ЦУОШГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх лхагва гарагийг хүртэл халж, агаарын температур +30 хэмээс буухгүй.
Хэт халалтын үед бага насны хүүхдүүд, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээс гарахыг аль болох зайлсхийх, хурц нартай үед удаан гадуур явахгүй байх, нарны малгай, шүхэр хэрэглэх, ус сайн уухыг зөвлөж байна. Наранд цохиулсан үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- Бие суларч, тамир тэнхээ алдах, толгой эргэж өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран, амьсгаа давчдах
- Царайны өнгө цонхийж цайх, бөөлжис хүрч дотор муухайрах
- Нүүр чинэрч улайн хөлс гарах нь багасах, эсвэл ихсэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилтаас сэргийлээрэй. Жирэмсэн эмэгтэйчүүд доорх зөвлөмжийг онцгойлон анхаарна уу. Үүнд:
- Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх
- Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх
- Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй, сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх
- Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух
- Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих
- Хүйтэн бүлээн шүршүүрт орох
- Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах
- Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх
- Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг ганцааранг нь байлгахгүй байх