Норвегийн гүнжийн ууган хүү 28 настай Мариус Борг Хойби 32 зүйл ангиар яллагдаж байгаа бөгөөд үүнд дөрвөн удаагийн хүчиндэх гэмт хэрэг багтсан гэж прокурор мэдэгджээ.
Түүний эсрэг гаргасан гомдолд хуучин найз бүсгүйгээ дарамталсан болон өөр нэг экс найз бүсгүйдээ ойртохыг хориглосон шүүхийн шийдвэрийг зөрчсөн зэрэг үйлдлүүд орсон байна.
Тэрбээр хүнд хэргүүдийг үгүйсгэж байгаа ч зарим хөнгөн зөрчилд буруугаа хүлээн зөвшөөрөхөөр болсон талаар түүний өмгөөлөгч Петр Секулич “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Хэрэв тэр дурдагдсан хамгийн хүнд хэргүүдэд буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял авч болзошгүй.
Мөн хэд хэдэн эмэгтэйчүүдийн биеийн нууц хэсгийн бичлэгийг зөвшөөрөлгүйгээр хийсэн хэрэгт буруутгагдсан гэж прокурор Стурла Хенриксбё сэтгүүлчдэд ярьжээ.
Дагавар хүүгийнхээ холбогдсон хэргүүдийн талаар Норвегийн ханхүү Хаакон мягмар гарагт “Шүүх л юу болохыг шийднэ. Уг асуудал хамаатай хүн бүрийн хувьд энэ мэдээж маш хүнд сорилт.” гэж Норвегийн нийтийн телевиз NRK-д ярьжээ. Норвегийн ханхүү Хаакон бол V Харалд хаан, Соня хатан хоёрын цорын ганц хүү буюу ирээдүйн хаан ширээг өв залгамжлах нэгэн юм.
Хүчингийн хэрэг болсон гэж үзэж буй дөрвөн тохиолдол 2018–2024 оны хооронд гарсан гэж үзэж байна. Хойби өнгөрсөн жил гурван удаа (8, 9, 11-р сард) баривчлагдсан. Түүнийг наймдугаар сард хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж эхэлжээ. Зургаадугаар сард цагдаа нар түүнийг гурван удаагийн хүчин болон өөр 23 зөрчилд сэжиглэж буйгаа мэдэгдсэн байна.
Прокурорын мэдээлснээр, шүүх хурал ирэх оны 1-р сард эхэлж, зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC