gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Алтангэрэл: Манай тогтолцоо ямар гажуудалтай байгааг Туулын хурдны зам төслөөс харж болно

А.Анужин
Нийгэм
2 цаг 22 минутын өмнө
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Нийгэм
2 цаг 22 минутын өмнө
Т.Алтангэрэл: Манай тогтолцоо ямар гажуудалтай байгааг Туулын хурдны зам төслөөс харж болно Архивын зураг ашиглав.

Усны тухай хуулийн 22.2.1. "Онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно" гэж заасан.

Гэтэл тус заалтад 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, дээрх хоригийг нэн яаралтай горимоор өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор хамгаалалтын бүсэд барилга, байгууламж, авто зам, төмөр зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулахыг нь нээж өгсөн байна.

Энэ талаар мэргэжлийн хүний байр суурийг нь тодруулахаар "Оюуны Инноваци" ТББ-ын УЗ дарга, хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Туулын хурдны зам төслийн хэрэгжилтийн асуудлаар олон нийтийн дунд зөрүүтэй байр суурь үүсээд байна. Та уг төслийг эсэргүүцэж буй үндэслэлээ тайлбарлахгүй юу? Ялангуяа Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн ямар заалтууд зөрчигдөж байна гэж үзэж байна вэ? 
-Туулын хурдны замыг бүтээн байгуулалтыг эсэргүүцээд байгаа мэтээр харагдуулаад байгаа. Энэ бол их явцуу дүгнэлт. Бодит байдал дээр иргэд замыг дэмжиж байгаа хэдий ч Туул гол дээгүүр барихыг л эсэргүүцээд байгаа юм. Би хувьдаа өмнө нь Дарханы болон Налайхын замын төслийг дэмжиж ирсэн. Эдгээр замыг өмнө иргэд эсэргүүцэж байсныг ч санахгүй байна. Тэгэхээр бүтээн байгуулалтын төсөл болгон өөр өөр юм.

Бүтээн байгуулалт болгоныг сохроор дэмжинэ гэсэн үг огт биш. Харин түүний үр нөлөөнөөс нь хамаараад байгальд аль ээлтэйг нь, хүний эрхийг аль бага хөндөж байгааг нь дэмжихийг миний хувьд анхаардаг. Учир нь бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг, тогтвортой хөгжлийг алсын хараагаа болгосон улс юм. Тэнд жагсаасан хүний эрх, байгаль орчин, одоо ба хойч үеийн холбоос, байгалийн баялаг нийтийн өмч талаас нь тайлбарлавал тэр шүү дээ.

Энэ талаараа өөрийн докторын судалгаандаа ч, эрдэм шинжилгээний бүтээлдээ ч бичдэг. Тогтвортой хөгжил гэдэг бетоноор цутгасан хотыг хэлэхгүй хүн, байгаль тэнцвэртэй, бие биеэ шүтэлцэн орших, аль болох ногоон байгууламжтай тийм хөгжлийг бид дээдлэх бас өвлүүлэх учиртай.

Энэ удаагийн замын төсөл нь хүний эрүүл амьдрах эрх, ундны ус болон амьсгалах цэвэр агаар, хотын ганц ногоон экосистем, түүхэн өв хийгээд байгалийн үзэсгэлэнт амьдрах орчныг буюу нийтийн ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөж байна. Гол ус бол хүний оршихуйн анхдагч хэрэгцээ, харин зам бол хоёрдогч билээ.

Монгол Улсын газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн, ундны усны гачигдалд 2030 оноос орох эрсдэлтэй улс учраас ус маш эмзэг сэдэв.

Устай холбоотой аливаа шийдвэрийг долоо хэмжиж нэг огтол зарчмаар яаралгүй, ухаалаг гарах учиртай. Иргэд байгалийнхаа зөнгөөр усныхаа төлөө, оршихуйнхаа төлөө тэмцэж, эрх ашгаа эрэмбэлж, хамгаалж, дуугарч, жагсаж байна. Иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргаж байна.

Ямар нэг компани хууль зөрчиж, төсөл хэрэгжүүлбэл төр хатуу хяналт тавьдаг, хуулиа мөрдүүлэхийг шаарддаг бол төрийн байгууллага өөрөө төсөл хэрэгжүүлэхдээ хуулиа мөрдөхгүй бол хэн түүнд хяналт тавих вэ. Төрийн хяналт тавих ёстой бүтцүүд нь бие биеэ хаацайлах, эсвэл огт чимээгүй, эс үйлдэхүй үзүүлж байна.

Зарим сэтгүүлчид, мэргэжилтнүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд л нэг талдаа нэгдэж байж төр гэсэн энэ том бүтцийг хуулиа дагахыг шаардаж байна. Энэ бүхнийг улс төржилт гэж нэг нэр өгөөд, үл тоох нь сайн засаглал биш. Үндсэн хуулийн байгаль хамгааллын үзэл санаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд тулгуурлахаас гадна одоо ба ирээдүй хойч үеийн эрхийн баталгааг хангахад чиглэж байна.

Ус бол нийт ард түмний мэдэл, төр усыг хамгаалах үүрэг хүлээсэн. Гэтэл энэ төслийг эхлүүлэхийн тулд Усны тухай хуульд байсан усны хамгаалалтыг үгүй хийсэн. Өөрөөр хэлбэл эхнээсээ "мордохын хазгай" гэгч болжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар гол усыг хамгаалах үндсэн арга хэлбэр нь голын онцгой хамгаалалтын бүс тогтоох байдаг. Гэтэл түгжрэлийг бууруулах нэрийдлээр хамгаалалтын бүсийг үгүй хийж, голын голдирол дээгүүр зам барих эрх нээсэн нь Үндсэн хуулийн байгаль хамгааллын үзэл баримтлалын ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Иймээс ч "Оюуны Инноваци" ТББ-аас Цэцэд энэ өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасан байгаа. Зүй нь, хуульдаа нийцэж зам нь баригдах ёстой байхад замд нийцүүлж хуулиа өөрчилж байна. Энэ нь хууль, хотын төлөвлөгөө хоёрын эрэмбэ алдагдсаны тод жишээ юм.  

"ТОМ ТӨСЛИЙН АРД ГАРАХАД ТУУШТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ Ч ОЛОН ТАЛУУДЫН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ НЬ БҮР ЧУХАЛ"

-Мэргэжлийн байгууллагууд болон салбарын шинжээчдийн зүгээс уг төслийн талаар ямар байр суурь, зөвлөмжийг дэвшүүлж байгаа вэ? 
-Монгол Улсын байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг аваагүйгээр эхлүүлсэн нь уг замын төслийн нэг гол алдаа болсон гэж үзэж байна. Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2.1.2-т “байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, төслийн нөлөөллийн бүсийн хүрээнд өртөж болзошгүй байгаль орчны төлөв байдал (усан орчин, цаг уур, геологи, гидрогеологи, геоморфологи, уур амьсгалын нөхцөл, агаарын чанар, хөрс, ургамал, амьтан, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн төрөл зүйл зэрэг) мэдээллийг бүрэн тусгана” гэж заасан. 

Гэтэл Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулах, батлах явцад Усны газар, Ойн газар зэрэг мэргэжлийн гол газруудаас хэрхэн усны болон байгалийн бусад орчинд нөлөөлөх талаас нь дүн шинжилгээ хийгдээгүй байхад БОННҮ-г баталсан нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, голын урсац, үерийн эрсдэл, ундны усны чанар, эх үүсвэрт сөргөөр нөлөөлөхөөр байвал энэ төслийг хэрхэх вэ.

Эхлүүлсэн учраас үргэлжлүүлээд явна гэх үү. Үгүй шүү дээ, юуны төлөө үнэлгээ, судалгаа хийж байгаа билээ.

Хэрвээ байгаль экологи болон хотын иргэдийн амьдралын чанарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь ноцтой хэмжээнд байвал зам барихыг зөвтгөх ямар ч боломжгүй болно.

Тэгэхээр төр аливаа том төсөл эхлүүлэхдээ ТЭЗҮ, байгаль орчны, нийгмийн судалгааг нэгдүгээрт тавьж, түүний дүгнэлтийг хариуцлагатай авч үзэх нь зөв засаглал юм.

Төр өөрөө иргэдийн өмнө байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэх үүрэг хүлээсэн тул ийм төсөлд хуулиар шаардсан бүх судалгааг эхлээд иж бүрэн хийж дуусгах хэрэгтэй.

Дараагаар Туулын хөвөөн дээр амьдарч буй нийт хотын иргэдэд танилцуулж, мэдээлэл өгч, дэмжсэн бол сая эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргавал дараалал нь зөв, хариуцлагатай үйлдэл болно. Гэтэл тэгсэнгүй.

Бүх талд яаруулаад, хүчлээд, дайраад байгаа. Мэдээж том төслийн ард гарахын тулд тууштай байдал чухал ч, олон талуудын тэнцвэрийг хангах нь бүр чухал.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1.1-т “аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах” гэсэн нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь төслийг хэрэгжүүлэх эсэхэд шийдвэрлэх ач холбогдолтойг харуулж байна. Тиймээс манай ТББ-ын зүгээс нийтийн эрх ашгийг төлөөлж, хууль зөрчсөн дур зоргын захиргааны байгууллагын үйлдлийг зогсоохоор захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байна. 

Төслийн талаар олон талын мэргэжлийн хүмүүс саналаа хэлж байгааг бас онцгойлон анхаарах учиртай. Тухайлбал, усны, хүрээлэн буй орчны, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон санхүүгийн хүмүүс өртгийн хувьд өндөр бас цаашид эрс нэмэгдэнэ, түгжрэл бууруулахад онцгой нөлөө үзүүлж чадахгүй, эдийн засгийн үр ашиггүй гээд байна. 

-Ийм төрлийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсад түгээмэл тулгардаг хууль эрх зүйн хүндрэл, сорилтууд юу вэ? 
-Дэд бүтцийн томоохон төсөл эхлүүлэхэд нийгмийн зөвшөөрлийг авах буюу иргэдийн оролцоог хангах нь захиргааны төлөвлөлтийн суурь зарчим нь юм.

Захиргааны ерөнхий хуулийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гээд 73.1.3-т “олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих,” гэж, 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд /төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл/-ийг тусгана”, 18.4-т “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-03 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ын 2.7-д “Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг  боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг  ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна” гэж заасан.

Туулын хурдны замаар юуны өмнө нийгмийн зөвшилцөл бүрдэх эсэх талаас нь сайн анзаарч, хүчлэх маягаар биш асуудалд үнэн бодитоор хандсан бол энэ төсөл олон нийтийн их эсэргүүцэлтэй тулна гэдгийг харах л байсан. Учир нь иргэдийн дунд мэдээлэл өгөх, сонсгол хийх ажлыг нэрийн төдий оромдож хийснээс болж үнэн бодит дүр зургийг олж хараагүй. Ганц жишээ татъя.

2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Текол” ХХК-ийн боловсруулсан “Туулын хурдны зам” төслийн БОННҮ-ийн олон нийтийн оролцоог хангуулсан талаарх 82 хуудас бүхий баримт бичгийг судалж үзсэн юм.

Хан-Уул дүүргийн 24, 11, 17, 19, 20, 22-р хороонд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хаоюань женерал констракшн” гурван нэр бүхий ажилтан иргэдэд мэдээлэл өгч, асуултад хариулсан талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Гэвч эдгээр хорооны ИНХ-ын “эхэлсэн дууссан цаг”-ууд давхацсан байхад яаж дээр дурдсан гурван ажилтан нэг цаг хугацаанд өөр өөр газар нэгэн зэрэг танилцуулга хийсэн нь гайхширал төрүүлж байна. 

Ийм байдлаар 12-р хороонд иргэд төслийг 100 хувь дэмжиж байна гэж худал дүгнэсэн учраас нийгмийн дэмжлэгтэй мэт төслөө урьдчилгааны зардлыг гаргаад зоригтой эхлүүлсэн байдаг. Гэвч бодит байдал дээр нийгмийн асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэв сонсголыг зохион байгуулахдаа хариуцлагатай хандаж, иргэдэд мэдээллийг бүрэн өгч, саналыг бодитоор нь, үнэнээр нь гаргаж үнэлсэн бол анхнаасаа энэ төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг урьдчилан харах боломжтой л байсан болов уу.

Асар их шүүмжлэл, эсэргүүцэл байгааг анхаарсан бол төслийн алдаануудыг засаж залруулах, хойшлуулах, трассыг өөрчлөх, иргэдэд нэг биш олон хувилбарыг санал болгох гээд арга хэмжээ авч болох байсан. Гэтэл шүүмжлэлийг үл тоож, алдаагаа эрт үл засаж, үргэлжлүүлсээр  мухардалд орлоо.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсголыг чанартай явуулах нь удаан ч гэсэн хариуцлагатай, зорилгодоо хүрэх зөв зам юм.

Иргэдийн дуу хоолойг үл хүндэтгэх, үл хэрэгсэх нь эцэст нь ямар хүнд байдалд хүргэхийг энэ томоохон төслийн үйл явц бэлхнээ харуулж байгааг цаашид бүгд зохих сургамжаа аваасай.

Нийгмийн бодол санаа, иргэдийн дуу хоолойг бодитоор үнэлэхэд цахим орчинд ботууд асар их үнэнийг гуйвуулж байгааг бас хэлэхгүй өнгөрч болохгүй нь ээ.

Манайд том бүтээн байгуулалтыг хууль ёсны дагуу явуулах нь, мега хулгай болгохгүй байх нь үнэхээр том сорилт юм байна. Тиймээс эхнээс нь хөндлөнгийн мэргэжлийн болон иргэдийн хяналтын бүтцүүдийг том төслийн нэгжид бүрдүүлж өгөх нь шийдэл байх боломжтой. Мөн шат шатандаа төрийн байгууллагууд хяналтаа сайн тавьж, буруу зүйлийг даамжруулахгүй, газар авхуулахгүй байх ёстой.

Худалдан авах ажиллагаа, байгаль орчин, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, иргэдийн эрхийн хамгаалалт, засаглал, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, ил тод байдал, хариуцлага, хяналт гээд бүх түвшинд л бэрхшээл, сорилт, эмх цэгцгүй байдал харагдаж байна.

Систем зөв ажиллаж байвал хулгай гарах боломжгүй, төсөл амжилтай хэрэгжих боломжтой. Систем нь буруу ажиллаад байвал мянган төсөл хэрэгжүүлэх гээд ч бүтэл эс олно.

-Та Усны тухай хуульд оруулсан өөрчлөлт нь байгаль орчны хамгаалалт, тэр дундаа гол, усны нөөцийн хамгаалалтад сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудаас ямар шийдвэр, дүгнэлт үү? 
-Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гээд 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” гэж заасан байсан.

Гэтэл Улсын Их Хурал 2025.07.09-ны өдөр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг дагалдуулан Усны тухай хуульд нэмэлт оруулж “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын "бүсэд" гэсний дараа "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад" гэж нэмсэн байна. 

Усны тухай хуулийн 3.1.9 дэхь заалтад “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дахь хэсэгт “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.” гэж заажээ.

Харин Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-дэхь заалтад  “нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг” гэжээ. 

Нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж нь усны онцгой хамгаалалтын бүсэд баригдвал ердийн барилга байгууламж барихтай адилаар усны сан бүхий газрыг бохирдуулах, усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Усны тухай хуульд дээрх өөрчлөлт орсноор Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай барилга байгууламж барих боломжийг нээж, байгаль орчин, усны нөөцийн хамгаалах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна.

Тиймээс манай хуульчдын багаас Усны хуулийн тус заалтыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж Цэцэд мэдээлэл гаргаад буй. Удахгүй хэрэг үүсэж, хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна. 

Мөн парламентын зүгээс дээрх алдаагаа засах боломж бий. Уг хуулийн өөрчлөлийг Усны тухай хуульд буцаан сэргээх шаардлагатай гэж үзэн Д-парламент вэбсайт дээр 100,000 иргэдийн гарын үсэг цуглуулахаар “Усны хуулиа залруулж, Хатан Туулаа хамгаалъя” нэртэй нийтийн өргөдөл үүсгэсэн байгаа.

Хэдийгээр өнөөдөр Туулын хурдны замыг Засгийн газраас түр зогсоогоод байгаа ч Усны тухай хуулийн дээрх заалтыг буцааж сэргээхгүйгээр Туул гол болон бусад гол хуулийн хамгаалалтгүй байсан хэвээр байх байна. Иймд энэ асуудалд иргэд, олон нийт анхаарлаа хандуулах, сонгосон парламентын гишүүдээ шахаж шаардмаар байна.

-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн шаардлагууд бодит байдал дээр хангалттай хэрэгжиж байна уу? Тодруулбал, уг төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд ямар хор хохирол учруулах эрсдэлтэй вэ?
-Өмнө дурдсанчлан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь хуудуутай, үнэн бодит байдал нь эргэлзээтэй, хууль зөрчсөн учир дүгнэлтэд нь итгэхэд бэрх. Усны талаар, ойн талаар, нийгэм, эрүүл мэнд, соёлын өвийн талаар нөлөөлөх байдлыг нь үнэлээгүй, иргэдийн оролцоог хангаагүй учир БОННҮ шаардлага хангахгүй байна л даа. 

Дэд бүтцийн аливаа төсөл байгаль экологид ямар нэг хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм. Гол нь тэр нөлөөлөл нь зохистой хэмжээнд байна уу. Уг төсөл нь түгжрэлийг буруулах зорилгод хүрэхийн тулд байгаль экологийн өндөр төлбөр золиосыг гаргахыг зөвтгөх үү гэдэг асуудал нийтийн эрх зүйд тавигддаг.

Өөрөөр хэлбэл, зам тавих бүтээн байгуулалт нь түгжрэлийг бууруулах зорилготой бол үүний тулд Туул голын экосистемийг сүйтгэж байгаа нь тохирсон арга шийдэл мөн үү, золиос нь зорилгоосоо давчхаагүй байгаа гэдэг асуудлыг харгалзана. Хурдны зам барих үе шат болон түүний дараах ашиглалтын явцад байгаль орчинд үлэмж хэмжээгээр сөргөөр нөлөөлнө гэж байгаль орчны үнэлгээгээр гарвал бол энэ бол улаан гэрэл ассан гэсэн үг. 

Ер нь байгаль орчны асуудлыг манайд нэг дайвар маягаар, байгаль орчны хуулийг нь хатуу мөрдөхгүй зөвлөмж маягтай хандаж, үл тоож, хэнэггүй байгаа нь ажиглагдаж байна. Гэтэл дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнуудад эсрэгээрээ тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчин, хүний хөгжил анхаарлын төвд тавигдах болсон.

Манайд Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгаль орчны нөлөөллийн талаар иргэд мэдэх эрхтэй болсон, мөн байгаль орчны асуудлаар оролцох эрхтэй. Олон улсын эрх зүй дэх чиг хандлагыг харвал татварын хуулиуд тогтворжиж болдог бол байгаль орчны хуулиуд тогтворжих, үйлчилгээг царцаах боломжгүй байдаг. Байгаль орчны хуулиудыг буцаан хэрэглэх боломжтой байх хандлагатай болсон.  

-Замын түгжрэлийг бууруулах хүрээнд байгальд ээлтэй өөр ямар хувилбар, шийдлүүдийг авч үзэх боломжтой вэ? Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллага, судлаачидтай зөвлөлдсөн үү? 
-Туулын замын асуудлаар нийгэмд маш бодитой, гүн гүнзгий хуваагдал үүссэн байна гэдэг нь харагдаж байна. Үүн дээр нийгмийн зөвшилцөлд хүрэхгүйгээр, хүчээр урагшлуулах нь бүр их эрсдэл дагуулахаар байна. Тиймээс зөвшилцөлд хүрэх хүртэл хойшлуулах, эсвэл өөр хувилбараар солихоос өөр арга алга.

Туулын хурдны замын оронд алтернатив олон хувилбаруудыг иргэд санал болгож байгаагийн нэг нь төмөр замаа Богд уулынхаа урдуур гаргаад түүний оронд хурдны зам барих хувилбар нь тун оновчтой санагдаж байна. Эсвэл өнөөгийн төмөр зам дээгүүрээ давхарлаад авто зам тавих, эсвэл уулын замаа өргөтгөөд зам тавих. Хотын түгжрэл төв рүүгээ илүү байдаг учир төвийн хэрсэн замуудыг нэмж, нэвтрэлтийг ихэсгэх гэх мэтчилэн Туул голоо байгалийн үзэсгэлэнт төрхөөр нь авч үлдээд, өөр хувилбаруудыг судалж үзээсэй. 

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛӨӨС Л МАНАЙ УЛСЫН ТОГТОЛЦОО ЯМАР ГАЖУУДАЛТАЙ БАЙГААГ ХАРЖ БОЛНО"

-Цаашид ийм хэмжээний дэд бүтцийн төслүүдийг илүү үр ашигтай, ил тод, хууль эрх зүйн эрсдэл багатай хэрэгжүүлэхийн тулд ямар бодлогын болон эрх зүйн сайжруулалт шаардлагатай гэж үзэж байна вэ? 
-Туулын хурдны замын төсөл гэх ганц төслөөс манай тогтолцоо хэрхэн ажиллаж байгааг, ямар гажуудал, сул талтай байгааг, хууль хэрэгжилтийн нөхцөл байдлыг алган тавьсан мэт тод томруунаар харуулж байна. Хурдны замыг барихад ч, байшин босоход ч, ер нь аливаа төрийн үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой. Төрийн байгууллагын үндсэн зарчим бол хууль дээдлэх ёс.

Хуулиа дагахгүй мөрдөхгүй, дур зоргоор аашлахаар төсөл нь урагшлах тутамд асуудалтай тулгарч байна. Барилгын, тендерийн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний, усны, захиргааны, замын гээд олон тооны хууль зөрчиж эхлүүлснээс энэ төсөл эхний даваан дээрээ бүдэрч эхлэв. Хуулиар ажлын дэс дараалал, эрэмбэ, шийдвэр гаргах процессыг тогтоосон байгаа нь тэр болгон нь өөрийн ач холбогдолтой гэсэн үг. Төрийн байгууллага зөвхөн нэг (жишээ нь замын) хуулиа л барьж ажилладаг, бусад хуулийг (байгаль орчны, усны гм) үл хэрэгсэх, эсвэл төслийн ажил эхлээд явсны дараа нь гүйцээгээд, нөхөөд хийчихнэ гэх сонголтыг өөртөө бий болгоод байна.

Зөвхөн энэ том төслийн жишээнээс гэхэд л нийтийн эрх зүйн олон хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эдгээрийг мөрдөхдөө уялдуулах, төсөл хэрэгжүүлэхэд заавал хангах ёстой урьдчилсан нөхцөлүүдийг заах, дэс дараалал тогтоох, эрэмбэлэх, аль нь заавал мөрдөгдөх, аль нь зөвлөмжийн шинжтэй, хуулийн шаардлагыг үл хэрэгсэхэд үүсэх үр дагавар, хэн хяналт тавих гээд тодруулах, нарийвчлах шаардлагатай эрх зүйн зохицуулалтууд их л харагдаж байна. 

Устай холбоотой аливаа дэд бүтцийн төсөлд Усны газрын дүгнэлтийг авах ёстой гээд Усны тухай хуульд байхад түүнийг заавал биш, дараа нь нөхөөд авчихна гэсэн байдалтай л төсөл хэрэгжүүлэгч хандаж байна.  

Захиргааны хэргийн шүүхийн процесстой холбоотой бас хэлмээр юм гарч байна. Хүрээлэн буй орчны хамгаалах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн сайн дурын үндсэн дээр цаг, хүн хүч зарж стратегийн өмгөөлөл хийж буй ТББ-д асуудал бэрхшээл нэлээн тулгардаг юм байна. Хамгийн ойрхон жишээ хэлэхэд төрийн байгууллагууд огт мэдээлэл өгөхгүй байх хандлагатай юм байна. Бичгээр хүсэлт явуулаад хариу авч чадахгүй байх нь түгээмэл.

Мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ажиллаж буй төрийн бус байгууллагад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т тавьсан шалгуур нь цөөхөн дагнасан төрийн бус байгууллагатай манайх шиг улсад хэт өндөр байна. Цаашилбал захиргааны хэрэг үүсгэхийн тулд шүүх дээр бүрдүүлбэр хангуулахаар гэж нэхэмжлэгчид буцаадаг, ингэсээр цаг их алддаг юм байна. Энэ хооронд хууль бусаар эхлүүлсэн ажлыг зогсоох боломжгүй, өртөг зардал нэмэгдэж, хууль бус үйлдлийн хамрах хүрээ, хор хохирол улам тэлсээр байна.

Би өөрөө олон улсын арбитрын чиглэлээр мэргэшсэн хүний хувьд арбитрын процесст яаралтай арбитр гэсэн ойлголт байдаг. Тэр нь тухайн хэрэгт арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө онцгой тохиолдолд түр томилсон яаралтай арбитрч актын биелэлтийг түдгэлдүүлдэг. Үүнийг манайд иргэний болон захиргааны процесст нэвтрүүлэх талаас нь судалж үзэж болох юм.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан