gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын ерөнхий менежер Э.Мөнх-Очир: Би очсон улс болгоноосоо эхнэр, хүүхэд хоёртоо ил захидал илгээдэг

Нийгэм
2008-05-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-12

Хүн болгоны амьдралын сайн сайхан дурсамж, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн нандин нууцаас дэлгэдэг дугаарынхаа зочноор энэ удаа Улаанбаатар хотын ерөнхий менежер, Булган аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн, “Булган хөгжил-Энэбиш” сангийн тэргүүн Энэбишийн Мөнх-Очирыг урилаа. Бид уламжлал ёсоор “Та анх эхнэртэйгээ хэзээ танилцаж байсан бэ” гэдэг асуултаар ярилцлагаа эхлэхэд тэрбээр “Би эхнэртэйгээ анх 1992 онд Турк руу сургуульд явж байхдаа танилцсан, Тэр үед манайхаас Турк руу 20 залуу явсны арав нь эрэгтэй, арав нь эмэгтэй байсан. Дандаа залуус болоод ч тэрүү нилээд гэр бүл төрсний нэг нь манайх. Манай эхнэр хотоос очсон гэхэд тахимаа шүргэсэн урт үстэй, монголжуу төрхтэй охин байлаа. Би 1988 онд арав төгссөн болохоор тэднийхээ ах нь. Тэгээд л гэрээсээ хол дөнгөж арав төгссөн охиныг халамжилж, хамгаалж байна, “алив ах нь, хөөе миний дүү” гэж байгаад л аваад суучихсан. Гэр бүл болоод 14 жил болж байна. Бага хугацаа биш шүү” гэснээр бидний ярилцлага өрнөлөө.

-Таны тухай манай уншигчид сайн мэдэж байгаа байх аа. Харин гэр бүлийн тань тухай мэдээлэл их хомс байдаг. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
- Амаржаргал гэж хүн бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шинжээчээр ажилладаг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ганц хүүтэй хүн дээ би. Одоо тавдугаар ангид сурдаг даруухан сайн хүү бий.

-Бүл нэмэх болоогүй юу. Хүүгээ дүүтэй болгох ойрын төлөвлөгөө бий юу?
-Ний нуугүй хэлэхэд амьдрал одоо л ид өрнөж байна. Арван жил төгсөөд л оюутан болсон. Төгсч ирээд өөрийн гэсэн орон байртай болох, бизнес эхлүүлж, хөл дээрээ зогсох гэж зүтгэсэн. Дараа нь улс төрд орж явсаар байгаад хүүхдийн зай үнэндээ холдчихлоо. Тэгээд зөвхөн өөрийгөө бодоод байж болохгүй аав маань өнгөрч, хоёр дүүгээ ээжтэй нь АНУ-д суурьшуулж, сургууль соёлд оруулах гэсээр байгаад өөрийгөө жаахан мартсан тал бий. Гэхдээ ойрын үед бүл нэмэх бодол эхнэр бид хоёрт бий. Хэн хэн маань олуулаа, өнөр өтгөн сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг.

-Зарим ажил хэрэгч эрчүүд гэр бүлээ зөнд нь хаячихсан байдаг. Үр хүүхэддээ ч анхаарал хандуулахгүй байх тохиолдол бий. Та энэ ангилалд багтах уу?
-Би өглөө эрт ажилдаа явдаг болохоор хүүгээ өдөр болгон хичээлд нь хүргэж өгдөг. Үнэндээ өөрөөр нэг их оролцож чаддаггүй юм. Манай эхнэр л бүх арын албыг нуруундаа үүрч, бүх юмыг зохицуулдаг. Гэрийн хоол хүнс, хувцас хүнар энээ тэрээ гээд нарыийн ширийн зүйлсийн талаар сайн мэдэхгүй. Харин хүүхдийнхээ ямар хэмжээтэй гутал өмсдгийг бол мэднэ шүү. Ийшээ тийшээ явахдаа хөлийг нь гараараа төөлж хэмжиж байгаад л явчихдаг юм. Амар байдаг.

-Аав хүү хоёр гэрээс гараад сургууль хүртэлх зам зуур юу ярилцаж байна?
-Хичээлээ сайн хийгээрэй. Дулаан хувцаслаж бай. Хоолны мөнгөтэй юу. Утсаа цэнэглэсэн үү. Хичээлээ тараад тоглоод алга болж болохгүй шүү гэх мэтээр л ярилцана даа.

-Эхнэрийг тань таныг Та гэж дууддаг гэж сонссон?
-Тийм ээ, анхаасаа л тэгж дуудаад, дуудуулаад сурчихаж.

-Орчин үеийн гэр бүлд эхнэр нь нөхрөө “та” гэж дууддаг гэхээр бага зэрэг гайхсан?
-Бид хоёр гэр дотроо нэлээд хуучинсаг үзэл баримталдаг байж магадгүй юм аа. Гэхдээ энэ харилцаа маань бидний амьдралд илүү их итгэл, хүндлэлийг бий болгосон учраас өөрчлөх шаардлагатай гэж боддоггүй.

-Та өөрөө нэлээд хурц зантай. Харин эхнэр тань ямархуу ааш зантай вэ?
-Бид хоёр гэр бүл болсон цагаасаа хойш ам мурийж, хоорондоо уур уцаар болж үзээгүй. Тэгээд ч манай эхнэр асар их хүлээцтэй, тэвчээртэй, ухаалаг хүн. Би бизнес эрхэлдэг байхдаа өдөр болгон оройтож харьдаг байсан. Тэр бүхэнд тэвчиж, бүх талаар минь дэмжиж, тусалж ирсэн. Харин сүүлийн үед улс төрийн талаас заавар зөвлөгөө өгөөд байх болсон.

-Ямар зөвлөгөө?
-”Та хэвлэлээр ингэж ярилаа. Тэгж ярьж болохгүй. Ингэ тэг” гээд л. Янз нь улстөрчийн эхнэр болж байгаа нь тэр юм байлгүй.

-Гэр бүл доторх эрх мэдлийн хуваарилалт ямар төвшинд байдаг вэ?
-Сүүлийн үед манайд эмэгтэйчүүд гэр бүлийн хүнд ачааг нуруундаа үүрч, эрчүүд нь нуруун дээр нь гарч суух үзэгдэл түгээмэл болсон нь ажиглагддаг. Уг нь эрэгтэй хүн гэр бүлээ дааж, элбэг хангалуун амьдруулах тэр нөөц бололцоог эрж хайж, аж ахуйгаа авч явах ёстой шүү дээ. Харин гэрийн эзэгтэй тэр бүхнийг сайн зохицуулдаг байх хэрэгтэй. Би дээр хэлсэндээ манайх магадгүй хуучинсаг гэр бүл байх гэж. Эхнэр бид хоёрын хэн хэн нь ийм л зарчмаар өнөөдрийг хүртэл амьдарч байна.

-Та эхнэрээ даруухан, хүлээцтэй гэж хэлсэн. Ер нь эмэгтэй хүний ямар шинж чанар танд таалагддаг вэ?
-Эмэгтэй хүн гэж онцлохгүйгээр хэлэхэд ямар ч хүн яг л өөрийнхөөрөө байгаагаараа л байх хэрэгтэй. Бусдын өмнө худлаа жүжиглэж, хэлбэрдээд байдаг хүн таалагддаггүй. Зүгээр эхнэр гэдэг талаас нь хандвал миний хувьд нөхрөө гаднаас нь орж ирүүт гар хөлийг нь угааж, хоол халуун байлгах гэж байна гээд шөлгүй болтол нь халаагаад сууж байдаг эхнэрийг сайн эхнэр гэж боддоггүй. Гэр бүлийн хоёр бие биендээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг байх нь л чухал. Миний эхнэр тийм л хүн.

-Анх та хоёрын танилцаж байх үеийн мэдрэмж, сэтгэл хөөрөл өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ. Та ярилцлага эхлэхэд 14 жил гэдэг бага хугацаа биш гэсэн л дээ?
-Бид хоёр яг одоо л ид хайрынхаа үед явж байна гэж бодоод байгаа. Анх танилцаж, сэтгэлээ илчилж байсан тэр үе одоо ч сэтгэл зүрхэнд халуун дулаахан хэвээрээ байна. Дурлалын маань ид оргил үе байж. Харин хайр бол урт удаан хугацааны туршид бий болдог итгэлцэл, хүлээн зөвшөөрөлт, ойлголцол, хүндлэл дээр тогтдог юм байна. Гэрлэлтээ батлуулж байх үеийн чи бид хоёр гэдэг харилцаа аажимдаа алга болж өөр хоорондоо нэгдэн нийлж, нэг хүн болжээ. Хоёулаа өмнөө нэг зорилго тавьж, нэг эрх ашгийн төлөө, нэг хүсэл зорилгын төлөө явж байгаа бид хоёрын өнөөдрийн амьдралд хайр юу юунаас ч илүү хүчтэй.

-Зарим хүмүүс хайртай гэдгээ тэр бүр илэрхийлээд байдаггүй. Харин таны хувьд?
-Байнга хайртай гэдгээ хэлдэг. Хүн хайртай хүнээсээ үг харамлах хэрэггүй. Би гадагшаа явахдаа очсон улс болгоноосоо байнга ил захидал бичдэг.

-Агуулгыг нь сонирхож болох уу?
-Эхлээд он, cap, өдрөө бичнэ. Дараа нь улс, хотынхоо нэрийг бичээд энд явж байна гээд төгсгөлд нь “Та хоёртоо хайртай шүү” гээд л илгээнэ дээ. Энэ нь зөвхөн эхнэр хүү хоёртоо сэтгэлээ илэрхийлээд зогсохгүй дараа нь их гоё дурсамж үлдээдэг. Ер нь манай аав хаана ч явсан бидэнд их гоё захиа бичиж илгээдэг байсан. Тэр заншил надад байдаг юм шиг байгаа юм. Бас өглөө болгон босохоос нь өмнө “Чамдаа хайртай” гэж хэлдэг. Хүн асар их ажилтай байсан ч гэсэн өдөржингөө цовоо сэргэлэн явдаг болов уу. Иймд хэн нь ч байсан бие биенээсээ үг харамлалгүй, сэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэй. Наад зах нь, өдрийн цагаар боломжтой үедээ байнга утсаар ярьж, бие биендээ анхаарал тавьж байхгүй бол өдөржин таг чиг утсаа салгаж алга болчихоод л гэртээ шөнөдөж хариад байж болохгүй шүү дээ.

-Та хэр оройтож харьж байна?
-Хувийн бизнес эрхэлдэг байхад гэрийнхээ барааг өдрийн цагаар харах нь ховор байсан. Одоо бас ч гайгүй. Гол нь би ажилтай бол шууд л оройтно, ажил ихтэй байна гээд хэлчихдэг. Тэр нь амар байдаг юм.

-Ярилцлагынхаа сэдвийг бага зэрэг өөрчлөөд нэг зүйлийг тодруулья. Уншигчид УИХ-ын дарга асан Л.Энэбиш агсныг таны ээжийг нас барсны дараа өөр эмэгтэйтээ ханилж, хоёр хүүхэдтэй болсон гэдгийг мэдэж байгаа байх. Гэр бүлд тань огт танихгүй эмэгтэй ээж тань болоод ороод ирэхэд танд ямар бодол төрж байсан бэ?
-Аав нэг орой Баяраа ах бид хоёрт “Аав нь нэг хүнтэй танилцсан. Гэртээ аваад ирэх үү” гэж хэлсэн. Яагаад ч юм бэ ах бид хоёрын хэн нь ч эсэргүүцээгүй шууд “Тэг ээ” гээд л маргаашнаас нь Лхагваа эгч манайд амьдрах үнэхээр эмэгтэйч хүн, эх хүн үгүйлэгдэж байсныг нөхөж, манай гэрийг дулаацуулсан. Удалгүй манайх бүл нэмж, хоёр дүүтэй болсон. Одоо нэг нь АНУ-д их сургууль төгсөх гэж байгаа. Эмэгтэй дүү маань дунд сургуульд сурдаг. Би Лхагваа эгчийг сургуулиа төгсөөд удаагүй залуу бүсгүй тийм зоригтой шийд гаргаж, хоёр хүүхэдтэй эр хүний хань болоод манайд ирсэнд нь одоо ч гэсэн маш их баярлаж явдаг. Боловсрол мэдлэгтэй, халамжтай их сайн хүн. Лхагваа эгч өнөөдөр ч гэсэн бидэнд яг л ээж шиг минь ханддаг даа.

-Одоо хэр холбоотой байдаг вэ? Тэд Монголд ирж байгаа юу?
-Холбоотой байлгүй яах вэ. Чадах чинээгээрээ тусалж дэмжиж, би жилдээ хоёр удаа очдог. Үргэлж утсаар ярина. Сүүлийн үед хичээл сургуулиасаа болоод наашаа ирээгүй. Тэгээд ч гурвын гурван хүн наашаа ирээд буцлаа гэхэд дор хаяж зөвхөн замын зардалд л арван мянга гаруй доллар шаардлагатай болно. Гэхдээ тэд маань сургууль соёлоо төгсөхөөрөө Монголдоо ирнэ ээ.

-Сүүлийн асуултыг асуулт биш ерөөлөөр өндөрлөдөг уламжлал манай сонинд байдаг. Иймд таны амьдрал, ажил үйлсэд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн таныг ч бас “Хань” сонины байнгын уншигч болоод залуу гэр бүлүүдэд зориулж чин сэтгэлийн үгээ хэлээсэй гэж хүсч байна?
-Нэг нэгэндээ анхаарал тавьж, халамжилж, итгэж явах нь гэр бүлийн үнэ цэнийг өргөдөг. Иймд ямагт бие биендээ урмын үг хэлж, сэтгэл санааг нь дэмжиж, аз жаргалтай сайн сайхан амьдрахыг ерөөе.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан