gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн НД-ын хуулийг хэлэлцэх боллоо

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-06-19
14
Twitter logo

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.05.27) хуралджээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг баталлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн энэ оны тавдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хороны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин тавив. 

Хууль санаачлагчид хуулийн төслийг хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлж, татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсруулжээ. 

Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон бол тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заажээ. 

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэг адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал, үр өгөөжийн шинжилгээ буюу Cost Benefit Analysis-ний аргаар тооцож үзсэн байна. 

Зардлын бага, дундаж, өндөр хувилбар бүхий нөхцөлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг үр өгөөжтэй гарчээ. Хуулийн төсөл батлагдаж, бодлогын өөрчлөлт гарсны нөлөөллийн үр дүнг өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байхаар байна. 

  • 2025-2027 онд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508, 
  • Хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479, 
  • Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371,
  • Нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Ажлын байрны энэ өсөлтөөр нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлого 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр өсөх юм. Макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг SVAR  буюу Structural Vector Autoregre загвараар тооцоход ДНБ 

  • эхний жилд 973 тэрбум, 
  • хоёр дахь жилд 820 тэрбум, 
  • гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг тэрбээр дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг, хууль зүйн дарамт, эрсдэл буурна. Тэдгээрийн ашиг орлого, үйл ажиллагааны төрөл нэмэгдэх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал буурч, ажилтнуудын цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх боломж нэмэгдэнэ.

Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахдаа Засгийн газрын бодлоготой нийцүүлэх ёстой гэсэн хандлага байж болохгүй.

Ажилтны ашиг орлого, худалдан авах чадвар сайжирч, хэрэглээ өсөх, ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, улсын эдийн засгийн эргэлт сайжрах, үнэ буурах зэрэг нийгэм, эдийн засгийн болон хууль хоорондын зөрчил арилах зэрэг эрх зүйн эерэг нөлөөтэйг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин тэмдэглэв. 

Эдгээрийн нөлөөгөөр эдийн засаг тэлж, далд эдийн засаг ил болж, татварын суурь өргөжиж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх юм. 

Хууль санаачлагч Б.Түвшин бизнесийн орлогыг хамгаалах шаардлага тулгамдаж байгааг дурдан, өнөөдрийн татвар, шимтгэлийн өндөр ачаалал хэвээр үргэлжилбэл харин ч Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, дампуурахад хүргэх эрсдэлтэй гэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахдаа Засгийн газрын бодлоготой нийцүүлэх ёстой гэсэн хандлага байж болохгүйг санууллаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх үүднээс боловсруулж буй хуулийн төслөө нэн даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо. 

Санал хураалт явуулахад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан