Хүн бүр пиццанд дуртай байдаг бөгөөд зочид өөрийн амтанд тохируулан хачраа өөрсдөө сонгож болно. Энэ пиццаны жорыг туршаад үзээрэй, тун амархан.
Орц:
- 300 гр гурил (дурын)
- 1 ц/х хөөлгөгч (данбоали)
- 1 ц/х давс
- 1 хо/х оливын тос (ургамлын тос)
- 200 мл бүлээн ус
- 125 гр моцарелла бяслаг (үрүүлээр үрсэн)
- 100 мл Томатны соус (кетчуп)
Пиццаны дээр дуртай зүйлсээ тавьж болно. Хиам, мөөг, олив, чинжүү, брокколи, тахианы мах, гахайны мах гэх мэт.
Алхам 1: Гурилаа зуурах
Том саванд гурилаа хийж, хөөлгөгч болон давсаа холино. 200 мл бүлээн ус болон оливын тосоо нэмээд зуурна. Зуурмаг нь зөөлөн, бага зэрэг наалдамхай байвал зүгээр. Мантууны гурилтай төстэй байхад болно.
Бага зэрэг гурил цацсан гадаргуу дээр гаргаж ирээд 5 минут орчим зөөлөн, уян болтол нь нухна.
Дулаан газар цайны алчуураар хучаад амрааж хөөлгөнө.
Алхам 2: Гурилаа элдэх
Хэрвээ гурилаа хөөлгөсөн бол бага зэрэг дахин нухна.
Хоёр тэнцүү хувааж, гурил цацсан гадаргуу дээр 25 см диаметртэй дугуй хэлбэртэй болгон элдэнэ.
Элдсэн гурилаа гурил цацсан жигнэх тавцан /лист/ дээр шилжүүлж тавина.
Зуурсан гурил нимгэн байх хэрэгтэй — учир нь шарах үед зузаардаг.
Алхам 3: Хачир тавих ба шарах
Шарах зуухаа 240°C / 220°C / халаана.
Зуурсан гурил дээрээ халбагаар соусаа түрхэнэ. Дээр нь дурын зүйлсээ тавьж болно. Хамгийн энгийнээр хийвэл зүссэн хиам болон улаан ногоон шар чинжүү зүсэн тавьж болно. Хамгийн сүүлд нь моцарелла бяслагаа цацаарай.
Пицца тавьсан хавтангаа урьдчилан халаасан зуухандаа хийнэ.
8–10 минут шараад, гадар нь борлож, шаржигнасан бол гаргаж авна.