gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэг давхаргын баяжмалыг шахмал түлшний түүхий эд болгон шууд ашиглахгүй байхыг зөвлөлөө

А.Номин
Нийгэм
2025-07-09
3
Twitter logo

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.07.09/ боллоо. Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар удирдаж, гурван асуудал хэлэлцлээ.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлыг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ “Газком” ХХК, “Горгаз” ХХК зэрэг хувийн хэвшилтэй хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухуудыг хийн түлшинд шилжүүлэх ажил үргэлжилж байгааг танилцуулав.

Одоогийн байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ААНОАТ-ын хөнгөлөлтөөр 20 том зуухыг шинэчлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд цаашид Ногоон зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх нэн шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн хуралдаанд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тэг давхаргын баяжмал, түүнд тохирсон барьцалдуулагч бодисыг сонгох туршилт, судалгааны ажлын үр дүнг танилцуулав.
Судалгааны дүгнэлтэд нүүрсэн шахмал түлшинд хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс бөгөөд хагас коксоор шахмал түлш хийснээр хүхрийн болон нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээг багадаа 50 хүртэл хувиар бууруулах боломжтойг дурдаж, тэг давхаргын баяжмалыг шахмал түлшний түүхий эд болгон шууд ашиглахгүй байхыг зөвлөлөө.

Үүнээс гадна НАОБТГ-ын дарга Д.Мөнхбаатар гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл өгч, 2025-2026 онд нийслэлийн таван хорооны 5000 айл өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулсан юм.
Хуралдааны төгсгөлд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Төрийн байгууллагууд утаа “үйлдвэрлэх”-ээ зогсоох хэрэгтэй байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах эхний алхам. Эхлээд төрийн байгууллагууд зуухаа шинэчилж, утаагаа зогсоочихоод иргэдэд шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэг л зорилготой” гэв. 

Эх сурвалж: БОУАӨЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан