Монцамэ агентлагийн дарга Э.Содонтогос өргөдлөө өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд тус агентлагийн даргаар Х.Энх-Оршихыг томилохоор шийдвэрлэжээ.
Х.Энх-Орших 2001 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг дүүргэж, 2009 онд Турк улсын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
2017 онд Австралийн үндэсний их сургуульд аюулгүй байдлын бодлого сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтэд дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Ажилласан байдал:
- 2009-2010 онд “Эм Ай Си Си” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч
- 2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга
- 2013-2014 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт
- 2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга
- 2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга
- 2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт
- 2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байв.