gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.26
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.26
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.26
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дамдинсүрэн: Миний санал болгох кино бол Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч”

Б.Эрдэнэчимэг
Миний санал болгох кино
Өчигдөр
46
Twitter logo

Бүх урлагаас хамгийн агуу нь кино урлаг гэдэг. Gogo.mn Танд санал болгох кино булангийн шинэ ярилцлагаа хүргэж байна.

Найруулагч Б.Дамдинсүрэн тавдугаар ангид байхаасаал найруулагч болохоор шийджээ. Телевизээс ажлын гараагаа эхэлж, одоо кино салбарт ажиллаж байгаа юм. Тэр та бүхэнх дараах кинонуудыг санал болгов.

-Та хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллав?
-Өнгөрсөн хавар Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү ахын “Хүүк” фильмтэй хамтран найман ангитай, нэг анги нь 25-30 минут үргэлжилдэг, “Зөрөг амьдрал 2” кинонд ажиллалаа. Энэ цуврал киноны нэгдүгээр улирлыг Д.Хүрэлхүү ах 2022 онд хийсэн юм. Энэ жил бид хоёрдугаар улирлыг хийлээ. Драмын төрлийн, сургамжит өгүүллэг маягийн кино. Хүний амьдралын эрээн бараан түүхүүдээс гэрэл гэгээтэй талыг харуулсан бүтээл.

Одоо зургаан ангит баримтат кинон дээр ажиллаж байна. Зураг авалт талдаа орсон. Есдүгээр сард киногоо үзэгдчийн хүртээл болгоно.

-Зургаан ангитай баримтат кино гэхээр сонирхолтой юм.
-Гэмт хэргийн сэдэвтэй. Үзэгчдийн сонирхлыг татна гэж найдаж байна. Манай оронд болсон, шүүхээр шийдсэн гэмт хэргүүдийн талаар гэрч, хохирогч, цагдаа, сэтгэл зүйчид ярина. Хүмүүст сургамж болоосой, болзошгүй гэмт хэргийн хохирогч битгий болоосой, урьдчилан сэргийлээсэй гэж бид энэ төслийг эхлүүлсэн.

-Уран сайхны кинотой харьцуулахад манайд баримтат киног их цөөн бүтээж байна.
-Олон шалтгаантай. Баримтат киноны онцлог нь судалгаа их хийх хэрэгтэй тул цаг шаарддаг. Мөн санхүүжилт нөлөөлдөг. Ер нь киноны төсөв өндөр шүү дээ. Иймээс баримтат кино бүтээгчид голдуу захиалгат кинон дээр ажиллаж байна. Байгууллага, газар орны түүхэн ойг угтаж баримтат кино хийх нь элбэг байна. Зүрх сэтгэлийн дуудлагаар баримтат кино хийдэг хүн ховор. Учир нь кино мөнгөнөөс шууд хараат.

Гэхдээ баримтат киноны агуу найруулагчид ч амьдралдаа 2-3 л сайн кино хийдэг гэнэ лээ.

-Таныг найруулагч болгон бэлдсэн багш тань хэн бэ?

-Хэнмэдэхийн Энхжаргал гэж телевизийн олон найруулагчийг төрүүлэн гаргасан хүний шавь нь би. Би Кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Багш Киевт сурсан юм билээ. Соёл урлагийн их сургуульд найруулагчийн анхны ангийг багш нээсэн.

1990 оныг хүртэл найруулагч нарыг Орост бэлддэг байж байгаад зах зээлийн тогтолцоо руу шилжсэний дараа дотоодод бэлдэж эхэлсэн гэсэн. Би их сургуулиа төгсөөд “Боловсрол” суваг телевизэд эвлүүлэгчээр ажилд орсон юм.

Удалгүй хүүхдийн редакцын найруулагч болсон. Багш бидэнд телевизэд ажиллан, арга барилаа олж аваад, дараа нь кино урлагт хөл тавихыг зөвлөдөг байв. Телевизийн ажил их, маргаашийн дугаар, ирэх долоо хоногийнх гэж явсаар нэг мэдэхэд 18 жил өнгөрсөн.

Чамайг анх ажилд авсан газрыг битгий март. Чи хэн ч биш байхад чамайг хүн болгосон газар гэдэг дээ. Би “Боловсрол” телевиздээ хайртай, уран бүтээл хариуцсан захирал хүртэл ажилласан. Хувь тохиолоор би сайн телевизээс ажлын гараагаа эхэлж, олон өөр төсөлд ажиллах боломж олдсон. Бонго, Монголын топ модель, Яг түүн шиг гэх мэт олон шоунд ажиллаж, сайхан хамт олонтой болсондоо их баярладаг. 18 жил ажилласан. Эндээс ажлын гараагаа эхэлснээ их аз юм.

Учир нь авьяаслаг атлаа нөхцөл, тохироо нь бүрддэггүй найруулагчид бий. Телевизэд хамгийн сүүлд “Ахан дүүс” олон ангит киног найруулсан. Киноны зохиолыг унштал их сайн зохиол байв. Анхны кино гэвэл 2013 онд Хууль зүйн яамтай хамтран бүтээсэн, 40 ангитай “Мөрдөгч”.

-Энэ л миний хийх ёстой кино юм байна гэж шийдэн, өөрийгөө аль төрөлд илүү тохирохыг олж мэдсэн үү?
-Хайж л байна. Гэхдээ надад гэмт хэргийн, триллер төрөл илүү ойр. Драмыг ойлгоно. Инээдэм их хол гэдгийг “Манайд ирсэн дурлал” киног найруулахдаа мэдсэн. Киноны төрлүүдээс хамгийн хэцүү нь инээдмийн төрөл.

Би баримтат гэхээс илүүтэй уран сайхны кино найруулах дуртай. Тэр дундаа гэмт хэргийн сэдэвтэй, адалт явдалт кинонд илүү татагддаг.

-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Өргөн дэлгэцээр “Халуун бороо” гэж Мөнхбат найруулагчийн киног үзлээ. IPTV-гээр “Сүнсний хот” киног үзсэн. Шүдний эмч залуу комд ороод сэртэл сүнс хардаг болчихсон байдаг. 2006 онд бүтээсэн, гоё кино байна лээ. Мөн Х files цувралыг дахин үзэж байна. Хоёр өдрийн турш үзлээ. 1992 оны энэ бүтээлийн юу нь гоё байсан юм бол гэж бодоод энэ цувралыг сэргээж үзтэл сайн зохиол, сайн найруулгатай байжээ.

-Чөлөөт цагаараа голдуу кино үздэг үү?
-Үзэхээс гадна уншина, судална. Найруулагчийн тухай олон тодорхойлолт бий. Тэднээс надад “Найруулагч бол олон цоожинд таардаг нэг түлхүүр” гэсэн нь хамгийн үнэн санагддаг. Бид зургийн талбайд олон хүнтэй ажилладаг. Тэр бүрийн арга эвийг олно. Найруулагч гэхээр л өвчигнөөд хараал хэлээд байж болохгүй. Тийм үе бий. Ажил тул байнга инээж ханиахгүй. Загнах тохиолдол гардаг ч бусдад өөрийгөө ойлгуулах хэрэгтэй.

Танай баг чамтай адил нүдээр харж байж л кино бүтдэг. Зөөлөн хэлэхэд ойлгодог хүн байна, найзан дундаа инээгээд хэлэхэд хүлээн авах нь байх ч чанга хэлэхээр л хэрэгжүүлдэг хүн ч бий. Хүний арга эвийг найруулагч олдог байх ёстой.

Зах зээл юуг сонирхоно, бид түүнд л захирагддаг. Хэн ч үзэхгүй кино хийгээд та нар намайг ойлгохгүй байна гэж болохгүй.

Унших тухайд би өөрийгөө их уншдаг гэж хэлэхгүй. Сайн зохиол олох нь ярвигтай. Хэдий сайн зохиолтой байсан ч кино нь сайн болно гэсэн үг биш. Сайн зохиол олтол хөрөнгө оруулагчид үнэлэхгүй байж мэднэ. Тэд бол арилжаа талаас нь хардаг буюу үзэгчдийн анхаарлыг энэ кино татах уу гэж боддог. Харин зохиолч нь урлагийн үнэлэмжээр миний зохиол их сайн гэж болно.

Зах зээл юуг сонирхоно, бид түүнд л захирагддаг. Хэн ч үзэхгүй кино хийгээд та нар намайг ойлгохгүй байна гэж болохгүй. Зарим хүнтэй ярилцахаар туйлшраад байгаа юм шиг. Монголын кино болохгүй байна, бүтэхгүй байна, киног ингэж хийхгүй гэдэг.

Дэлхий нийтэд арилжааны болон урлагийн төрлийн киног нэг бүтээлд хольдог боллоо. Жишээ нь, БНСУ-ын “Шимэгч”. Энэ кинонд урлагийн болон арилжааны киноны аль аль тал бий. Солонгосчууд үүнийг гайхамшигтай хийж байна. Иймээс "Нэтфликс" компани солонгос кинонд олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг итгэлтэйгээр оруулж байна.

Нүүр номд “Би монгол кино үздэггүй, юуг нь үзэх юм” гэж зарим хүн бичдэг. Муу монгол кино гардаг нь үнэн. Ээ гэмээр кино IPTV-д их. Гэхдээ сайн нь ч бий.

-Жишээлбэл?
-Манай кино салбар туулах ёстойгоо л туулж, хөгжлийн шатаа ахиулсаар байна. 1990-ээд онд Монгол кино нэгтгэлийг тарааснаас хойш бүтэн жилд ганцхан кино бүтээдэг байсан үе бий. Түүнтэй харьцуулахад одоо олон киног бүтээж байна.

Одоо Монгол киноны нэн шинэ үе. Минийхээр энэ үе 2005 оноос эхэлсэн. Н.Баттулга, Г.Золжаргал ахын найруулсан “Ийм нэгэн дурлал”, Загдын Батболд найруулагчийн “Аз жаргалтай бэд бой”, “Боолын гэрээ” гэж кинонууд шинэ үе ирснийг харуулж чадсан.

Эдгээр бүтээл монгол кино өнгөлөг, гоё байж болдог юм байна, Монголчууд мафитай кино хийж чадна гэдгийг нотолсон.

Саяхан найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” гэж их сайн кино гарсан. Гаднын хэд хэдэн кино наадмуудад өрсөлдлөө.

Миний санал болгох дараагийн кино нь найруулагч Ц.Ганбатын “Миний муу аав”. Б.Лхагвасүрэн ах гол дүрд нь тоглосон, шилжилтийн үеийг харуулсан кино. Мөн найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээсэн “Эргэж ирэхгүй намар”.

Б.Балжинням найруулагчийн 1988 онд бүтэээн “Сүүдэр” гэж киног мөн үзээрэй. Г.Равдан гуай гол дүрд нь тоглосон, их гоё кино. Хамгийн сүүлд нь “Тан руу нүүж явна” киног нэрлэе. Эдгээрийг үзсэний дараа драмын төрлийн, монгол киноны талаарх ойлголт төсөөлөл өөрчлөгдөнө.

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан өөрийн арга барилаа олчихлоо. Кинонд тоглонгоо найруулах амаргүй. Гаднын бүтээлд ажилласан туршлагатай тул киног яаж бүтээдгийг харсан, кино наадмуудад ч их оролцлоо. Өнгөрсөн жилийн “Монгол” бас их сайн бүтээл. Төр савраа татчихвал монгол киноны ирээдүй сайхан байна.

-Төр савраа татна гэдэг нь?
-Төр хутгалдсан бүх зүйл дампуурдаг. Соёлын яам 2021-2025 онд буюу дөрвөн жилд 1.18 их наяд төгрөг “зарцуулжээ”. Өртэй, утаатай, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа оронд энэ бол тансаглал. Энэ яамыг татан буулгах хэрэгтэй.

Өнгөрсөн жилийн “Монгол” бас их сайн бүтээл. Төр савраа татчихвал монгол киноны ирээдүй сайхан байна.

-Соёлын яам олон хүний захиалга байсан. 2000 оныг хүртэл манай телевизүүд дан солонгос цуврал гаргадаг байв. Одоо хятад, орос, турк цувралууд үзүүлж байна. Гаднын соёлын хэт нөлөөнд автлаа олон хүн анхааруулж, энэ яамыг байгуулсан шүү дээ.
-Соёл бол их өргөн ойлголт, кино зөвхөн нэг тал нь. Төрийн бодлого байх ёстой ч тэр нь татварын уян хатан бодлогоор л илрэх ёстой. Уран бүтээлчдэд бүтээл туурвих боломжийг нь нээлттэй олгоход л болно. Түүнээс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь буруу.

Кино санхүүжүүлсэн компанийн тухайн зардлыг татвараас хөнгөлөхөд л хангалттай дэмжлэг.

Соёлын яамны захиалгаар кино хийх нь коммунизмд л байсан.Соёлын яамнаас мөнгө авч, Монголоо сурталчлах нь үлгэр. Хэдэн найруулагчийг Канн руу, Бусаны наадам руу явууллаа л гэсэн. Тэгээд юу өөрчлөгдөв? Хэн, яаж яваад байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй. Жилд хэдэн тэрбум төгрөгийг хэн, яаж хуваарилсныг мэдэхгүй. Хайхаар энэ мэдээллүүд байхгүй. Би кино зөвлөлийн сайтаас эдгээр мэдээллийг олоогүй.

Уран бүтээлчид өөрсдөө мөнгөө төлөөд бүтээлээ гадаадад сойх хэрэгтэй. Татварын мөнгөөр би кино хийж, орлого олох нь шударга бус. Сангууд нохойн замаар ордгийг бид бүгд мэднэ. Тэр сангуудын нэгээс нь би санхүүжилт авах нь миний зарчимд нийцэхгүй.

-Кино урлагийг дэмжих тухай хууль баталсан.
-Тийм ээ, зөв хууль баталсан. Одоогоор манайд дэд бүтэц сул хөгжсөн. Гаднын кино багууд хамгийн багадаа 500-600 хүнтэй, хамгийн багадаа шүү. Тэр хүмүүс монголын сайхан байгальд зураг авна гээд ирвэл зочид буудал байхгүй. Хоолыг нь хэн хийх үү? Өндөр зэрэглэлийн жүжигчдийг пургонтой давхиулаад байж болохгүй. Хаана усанд оруулж, бие засуулах вэ? Техникгүй ирвэл эндээс түрээслэх үү?

Япончууд хоёр жилийн өмнө ирж, “Вивант” гэж цуврал киноны зургийг авсан. Тэгэхэд ийм асуудал тулгарсан юм билээ.Иймээс Казахстан, Өвөр Монгол руу кино багууд их явдаг.

-Төр санхүүжүүлэхгүй бол хувийн хэвшил гэсэн ганц л сонголт үлдэх үү?
-Видео прокатуудаас кино түрээсэлдэг байсан үеэ бодвол кино бүтээдэг, мэргэжлийн олон компани ажиллаж байна. Кино театрын сүлжээ ч байна. Сайн кино хийвэл овойж оцойхгүй ч дампуурахгүй. Номадиа, Оранж, Хүлэгү, VOO гэх мэт цэвэр бизнес хийдэг байгууллагууд бий. Чиний кино сонгогдвол чамд боломж байгаа.

2-3 тэрбум төгрөгийн төсөвтэй биш бол чиний төслийг дэмжих компаниуд бий. Продюсерүүд нь чамтай уулзаад юу нь болохгүй байгааг хэлнэ, зөвлөнө. Харин төр таг чиг, яасан нь мэдэгдэхгүй, яагаад сонгогдсон нь ч мэдэгдэхгүй.

-Та бүтээлээ өгч байсан уу?
-Би сонгон шалгаруулалтад орж үзээгүй, яагаад гэвэл утгагүй учраас. Мөнгө байгаа бол боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчиндээ л хий, төрийн түшээд ээ. 50 хүүхэд нэг ангид хичээл заалгаж байхад би татварын мөнгөөр кино найруулж яах юм. Тиймээс өөрсдөө мөнгөө олж, кино бүтээх нь зөв.

-Хөрөнгө оруулах эрэмбэ дараалал чухал. Та ингэж ярихаар танай салбарынхан юу гэх бол?

-Надтай олон хүн санал нийлэх байх. Долоон буудалд Должин эмээ хоолгүй байхад би олон улсын наадмаас шагнал авсан ч эмээд үр өгөөжгүй.

-Монгол найруулагч нараас хэнийг онцлох вэ?
-Монгол киноны хамгийн агуу найруулагч бол Б.Балжинням гэж боддог. Бэгзийн Балжинням бол монгол кинонд бурханаас өгсөн бэлэг. “Сүүдэр”, “Би чамд хайртай”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гээд кинонуудыг нь үзэх дуртай.

“Мандухай сэцэн хатан”-ыг 1988 онд коммунизм нурахаас өмнөхөн хийсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног 1990-ээд онд цаг хэцүү үед бүтээсэн. Б.Балжинням гуай тулдаа л хийсэн байх. Өөр хүн эдгээр киног хийж чадахгүй. Чингис хааны олон дүр бий. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хаан язгууртан төрхтэй, яг л тийм хүн байсан болов уу гэмээр. Хувцас, харц, алхаж байгаа нь сүрдмээр.

Баасан гуайн амилуулсан Чингис хаан харагдах байдал нь гоё ч хаан маань бартагдуу, язгууртанлаг биш. Монголчууд л их хаанаа бүтээж чадна.

2007 онд бүтээсэн, найруулагч Сергей Бодровын Чингис кино Оскарт нэр дэвшсэн. Киноны хувьд муу кино биш. Чингис хаан нь жаахан сонин. Өвөр Монголчуудын бүтээсэн, 30 ангит киноны Баасан гуайн амилуулсан Чингис хаан харагдах байдал нь гоё ч хаан маань бартагдуу, язгууртанлаг биш. Монголчууд л их хаанаа бүтээж чадна.

-Сайн зохиол үгүй бол сайн кино төрөхгүй. Зохиолын чанар, ялгарлын талаар та юу хэлэх вэ?
-Уран зохиол оюун санааны дээд оргил нь. Бид 70 жилийн турш коммунизм байгуулах гэж хөөцөлдөж явахдаа соц реализм дотор уран зохиолоо гээчихсэн. Сайн зохиолчид маань үзэл суртлын зохиолуудад хамаг цагаа зарцуулсан.

-Энэ зохиолоор л кино хийчихвэл гэж бодож, төлөвлөдөг зохиол бий юу?
-Цэндийн Доржготов гуайн “Улаан орхимжны давлагаа” гэж гайхамшигтай зохиолыг кино болгох мөрөөдөлтэй. Хийхдээ монголчуудын оюун санааг ингэж устгасан юм шүү гэдэгт илүү төвлөрнө. 1937 оны хядлага бол хэлмэгдүүлэлт биш, геноцид байсан. Яагаад бид насанд хүрсэн эрчүүдийнхээ 1/3-ийг хядуулав? Энэ үйл явдлыг хэлмэгдүүлэлт гэж маш зөөлнөөр нэрлэдэг. Нэг үндэстнийг санаатайгаар хоморголон алсан. Нэг үндэстэн нөгөөгөө хядсан гэмт хэрэг. Хэзээ нэгэн цагт энэ киног хийнэ.

-Нэг үе бид нийтээрээ холливуудын киног их үздэг байв. Одоо хөгшин залуу гэлтгүй Өмнөд Солонгос кино үзэж байна. Кино тайлбарлагчид ч солонгос кино танилцуулах нь түгээмэл. Тэдний киног үзсэний дараа монгол кино гологдоод байна уу?
-Магадгүй. Үзэгчид их хэрсүү болсон. Үзэгчийг басаж болохгүй. Би тантай 100 хувь санал нэг байна.

-Энэ өрсөлдөөнөөс яаж ялгарах вэ?
-Бид ондооших хэрэгтэй. Япон, солонгос, америк, франц, польш кино өөрийн гэсэн хэллэг, дэг жаяг, барил тавил, жүжиглэлттэй. Харин монгол киноны ялгарал алга, холимог хуурга шиг байна. Солонгос, япон, америк киноноос ч авдаг.

Тэгэхээр бид монгол хүн гэж хэн бэ гэдэгт хариулах хэрэгтэй болно. Морь унадаг, бөх барилддаг, гадаа нусаа нийдэг, тамхи татдаг. Эсвэл зохиол бүтээлүүдэд дүрсэлдэг шиг гүндүүгүй, юу ч болсон гөлийгөөд байж байдаг, уужуу тайван хүн үү? Бид ер нь аливаад яаж ханддаг юм бэ? Бид ялгарлаа эндээс хайж болох юм. “Тан руу нүүж явна” кинонд ийм яриа бий.

-Должин гуай танаас хүүхдийг тань өргөж авах тухай асууна гэсэн.
-Чи чинь ямар хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ? Гэдэг. Аав нь довон дээр суугаад, тамхи татан суудаг хэсэг бий. Монгол хүний аливаад яаж хандлагыг ингэж харуулжээ. Монгол киногоо үзэх хэрэгтэй.

“Зура”-г 360 мянган хүн кино театр үзсэн нь манай дээд амжилтад тооцогдоно. Араас нь 320 мянган үзэлтээр “Баян боол” орсон.

-Хуучны кинонууд яагаад одоо ч үнэ цэнтэй, үзээд үзээд уйдахааргүй байдаг юм бол?
-Жилд 4-5 бүрэн хэмжээний уран сайхны кино хийдэг байжээ. Үзэл суртлын хэлтэс, улс төрийн, уран сайхны хэлтэс гэх мэт олон шүүлтүүрээр оруулсны эцэст кино зохиолыг баталдаг.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаас нь харвал халтай тогтолцоо боловч олон хүний оюун санаа, хүч хөдөлмөр шингэхээр сайн бүтээл төрдөг юм байна. Одоо ийм тогтолцоо байхгүй. Хэдэн хүн ярьж байгаад л тэрийг тоглуулъя, завтай юу? Ирээд ганц зурганд ороодхооч, амархаан, ороод л гарна. Ямар хувцастай байх уу? Зүгээр ээ, хүрээд ир. Ирлээ, текст өглөө, чи эндээс ийшээ явна. Болсон, баярлалаа гэдэг.

-Та үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Найруулагч, гол дүрийн жүжигчний нэрсийг харна. Кино шүүмжлэгчид ямар үнэлгээ өгснийг уншдаг.

-Богино киног манай найруулагчид яагаад бүтээдэггүй юм бол? Зөвхөн богино кино өрсөлддөг наадмууд ч байдаг.
-Өнөөх л зардалтай холбоотой. Би ганцаараа кино хийж чадахгүй, надад баг хэрэгтэй. Хамгийн багадаа 20 хүн ажиллана. Гэхдээ одоо хүмүүс түгжрэлд явж байхдаа, машиндаа, автобусанд гар утсаараа бичлэг үзэх нь ихэслээ. Тэгэхээр богино кино хийвэл үзэх хүмүүс бий.

-Нийгмийн ёс суртахууны доройтол, мэдлэггүй байгааг зарим хүн сэтгүүлч, найруулагчид, зохиолчидтой холбон, та нар нийгмээ урагш татаж, хөгжүүлэх үүрэгтэй ч өөрсдөө боловсрол нимгэн гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би, та хэн нэгний өмнө үүрэг хүлээгээгүй. Үр хүүхдийнхээ өмнө бол үүрэгтэй. Хүүхэд маань эрүүл өсөж, боловсролтой болбол би эх орондоо үүргээ биелүүлсэн гэсэн үг. Хүн зодож байгаа нөхрийг соён гэгээрүүлэх үүргийг би хүлээгээгүй. Яагаад би гэж? Эцэг эх нь хүмүүжүүлж чадаагүй байхад сэтгүүлчид, найруулагчид яаж чадах уу?

Муусайн сэтгүүлчид, жүжигчид гэдэг. Тийм бол өөрсдөө бич, жүжиглэ. Олны нүдэн дээр ил байдаг хүмүүс тул ийм шүүмж ирдэг байх. Грэмикс, Чами гэж залуу инфлүүсэрүүд бий. Ээж аавууд тэднийг буруутган, чамаас болж миний хүүхэд чипс идлээ гэдгийг би огт ойлгодоггүй.

Тэгвэл та битгий чипс авч өгөөч. Аав ээж нь л авч өгч байгаа. Миний хүүхдүүд ч тэдний бичлэгийг үзэх дуртай. Би тэгэхээр нь чипс, газтай ундааг нь битгий дуурайгаарай л гэдэг. Бид хүүхдийнхээ болон өөрийнхөө алдааг өөрөөсөө л хайх ёстой.

-Жил бүрийн Оскарыг бид чимээ чагнан хүлээдэг. Уг нь монгол киногоо ингэж хүлээж, догдолж, ярилцах ёстой. Гэвч гаднын кинонуудтай өрсөлдөх амаргүй байх шиг.
-Урлагийн киноны чиглэлийн “Алтан гэрэгэ” гэж олон улсын наадмыг Монголд зохион байгуулдаг. Олон ч бүтээл ирүүлдэг. Намар болдог юм. Мөн Улаанбаатар кино наадам болдог. Төлөвшиж буй наадам,гаднаас олон хүн ирж, сургалт явуулан, лекц уншдаг.

Леонардо Ди Каприо Монголд байсан бол аль хэдийнэ Оскар авчихсан даа. Бүгд энэ хүнд өг өг гээд л.

Хүмүүсийн анхаарлыг татдаг, хүлээдэг кино наадам болгохын тулд тасралтгүйгээр олон жил зохион байгуулахын сацуу хамгийн гол нь шударгаар шүүдэг байх ёстой. Манайд заримдаа энэ нь алдагдаж, “Ишш тэр маань олон жил киногоо ирүүлээ. Кино нь олигтой болоогүй ч энэ жил шагная, хөөрхий тэр хоосон хоцорчихлоо, манай Даймаа гайгүй залуу шүү дээ, урам болог” гэдэг.

Өнөөх нь яаж шагнуулснаа мэдэж байгаа ч эрийн сайнд авсан аятай л цом өргөөд зургаа авхуулдаг. Монголчууд цөөхүүлээ болохоор нэг салбарынхан нэгнээ мэддэг, таньдаг нь ч нөлөөлдөг байх. Танилын нүүр халуун гэдэг дээ. Жижиг зах зээлийн зовлон юм.

Леонардо Ди Каприо Монголд байсан бол аль хэдийнэ Оскар авчихсан даа. Бүгд энэ хүнд өг өг гээд л. Гэтэл тэнд хамгийн шилдэгт нь л өгч байна. Мөн Оскарын наадмын пи ар, маркетингийг сайн хийдэг. Манайд энэ нь алга.

-Ярилцсанд маш их баярлалаа. Таны уран бүтээлд gogo.mn-ийн хамт олны зүгээс өндөр амжилт хүсэн ерөөе.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан