АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хугацааг дахин 90 хоногоор хойшлуулсныг Цагаан ордны төлөөлөгч CNBC телевизэд мэдээллээ.
Эдгээр тарифыг мягмар гаргаас ногдуулахаар төлөвлөж байсан ч 11 дүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулах тухай зарлигт хэдэн цагийн өмнө гарын үсэг зурсан гэж албаны хүн мэдээлсэн байна.
Шведийн нийслэл Стокхолм хотноо долоодугаар сарын сүүлчээр болсон АНУ, Хятадын төлөөлөгчдийн хэлэлцээний дүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулна гэж шинжээчид таамаглаж байв.
Хэрэв энэ хугацааг хойшлуулаагүй бол АНУ-аас Хятадад ногдуулах татварын хэмжээ дөрөвдүгээр сард тогтоож байсан хэмжээнд хүрэх байв. Тухайн үед Д.Трамп Хятадын импортын бараанд ногдуулах татварыг 145 хувь хүртэл нэмэгдүүлж, Хятадын тал АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулсан юм.
Гэвч хоёр талын төлөөлөгчид Женевт анх удаа уулзсаны дараа тавдугаар сард талууд эдгээр тарифын ихэнхийг түр хойшлуулахаар тохиролцсон юм. Улмаар АНУ гаалийн татвараа 30 хувь, Хятад улс татвараа 10 хувь хүртэл бууруулсан билээ.
Эх сурвалж: CNN