Хүй долоон худгийн хурдан морины уралдаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хяналт тавин ажиллаж байна. Тэд хүүхдийг гараанд гарахаас нь өмнө аюулгүй байдлын зөвлөмж хүргэж, болзошгүй эрсдэлээс сэрэмжилж заавар зөвлөгөө өгч байна.
БГД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ:
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27-р зүйлд зааснаар уралдаанч хүүхэд баяр наадмын өдөрт хоёр насны морь унахыг зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан болж байна. Хүүхэд хамгааллын байгууллагаас наадмын баярын өдрүүдэд хүүхдийн аюулгүй байдал болон уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа ба уралдаанч хүүхэд бүрийн өвдгөвч, тохойвч, толгойн хамгаалалттай эсэхэд хяналт тавьж байна.
Уяач, морьдын урт хугацааны хөдөлмөр яригдах ч хүүхдийн эрх түүнээс ч илүү үнэ цэнтэй тул иж бүрэн хувцас хэрэглэлийг бид шаардаж байна.
Хэрэв тэдгээр шаардлагыг хангаагүй бол хүүхдийг моринд мордуулахгүй, замд гаргахгүй. Мэдээж үүний цаана уяач, морьдын урт хугацааны хөдөлмөр яригдах ч хүүхдийн эрх түүнээс ч илүү үнэ цэнтэй тул иж бүрэн хувцас хэрэглэлийг бид шаардаж байна.
Мөн Гэнэтийн ослын даатгал, эцэг эхийн зөвшөөрөл, гэрээ гэх мэт хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй бүхий л асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Уралдаанд гарахаас нь өмнө "Анхаарал болгоомжтой яваарай, бие биедээ саад болохгүй шүү хэмээн зөвлөж байна" гэв. Мөн тэрбээр "Мэдээж хүүхэд өөрөө бодож олохгүй, уяачид эсвэл бусдын ятгалгаар гялгар уут, ташуур, тог цохидог төхөөрөмж, станцтай замд гарч унаж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлдэг" гэсэн ба энэ тал дээр хяналт тавин, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг хүүхдүүдэд гараанаас гарахад сануулж буй гэлээ.