gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч "Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзав

Г.Тэгшсүрэн
Улс төр
2025-06-27
17
Twitter logo

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

“Хасын хүлэгүүд” багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Багийн хамт олон Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Хоорондын үл ойлголцлоос болж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр нэгдсэн.

Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, сахилга батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдацтай хөгжиж, амжилт гаргаж байгааг “Хасын хүлэгүүд” багийн эзэн, хөрөнгө оруулагч Ж.Бат-Ирээдүй хэллээ.

2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн таван тамирчин багтсан байна. Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт  “Спорт бизнес форум”, олон нийт, залуучуудын дунд эв нэгдэл, спортын үнэт зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд“ академиар дамжуулан залуу үеэ бэлдэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан