Энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд Словени улсын Портороз хотноо “Европын охидын математикийн 12-р олимпиад”-ыг зохион байгуулав. Улсаа төлөөлсөн дөрвөн сурагч өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн олимпиадад 55 орны 213 сурагч оролцжээ.
Манай улсын охид багийн дүнгээрээ 24-рт жагсаж, гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртжээ.
“EGMO” буюу “Европын охидын математикийн олимпиад” нь дунд сургуулийн, эмэгтэй сурагчдад зориулагдсан,тэдний математикийн авьяасыг хөгжүүлэх, тэдэнд боломж олгох зорилготой. “EGMO”-н бодох хугацаа, бодлогын төрөл, оноо, дүгнэх систем нь “IMO”-той яг ижил. Харин оролцогчдын тоо нь “IMO”-д улс бүрээс зургаан сурагч бол EGMO-д дөрвөн сурагч оролцдог.
Олимпиадын дүн:
- Г.Дөлгөөн, 25 оноо, Хүрэл медаль (Нэгдүгээр сургууль, 11 дүгээр анги)
- Б.Ундрал, 26 оноо, Хүрэл медаль (Нэгдүгээр сургууль, 12 дугаар анги)
- М.Амин-Эрдэнэ, 15 оноо (Эрхэт-Эрдэм сургууль, 9 дүгээр анги)
- Н.Болор, 16 оноо, Хүрэл медаль (Эрдмийн хишиг сургууль, 9 дүгээр анги)
Эх сурвалж: Охидын математик хөгжил ТББ