Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Зам тээврийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагын төлөөллүүд энэ сарын 25-ны өдөр COP17 зохион байгуулах талбайн төслийн ажлын явцтай танилцлаа.
Тус ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газраас гүйцэтгэж буй түр барилга байгууламжийн барилгын явцын талаар мэдээлэл солилцов.
Мөн COP17 бага хуралд оролцох зочид төлөөлөгч, оролцогчдыг тээвэрлэх автобус, автомашины орох гарах гарц ямар зохион байгуулалттай, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн хангасныг газар дээр нь шалгажээ.
Мөн Ажлын албаныхан, холбогдох салбарын төлөөллүүд Улаанбаатар хотын нэг цэгээс COP17 хурал зохион байгуулах байршил хүртэлх маршрутын дагуу автобусаар явж, замын нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдал, зарцуулах хугацаа зэргийг тогтоох туршилт хийжээ.
Өнөөдрийн нөхцөлд бодит үнэлгээ дүгнэлт өгч, цаашид анхаарвал зохих асуудлаа тодорхойллоо.
Цаашид холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо ханган, зам, тээвэр, логистик болон аюулгүй байдлын зохион байгуулалтын асуудлыг нарийвчлан боловсруулж, бэлтгэл ажлыг шуурхай үргэлжлүүлэхээр зөвшилцөв гэж БОУАӨЯ мэдээлэв.