gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголын алганы хээ судлал”-ын тэргүүн, хүн судлалын ухааны доктор Ц.Бор: Ханиа сонгохдоо жилийг нь заавал харах хэрэгтэй

Нийгэм
2007-12-27
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2007-12-27

"Монголын алганы хээ судлал"-ын тэргүүн, хүн судлалын ухааны доктор" Ц.Бортой манай сурвалжлагч уулзаж улс орны ирээдүй хийгээд, алганы хээн дэх сонин содон зүйлийн тухай ярилцлаа.

-Та манай "Хань" сонины хүндтэй зочноор анх удаа уригдаад байна. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Төрөлх нутаг маань тавдугаар сургууль. Асрамжийн газрын хоёр давхар шар байшинд өсч өндийж, эндээ сургууль төгссөн. Энэтхэгийн Шинэ Дели хотын их сургуулийг алганы хээ судлал, хүн судлалаар 100 хувьтай төгссөн хоёрхон хүний нэг нь. Төгсөөд ШУА-ын Нацагдорж багшид шавь орсон.

-Алганы хээ судлал хэдий үеэс үүсэлтэй вэ?
-Анх Хүннүгийн үед үүссэн гэдэг. Монголчуудын жинхэнэ үндэсний мэргэ бол алганы хээ, гал хоёр юм. Монголчууд цай аягалахдаа алгаа дээш нь харуулдаггүй, заавал нууж аягалдаг ёстой. Тиймээс хамаагүй хүнд алгаа битгий үзүүлээрэй гэж захидаг. Хэрэв алгаа хүнд харуулсан тэр даруйдаа хариулга заслаа хийлгэх хэрэгтэй. Эс бөгөөс чиний бүх буян харуулсан хүнийхээ нүдэнд үлддэг юм шүү дээ.

-Монголын үндэсний мэргэний тухай өгүүлсэн түүх бий юу?
-Байлгүй яахав. Жишээ нь: Шовх үзүүртэй мод гозойлгож хаяад, үзүүр нь хаашаа унана тэр зүгт ан хийдэг байсан.

-Өөр олон төрлийн мэргэ байдаг уу?
-Төөрөлдөж орж ирсэн Еврей мэргэ (41 чулуу), Хятад (зоос)-ын мэргүүд байдаг. Зурхайн мэргэ нь шинжлэх ухааны үндэслэл багатай байдаг л даа. Тухайлбал: Нэг жил, нэг цагт төрсөн бүх хүний хувь заяа тэгшхэн явдаггүй юм.

-Алганы хээнд хүний амьдралын юу юу харагддаг вэ?
-Алганы хээгээр хүний жил нас, суудал, урвасан жил, ивээл жил, төрөх, үхэх хүртэлх бүх хувь тавилан харагддаг.

-Алгаар бүхнийг харна гэдэг таны авъяас уу?
-Миний өвөг дээдэст ч, надад ч гэсэн ямар ч авъяас байхгүй. Энэ бол цэвэр эрдэм.

-Бүх ирээдүйгээ мэдсэн хүн айж, балмагдаж, цочирдолд орж байсан тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Би ирээдүйг ярихаас өмнө, өнгөрсөн амьдралыг нь хэлж итгэл төрүүлдэг. Тэгэхгүй бол "Чи жилийн дараа тушаал дэвшиж, дарга болно" гэж хэлвэл хүн юу гэж үнэмших вэ дээ.

-Итгэж чадвал ирээдүйд учрах гай зовлонгоос холуур явж болно биз дээ?
-Итгэсэн байхад бүгд засагдана. Уул усандаа итгээд, тэрүүндээ залбираад явахад тэр ч гэсэн засал болдог юм.

-Алганы хээг зурхайтай холбож ойлгож болох уу. Холбогддог бол юугаараа тэр вэ?
-Бөөгийн шашинтай байсан үед ч алганы хээ байж л байсан. Ер нь алганы хээ бүх шашинтай холбоотой. Жишээ нь: Хүн байхгүй бол шинжлэх ухаан гэж үгүй. Тиймээс алганы хээг шинжлэх ухааны гайхамшиг гэдэг.

-Бусад оронд алганы хээ судлал хэр сайн хөгжсөн байдаг вэ?
-Энэтхэгт алганы хээ илүү хөгжсөн байдаг юм.

-Хүн өөрийнхөө алгыг хараад ирээдүйгээ харж болох уу?
-Мэдээж суралцвал ирээдүйгээ харж бололгүй яахав. Гэхдээ энэ бол амины зураас, энэ бол зүрхний зураас, энэ нь амины зураас, энд ирээд тасарсан байна, би энэ дундуур ингэж үхэх юм байна гэж өөрийгөө шинжвэл алдас болно.

-Алганы хээ нь тод хүний амьдрал тааруухан байдаг гэдэг үнэн болов уу?
-Хээ, зураас нь тод бүдэгхэн байх нь ерөөсөө хамаагүй. Тэгвэл хар ажил хийдэг хүний гарын зураас жигтэйхэн тод болсон байдаг шүү дээ. Гэтэл тэр болгон сайн сайхан амьдрахгүй байна гэж юу байхав. Хам гол нь хүний амьдрал алганд буухдаа тоогоор, цэгүүдээр гардаг юм.

-Ижил нэртэй хүмүүсийн заяа нэг гэдэг үнэн үү. Тэгэхээр тэдний алганы зураас ч гэсэн адилхан байна гэсэн үг үү?
-Ижил нэртнийг чих нэгтэй гэдэг болохоос биш заяа нэгтэй гэж хэлдэггүй юм. Тэр ч бүү хэл ихэр хүүхдийн заяа тавилан өөр өөр байдаг.

-Алганы хээ нь яг ижилхэн хоёр хүний амьдрал яв цав нийцэж байсан тохиолдол байдаг уу?
-Хааяа нэг байдаг шүү.

-Хэн нэгэн аварга эсвэл том хүний нэрийг аварга болоосой гэж билэгшээгээд хүүхдэдээ өгөх нь байдаг. Ингэж хайрласан нэр хүүхдэд ямар байдаг вэ?
-Нэр өгөх ёс гэдэг өөр. Том нэртэй хүний нэрийг нь хүүхдэдээ зээлж өгвөл хүнддэг юм. Хоёрдугаарт амьд явахдаа нэрээ хасаж Баагий, Наагий, Шаагий гэж дуудахад хувь заяа хагасардаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Эцэг, эхээс хайрласан нэрээ бүтнээр нь дуудуулж явбал, бурхнаас заяасан, алганд заасан заяа төөрөгөөрөө явдаг юм.

-Тухайн хүний алганы хээнд эрүүл мэнд нь тодорхой харагддаг гэх юм билээ. Үнэн болов уу?
-Үүнийг мэдэж болно. Жишээ нь ходоод муутай бол алаг цоохор, элэг муутай бол хүрэн, цөс, дэлүү муутай бол ягаан, уушги муутай бол цагаан цайвар гэх мэтийн 24 өнгө тодордог.

-Хүний гарын таван хуруу тухайн хүний амьдралтай холбоотой ямар ямар зүйлүүд холбогдсон байдаг вэ. Тухайлбал эрхий, чигчий хуруунд...
-Хүний хуруунд дугуй, задгай, од, угалз маягийн, битүү гэх мэтийн 72 янзийн хээ байдаг юм. Иймээс хүний хурууны хээ давтагдахгүй ээ. Харин эрхий, чигчий хуруунд хүний нас, тойрог, амьдрал, амьдралынх нь сүүлийн үе нь байдаг.

-Алганы хээ ганц удаагийн харалтаар хүний амьдралын бүх заяа төөрөг харагдах уу. Эсвэл жил жилдээ өөр өөр зурагдах уу?
-Энэ жил надад юу тохиох вэ гэдгийг жил болгон үзүүлээд заслаа хийлгэж байгаа хүмүүс олон бий. Тэр хүмүүс ер нь л сайн явдаг юм.

-Бурхан гэдгийг бид олонтоо сонссон. Чухам юуг хэлээд байгааг ойлгохгүй шүтээд байдаг. Энэ тухай...
-Заавал бурхан гэж байгаа юм биш ээ. Бурхан гэдгийг өөртөө бодож явбал болно. Миний нэг шүлгэнд:

Хангалуун явахад өргөл өргөж чадаагүй бол
Халтирч босохдоо бурхадаа дуудаж сураагүй бол
Дундрах ээлжинд хишиг гуйх нүүргүй зовдог юм
Дуудаж залбирахдаа тоо нь гүйцээд ирдэггүй саатдаг юм
Газар, тэнгэрийн эзэд аяга цайгаар дутдаггүй юм
Гарцаагүй хүн өөрөө үгээр дутдаг юм
Мэдэх мэдэхгүй саад өмнө чинь тээглэвэл
Алганы хээнд өглөгийн буян дутуу үзэгддэг юм. Эрүүл ухаантай хүн болгонд нэг шүтээн байна. Шүтэж л чадвал хар чулуу ч гэсэн хүний шүтээн болдог. Хэрвээ шүтэж чадахгүй бол алтан бурхан байгаад ч хэрэггүй. Нэгэнт бурхадаа шүтсэн бол бурхаддаа залбирч явах хэрэгтэй.

-Бурханы шийтгэл гэсгээл гэж хүмүүс их ярьдаг. Тийм зүйл байх уу?
-Бурхан хүнийг шийтгэдэггүй юм. Тэр хүний өөрийнх нь хийсэн нүгэл өөрийг нь шийтгэдэг.

-Алганы хээнд харагдснаар чинь биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
-Манай монголчууд алганы хээтэй болсноор гэгээрэл хүлээж байгаа. Гэхдээ улс орныг удирдах намаас энэ бүхэн шалтгаална.

-Цөвүүн цаг нүүрлэх боллоо гэж яриад байгаа. Үүнийг яаж гэтлэн давах вэ?
-Цөвүүн цаг нүүрлэнэ гэдэг нь хүн хүнээ залилж, ахан дүүс бие биенээ алж, хилсээр гүтгэхийг хэлж байгаа юм шүү дээ. Монголд цөвүүн цаг нүүрлэж дайн самуун хэзээ ч гарахгүй.

-Нэгэнт зурагдсан хувь тавиланг өөрчилж болдог уу?
-Алганыхаа арьсыг солиулаад хувь заяагаа өөрчилсөн түүх Англид байдаг.

-Хүн ханиа сонгохдоо заавал төрсөн жилийг нь харах ёстой юу?
-Заавал жил усыг нь харах ёстой. Яагаад гэхээр хатуу жилтэй эмэгтэйчүүд гэж байдаг. Өөрөөр хэлбэл бар жилтэй арван эмэгтэйгээс нэг нь л ханийн тэнгэртэй явдаг. Яагаад гэвэл хатуу жилтэй эмэгтэй хүн зөөлөн жилтэй эр хүнтэй байнга тэрсэлддэг юм.

-Ирээдүйд учрах хань ижил нь ямар хүн байх нь тодорхой харагддаг уу. Хэрвээ муу хүнтэй учрахаар зурагдсан бол хэрхэн өөрчлөх вэ?
-Сайн, муу хүн гэж байдаггүй юм. Яагаад гэхээр бурхан хүнийг тэгшхэн заяадаг. Гагцхүү явц дундаа муу, сайн хүнтэй учирдаг. Гэхдээ идэвхтэй, залхуугүй байвал сайхан амьдарна. Тиймээс хүний заяаны хань зам зуур байдаг юм.

-Алганы хээгээр үзүүлээд ирээдүйд хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж болох уу?
-Хэдэн хүүхэдтэй болох, хэдэн удаа аборт хийлгэх, өнгөрсөнд хэдэн хүүхэдтэй байсан байна гэдгийг би шууд хэлдэг.

-Үр хүүхдийнх нь сайн сайхан, эсвэл уруу дорой явах нь хүртэл алганд харагдах уу?
-Харагдана.

-2008 оны сонгуульд аль нам засгийн эрхэнд гарах боллоо?
-УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо одоогийнх нэмэгдэнэ. Гэхдээ 2008 оны сонгуулиар хоёр нам тэнцүү суудал авна. Урьд урьдынхаас ширүүн хэрүүл маргаан үүснэ. Төр тэргүүлэх боломж ардчилсан намд гарч ирнэ. Хамгийн гол нь АН хуучны иддэг уудаг хүнээ сонгуулиар гаргавал засгийн газар нь хоёр жилийн дараа огцорно. Өөрөөр хэлбэл АН-ынхан шударга хүмүүсээ гаргах ёстой. Тухайлбал сайн хүн болох гэсэн Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс засгийн эрхэнд гарвал хоёр жил ч хүрэхгүй хугацаанд огцрох болно. 2008-2012 онд Засгийн газар дөрвөөс таван удаа огцорно. Улс орны байдал сайжрах уу, уруудах уу гэдэг нь 2008-2012 онд шийдэгдэнэ.

-Улс төрийнхний хэрүүл хэр удаан үргэлжлэх болоо?
-Намын тэмцэл хэрүүл манайд соёлжиж чадахгүй нь. Энэ байдал 2020 он хүртэл үргэлжилнэ.

-Таны хэлснээр УИХ-ын дөрвөн гишүүний эрх түтгэлзэх нь. Гэхдээ эдгээр гишүүд ял эдлэхгүй бол яах вэ?
-Хуулийн байгууллага эд нарт ял өгч чадахгүй бол дахиад УИХ-аас дээд шүүх гишүүдийг татах эрхгүй болно. Тийм учраас дээд шүүх эднийг баталгаатай яллах байх.

-Осол, гай зовлон тохиосоор л байх уу?
-Хулгана жилээс өмнө олон аваар осол гай гамшиг гарна гэдгийг саяхан би бичсэн байгаа. Олныг цочирдуулсан гай гамшиг дахиад ч олонтоо гарна.

-Яагаад ийм гай зовлон ар араасаа үргэлжлээд байна вэ?
-Хэн ч юм бэ нэг нь цагаан сүлдийг алаг сүлд болгож тахих гээд байгаа. Алаг сүлд гэх зүйл гарч ирснээс хойш энэ аваар ослын байдал маш их хурцадсан. Алаг сүлд бол ном сударт огтоос бичигдээгүй зүйл. Ер нь энэ алаг сүлд, хар сүлд чинь жинхэнэ хар гэрийн үүдэнд байдаг болохоос биш төр, орон нутаг, уул усны тахилгад байдаггүй юм. Тийм ч ёс байдаггүй. Үүнийг юу ч мэдэхгүй хүмүүс л гаргасан. Бид цагаан сүлдэндээ залбирч, цагаан сүүгээ уул усандаа өргөдөг, цагаан идээгээ идэж өссөн ард түмэн шүү дээ.

-Хулгана жилд аваар осол гарах уу?
-Хулгана жил гарснаар аваар осол дарагдаж, ард түмний амьдралын бүх зүйл шийдэгдэнэ. Мөн хулгана жилд барилгын ажил улам эрчимжинэ. Яагаад гэвэл хулгана чинь өөрийн гэсэн нүхтэй хоол хүнсээ хурааж, бага зардаг амьтан.

-Улс төр, урлагийн томчууд ирж үзүүлдэг үү?
-Энэ тухай би ярихгүй ээ. Ганц нэгийг дурьдахад С.Жавхлан миний эрхийг зүүж, сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал надаар засал хийлгэдэг.

-Монголд гэр бүл салалт их байна. Үүний гол буруутан нь хэн болж таарч байна?
-Монголчууд эртнээс эмэгтэй нь эр хүндээ захирагдаж түүний амьдралыг авч явах ухаанаар амьдарч ирсэн. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүд эр хүнээ хүндлэхээ больж залхуу, заваан, янхан болж байна. Эмэгтэй хүн гэр орондоо тогтохоо болиод, үр хүүхдээ хайхрахаа болиод ирэхээр эрчүүдийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа. Иймэрхүү байдал нь монголчуудын ёс заншлыг үгүй хийж байна. Гэхдээ би дайчин, ажилсаг, гэр орноо авч сайн эмэгтэйчүүд байгааг үгүйсгэхгүй.

-Үүнийг юутай холбож ойлгох вэ?
-Ардчилсан нийгмийг буруу эхлүүлсэнтэй шууд холбоотой. Яагаад гэхээр манайхан ардчилал гээд бүхнийг дэндүү сул орхисон. Тиймээс энэ нийгэм ажилгүй, мөнгөгүй байна.

-Нийгэмд замбараагүй секс их байна гэх юм. Ер нь секс ямар байх ёстой юм бэ?
-Энэ хорвоод хүнийг хүнтэй хамт байлгахаар бурхан цаанаас нь цаг тутам, өдөр бүр дур хүсэл, тачаал нь хөдөлгөж байхаар сексийг заяасан. Тиймээс хүний хувь заяанд хамгийн ойрхон байх ёстой зүйл нь бол секс. Секст дургүй хэн ч байхгүй. Гэтэл адгуус амьтан жилд ганцхан удаа ороо нь орж дур хүсэл нь хөдөлдгөөрөө хүнээс ялгаатай.

-Сексийн сөрөг нөлөөгөөр нууц амрагууд бий болж байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Нууц амрагтай бол гэж бурхнаас заагаагүй ч энэ бол дээрээс томилсон томилол. Дээхэн үед Монголчууд хоёр, гурван эхнэртэй л байсан шүү дээ. Бүр хаад ноёд зургаа, долоон   эхнэртэй. Тэжээж тэтгэж чадах юм бол эсперм бэлгийн эс юунд ч хүрэлцээтэй байдаг гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс нууц амраг байх ёстой. Монголд нууц амраг, бэлэг сэлт хоёр хэзээ ч дарагдахгүй гэдгийг хэлье.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. "Хань" сонины уншигчдад хандаад үг хэлэхгүй юу?
-Хайр гэдэг чинь халуун хүсэл
Хатан зүрхний цусны дусал
Хайрлаж бие биенээ энхрийлж явбал
Хамаг амьдрал бүтсэний үүсэл юм шүү. Тиймээс амьдралыг хайрлаж хүндэлж, хамгаалж, түүндээ итгэлтэй явбал бүх юм бүтэх болно гэж хэлье.

Ярилцсан Э.Цолмонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан