
ДЯЯ-ны удирдлагаас дайны үед явуулсан бүхий л үйл ажиллагаа амжилттай болсныг үнэлж, нам, төрөөс сайд Б.Шагдаржав болон дайнд оролцсон тагнуулын ажилтнууд, хилийн цэргийн дарга, байлдагчдыг Монгол-Зөвлөлтийн төрийн дээд байгууллагын тогтоолоор одон, медалиар шагнасан байна.
Чөлөөлөх дайныг ялалтаар төгсгөхөд тагнуулын байгууллагаас эсрэг хүчний тухай нам засгийн удирдлага болон МАХЦ-ийн командлалд шилжүүлсэн мэдээ, мэдээлэл чухал үүрэгтэй байсан бөгөөд энэ бүх үйл ажиллагааны үр дүн нь тухайн үед ДЯЯ-ны сайдаар ажиллаж байсан хошууч генерал Бат-Очирын Шагдаржавын ажил үйлстэй салшгүй холбоотой байв.
Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэг