Ажилгүйдлийн тэтгэмжийг хэн авах вэ? Нийгмийн даатгал албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Аж ахуй нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй бол энэ нь албан журмын даатгалын харилцаанд хамаарна. Албан журмын даатгал дотроо 5 төрөлтэй. Үүнд:
- Тэтгэврийн даатгал
- Тэтгэмжийн даатгал (өвчин, жирэмслэлт гэх мэт)
- Эрүүл мэндийн даатгал
- Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин
- Ажилгүйдлийн даатгал
Өөрөөр хэлбэл, таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх таван санд хуваан төвлөрүүлдэг гэсэн үг. Хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаад чөлөөлөгдөх, халагдах, өөрийн хүслээр гарвал ажилгүйдлийн даатгалын санд төвлөрүүлсэн хөрөнгөөс ажилгүйдлийн тэтгэмж буюу нөхөн олговор гаргаж өгдөг гэсэн үг юм. Та ажилгүй болсон. Ингээд ажилтай байх хугацаандаа төлж, төвлөрүүлсэн шимтгэлээсээ буцаагаад нийгмийн халамжийн үйлчилгээ авч буй юм. Товчхондоо, та өөрийн төлсөн мөнгөө буцаан авч байна гэж ойлгож болно.
Ажилгүйдлийн тэтгэмжид хэдэн төгрөг авах вэ?
- 1-5 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 45
- 5-10 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 50
- 10-15 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 60
- 15 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 70
Тухайлбал, сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан, байгууллагадаа 4 жил ажилласан хүн байлаа гэхэд сард 900,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сар олгодог. Тэгэхээр нийтдээ 2,700,000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг юм.
Иргэн ажлаасаа гарахаар шийдсэн. Улмаар ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 4 долоо хоног буюу 28 хоногийн дотор оршин суугаа харьяа дүүргийн нийгмийн даатгалын газар биечлэн болон цахимаар тэтгэмжийн хүсэлтээ гаргадаг. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар, үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
Харин өмнө ажилгүйдлийн тэтгэмж авсан бол дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 3 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүсдэг. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн дараалсан 9 сарын цалингийн дунджаас бодож, нийт 76 хоногийн тэтгэмж олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар даатгуулсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж зогсдог.

Нийгмийн даатгалын шимтгэлийг, үүн дотроо ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг бид сар бүрийн 15,30-нд гэх байдлаар тогтмол хугацаанд цалингаасаа суутгуулдаг. Гэтэл буцаагаад авах гэхээр санхүүжилт нь хэзээ орж, хэзээ ажилгүйдлийн тэтгэмжээ авах нь тодорхойгүй. Нийгмийн даатгалын хэлтсүүдээс тодруулахад “Санхүүжилт ороогүй”, “Санхүүжилт дууссан” гэх тайлбар хэлдгийг иргэд шүүмжилж байна.
“Санхүүжилт орвол есдүгээр сард, санхүүжилт орохгүй бол тэгж байгаад л тэтгэмжийн мөнгө нь орох байх” гэдэг тодорхойгүй хариултыг хэлжээ.
Иргэн Б наймдугаар сарын эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Улмаар ажилгүйдлийн тэтгэмж авахаар оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд “ажилгүй иргэн”-ээр бүртгүүлж, мөн нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай материалаа бүрдүүлэн өгчээ.
Эхний тэтгэмж хэзээ орох тухай тус хэлтсийн ажилтнаас лавлахад “Санхүүжилт орвол есдүгээр сард, санхүүжилт орохгүй бол тэгж байгаад л тэтгэмжийн мөнгө нь орох байх” гэдэг тодорхойгүй хариултыг хэлжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгө олгох хуваарийг гаргадаг. Гэвч ажилгүйдлийн тэтгэмж тогтсон хугацаанд ордоггүй, 2-3 сараар хүлээх ч тохиолдол байдаг аж. Иймд иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр суутгаж авдаг шигээ ажилгүйдлийн тэтгэмжийг ч цаг тухайд нь өгөх хүсэлт, шаардлагыг уламжилж байна.