gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Продюсер Амай: Дэлгэрмөрөн миний духыг цөмөртөл мөргөж, хамар хугалсныг би тэр үедээ мэдээгүй юм

2008-05-09
0
Twitter logo
0
Twitter logo
2008-05-09

Дэлхий тойрон одоогоор 34 дахь улсдаа хөл тавиад буй продюсер Амайгийн бичиж буй нийтлэлүүд залуусын сонирхлыг ихээр татаж байна. Түүнийг олонхи хүмүүс “Номин талст”-ын Дэлгэрмөрөнд зодуулж хүнд гэмтэл авсан шуугианаар нь илүү мэдэх гэж байдаг гэмтэй. Тэрээр энэ талаараа өөрийн сайттай дэлгэрэнгүй бичжээ. Энэ нийтлэл нь үг үсгийн алдаа ихтэйг залруулан товчлон хүргэж байна.

2004 оны 10 сарын сүүлч. Би тухайн үед хөгжмийн студиэс гадна “Agency 21” гэдэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг промошн агентлаг ажиллуулдаг байсан юм. Тэр нэгэн өдөр Сүхбаатарын талбай дээр хамт ажилладаг залуусынхаа хамт маргааш зохион байгуулах гэж буй Скаутын холбооны үйл ажиллагааны бэлтгэл ажил, тайзыг засч байв. 12 цаг дөхөхөд, би маргааш өглөө нь ажлаа сайн явуулахын тулд бусдаас эртхэн харихаар шийдлээ. Зам зуураа “Чингис” зочид буудлын 5 давхарт байсан “Медуза” клубээр ороод юу болж байгааг хараад гаръя гэж бодлоо.

Дотор ороход миний найзуудаас хэн ч байсангүй. Баарны урд суутал удалгүй Дээгий над дээр ирлээ. Тэрээр хажууханд ширээн дээр ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа бололтой нэлээд олуулаа байлаа. Дээгий нээх согтоогүй байсан ч яриан дундаа намайг сурдүүлэх гэж оролдож байгаа нь мэдэгдэж эхэллээ. Дэлгэрмөрөнг би сайн уран бүтээл хийж чаддаг гэж боддог, гэхдээ хаа явсан газраа асуудал болж байдаг тийм төрлийн хүмүүсийн нэг гэж боддог байсан тул, анх урлагт хөл тавихаас түүнтэй зөвхөн мэндийн зөрөөтэй байдаг байлаа. Уран бүтээл хийгээд 6-7 жил болох хугацаанд хоорондоо мэндийн зөрөөтэй байсан хүн, тэр өдөр гэнэт надтай харьцдаг, найзууд юм шиг болсон нь нөгөө л СОГУ-ний /согтууруулах ундаа/ гайхамшиг байлаа.

-Чиний хийгээд байгаа транс хөгжмийг чинь би саяхнаас ойлгож эхэлсэн. Гоё юм байна лээ. Тэрээр яриа өдөж эхлэх үед би маргааш чухал ажилтай байсан тул удалгүй явах тухай бодож байлаа. Тэрээр транс хөгжмийн тухай ярьж байснаа
-Би Монголдоо дээгүүр шүү! Хэрвээ чи надтай хамтарч ажиллавал бас нэр хүндтэй болно!
-Би тэгтлээ од болоод байх хүсэл байхгүй байна.
-Хэрвээ чи миний XXX дууг орчин үеийн транс стилийн болгох юм бол Монголд хүн бүр чамайг мэддэг сонсдог болно шүү дээ!
-Трансийг хүн болгон сонсох албагүй! Мэдэрдэг хүмүүс л сонсог. Би харьцахыг хүсэхгүй байгаа хүмүүстэй муухай харьцдаггүй ч, огт сонирхолгүй байна гэдгийг мэдрүүлэхийг хичээдэг юм.
-Чи миний XXX дууг шинэ жилээс өмнө ремикс болгох уу? гэж шахаж шаардсан хандлага илэрч эхэллээ, улмаар
-Чи миний XXX дууг транс болгоно шүү! гэж атаман харцаар сүрдүүлж хэллээ.
-Надад зав байхгүй!
-Чи шинэ жилийн өмнө хийхгүй юу?
-Би шинэ жилээр Америкт байх болно.
Гэнэт тэрээр толгойгоороо дух руу мөргөлөө. Би баарны босоо сандал дээр сууж байсан бөгөөд, тэрээр зогсож байхдаа миний толгойноос бага зэрэг өндөр байлаа. Зүгээр сууж байхад гэнэт мөргөсөнд би манарч, үнэхээр их гайхлаа. Урлагийн хоёр хүн сууж байснаа гэнэт ийм юм болсныг тэр хавийн хүмүүс ч гэсэн анхаарч эхэллээ.
-Чи яаж байнаа?
-Яадийн! Тухайн үед тэрээр маш олуулаа байсан бөгөөд хэрвээ би зөрж зодолдох юм бол тэнд байсан бусад халамцуу найзуудаас нь хэдэн шил толгой дээрээ авна гэдгийг мэдэж байлаа. Би заалнаас гарлаа. Тэр хойноос нэг найзын хамт над дээр ирлээ.
-Хоёулхнаа уулзчий! гэж хэлэх үед миний нүдний дээгүүр хүнд оргиж эхэллээ. Тухайн үед миний духны хөндий цөмөрсөн гэж би мэдээгүй байлаа. Гадаа гарахад тэрээр пиджакаа тайлаад шууд нүүр лүү цохилоо. Тэгэж байх зуур миний зүүн нүдний хавьцаа маш хүчтэй цохилт ирсэн тул гэв гэнэт харанхуйлж эхэллээ. Хамар хугарсан байсан тул маш их цус алдаж зогсож чадахааргүй боллоо.
Би зодооноос салж яаралтай эмнэлэг явах хэрэгтэй гэж бодоод зам руу гүйлээ. Тэрээр хойноос
-Чамайг алж байж сална! гэж хашгираад үлдлээ. Замын унаа барих гэж оролдсон ч биеэрээ дүүрэн цус асгаруулсан хүнийг авах хүн байсангүй. Замын дагуу гүйсээр автуусны буудлын саравчинд ороод талбай дээр байгаа найзууд руугаа залгаж намайг авахыг хүслээ. Тэд хэдхэн минутийн дотор ирж намайг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өглөө. Зүгээр явсан найз нь ийм болсныг хараад тэд ч шууд хариу авахыг хүсч байлаа.
-Энэ асуудалд ороод хэрэггүй! Яаж ч байсан маргаашийн чухал ажлыг та нар амжилттай дуусгах хэрэгтэй! гэж анхаарууллаа. Би хэдийгээр асуудалтай болсон ч миний хамтран ажилласан тэр байгууллагын ажлыг унагаахыг хүссэнгүй. Тэдний ажил сайн болох ёстой гэж бодож байлаа. Найзууд яаралтай гэр лүү явж аав, ээж хоёрыг Гэмтэл дээр авчирлаа. Би тухайн үед аав, ээж хоёрын юу мэдэрч байгааг төсөөлж байлаа. Хэзээ ч хүмүүстэй асуудалд орооцолддоггүй хүү нь шөнө дунд Гэмтэлд хүргэгдсэн гэсэн мэдээ сонсоод маш их сандарч сэтгэл санаа нь цочирдсон байх. Гэмтлийн хүлээн авахын орон дээр эмчийг хүлээж нэлээд хэвтлээ. Би Согу хэрэглээгүй байсан бөгөөд тухайн үед намайг үзсэн эмчээс Согу ханхалж байлаа? Жижүүрийн цагдаа хэрэг бүртгэх гэж ирлээ. Би маш их цус алдаад юун хүнтэй ярих гэж бодож байлаа. Аав, ээж өрөөнд орж ирэхэд өөрийгөө маш буруутай хүн хэмээн зэмлэлээ. Тэд ямар бүруу зүйл хийсэн гэж шөнө дунд босч намайг Гэмтлийн эмнэлэг дээрээс олох вээ! Эмнэлгийн анхны туслалцааг үзүүлсний дараа
-Гэмтэлд ор байхгүй, 1 дүгээр эмнэлэг рүү яв гэлээ. Аав, ээжтэйгээ цаг орчмын дараа 1 эмнэлэгт иртэл бас л адил. Оргүй! Шөнө дунд ээж танил хүмүүстэйгээ холбоо барих гэж хичээж байх зуур би аавынхаа өвөр дээр дээшээ харж хэвтлээ. Аав над руу харж суухдаа загнах гэж хичээсэнгүй, намайг өөрийн бүруугаас болж хүнтэй зодолдохгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Би хэзээ ч хүмүүстэй муудалцаад байх сонирхолгүй гэдгийг мэдэж байсан тул, гэрийнхэн клуб орохыг хориглодоггүй байлаа. Ээж арай гэж холбоо тогтоож намайг буцаад Гэмтэл рүү хүргэлээ.

Монголд бүх зүйл танилаар явдаг нэг жишээ энэ байлаа. Цус алдаад байгаа хүнийг Гэмтлийн эмнэлэг авч чадахгүй гэж байснаа даргын цохолтоор л ор олдлоо. Харин ээж, аав хэдэн хүний гарыг цайлгах өрөнд орж эхэллээ. Ачийг ачаар гэдэг хууль манайд маш хүчтэй үйлчилдэг юм шүү дээ! Ялангуяа шөнө дунд залгасан юм чинь онцгой хариу барих хэрэгтэй юм! Жижүүрийн цагдаа хэрэг явдлын талаар тэмдэглэл авлаа. Маш их тариа тарьж, эм өгсний дараа Ээж эмнэлэгт сахиж үлдэхийг хүссэн ч би

-Та гэртээ харьж амар би зүгээр ээ! гэж ятгаж байж хариуллаа. Аав, ээж гэж ямар аугаа хүмүүс байдаг тухай би өдөр бүр боддог юм. Өглөө сэрэхэд манай тасагт 5 хүн хэвтэж байсан бөгөөд үүдээр янз бүрийн сэтгүүлчид шагайж,
-Энд Амай байна уу? гэж асууж байлаа. Зарим хүмүүс намайг продюсер гэдгийг мэдэхгүй дуучин Амай гэж нэрлэж байлаа. Аль нэг сонин дээр дуучин Амай зодуулсан гэж бичсэнээс хойш өнөөг хүртэл дуучин Амай гэсэн нэрнээс салахгүй байгаа юм. Магадгүй ирээдүйд дуучин болохыг бэлгэдсэн ч юм бил үү. Зэээ.

Тэд миний жинхэнэ нэр Золбаяр гэж мэддэггүй байсан тул ямар нэгэн танил эмч нараас Амай нэртэй өвчтөн байгааг асууж байгаа нь коридорт сонсогдож байлаа. Эмч нар ч гэсэн Амай гэсэн нэр өвчтнүүдийн нэрсийн дунд байхгүй байнаа гэж хариулж байлаа. Тэд тасагт орж ирэхэд бүгд л ямар нэгэн гэмтэлтэй байсан бөгөөд миний дух цөмөрсөн, хамар хугарснаас болж нүүр тэр чигээрэ хавдсан, танигдахааргүй байлаа. Гэрийнхэн яаралтай эмчилгээний төлөвлөгөөг гаргаж эхэлсэн бөгөөд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр тэр өдөртөө хоёр өмгөөлөгч хөлсөлж авлаа. Маргааш нь намайг Монголын хамгийн чанартай, бас үнэтэй хувийн эмнэлэгт аваачин нүүр заслын шинжилгээ, зураг авалт мэс заслын хуваариудыг гаргууллаа.

Монголдоо номер нэг Оюун эмчийн бүрэн хяналтанд орлоо. Хүүгийнх нь зүс царайнд гэмтэл учруулсанд аав, ээж хоёр маш их харамсаж байлаа. Урлагт ажилладаг хүний хувьд миний сэтгэл санаа зовж, мэс заслын үр дүн хэрхэн болох тухай бодож байлаа. Тухайн үед нүүрний хавдар бага зэрэг буурч духны хавиар том хөндий бий болсон нь илт харагдаж, хуруугаараа хүрэхэд хөндий мэдрэгдэж эхэллээ. Зүүн нүдний хараа бүрэнхий болсон байсан тул мэс заслуудыг дуусгасны дараа нүдний эрчимт эмчилгээ хийлгэхээр боллоо. Нэг доор маш олон гэмтлүүдийг эмчлэх аргагүй тул, дэс дараалал гаргалаа. Хамгийн эхний мэс засал нь хамрыг сэргээх байлаа. Жирийн үед тус газар нь өвчин намдаагч хийгээд эмчилдэг бол, минийхийг бүрэн наркозонд оруулж байж хамрын бүх хэсгүүдийг буцааж хийхээр боллоо. Наркозонд ороход хүн маш мартамхай болдог туршлага өмнө байсан бөгөөд энэ удаад илүү мартамхай болсон байх.

Энэ эмнэлэг маш үнэтэй байсан ч эрүүл мэнд тэр тусмаа гоо сайханд хэдийг ч зарцуулсан багадна гэж бодож байлаа. Монголд ийм чанартай өндөр зэрэглэлийн эмч нар ажилладагт би баяртай байлаа. Намайг эмчилсэн бүх буянт эмч нартаа баярлалаа! Мэс заслаас сэрээд хамраараа амьсгалж чадахгүй байна гэдэг хамгийн хэцүү. Хувийн эмнэлэгт эхний мэс заслаа дуусгаад буцаад Гэмтэл руу шилжүүллээ. Миний духны яс цөмөрснийг хэрхэн сэргээх тухай Гэмтэлд болон Хувийн эмнэлэгт ярилцаж байлаа. Хамгийн айдас төрүүлсэн шийдвэр нь чихний хойгуур зүсэлт хийж байгаад СКАЛП-ийг урагш хуулж духны ясийг нөхөх тухай ярилцлаа.

Төсөөл дөө! Толгойны арьсыг бүхлээр нь хуулаад тэгээд ясанд мэс засал хийнэ! Бид ярилцаж байгаад энэ шийдвэрээс татгалзлаа. Хэтэрхий том сорив үлдэх байсан тул духны тэр гэмтсэн хөндийг пластик биетээр нөхөхөөр боллоо. Рентгений зурган дээрээс илүү хүчтэй цохьсон бол тархинд яс орж, магадгүй мэдрэлийн өвчтэй хүн болох байсан тухай эмч нар хэлж байлаа. Бага ч болов аз таарлаа гэж бодлоо. Удалгуй духны гэмтлийг сэргээх гурван удаагийн мэс ажиллагааг дуусахад тэрхүү хөндий багассан байлаа. Дахиад хийх нь зүйтэй гэж байсан ч би тэсээгүй юм. Одоо харамссаар!

Улмаар 1 эмнэлгийн нүдний тасагт шилжүүлэх үед харааг сэргээхээр өдөр бүр 8 цагт зүүн нүд руу тариа тарина. Тухайн үед өдрийг Тарианы өмнө, Тарианы дараа гэж хуваадаг байлаа. Өглөө эмчийн өөдөөс харж суугаад, эмч

-Дээшээ хар! гээд нүдний угаар хойд хөндий хүртэл зүүг шигдүүлж байж тарина. Яг л там гэсэн үг. Тариагаа тариулчихаад шинэ өдөр эхэлж байгаа мэт сэтгэл төрнө. Хэрвээ миний зүүн нүдний бүдэгрэлт сайжрахгүй бол гэрийнхэн Орос руу, Эрхүү хотын нүдний том эмнэлэг рүү авч явахаар бэлдээд, тэнд эмчилгээ бичүүлэхээр танилуудаар хөөцөлдүүлж байлаа. Насан туршдаа хараагаа алдвал яана гэж сэрэмжилж байсан байх.

Манай гэрийнхэн энэ бүх эмчилгээ, мэс ажлуудын үеэр хууль цагдаагаар явахыг хүсэхгүй байлаа. Яаж ч байсан намайг буцаагаад сэргээе дараа нь хууль цагдаа болъё гэлээ. Энэ явдал болсноос хойш урлагийн зарим хүмүүс холбоо барьж, хоёр залуу уран бүтээлч ийм асуудал гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хүмүүст өөрийгөө уран бүтээлээрээ таниулах хүсэлтэй байсан ч “Дээгий Синдром”-оос болж намайг зодуулсан, гэлцэн дуучин Амай гэдгээр зарим хүмүүс санаж үлдсэнд харамсалтай байна. Хэрэг явдлаас хойш 3 дахь өдөр Дээгий Гэмтэл дээр ирэхдээ уучлал гуйж байсан ч, тухайн үед би түүнтэй ярих хүсэлгүй байна. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэж хариуллаа. Тус хэрэг болсон дүүргийн цагдаагийн газраас мэдүүлэг өг гэж дуудлаа. Эмнэлэгт байхад над дээр бас байцаагч ирж байцаалт авч байсан бөгөөд эмнэлэгт байсан 45 хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар дөрвөн удаа очсон байлаа. Үйл явдлын талаарх мэдүүлгээ өгч хэрэг явдал хэрхэн өрнөж байгааг асуухад, тэр явдлаас хойш 45 хоногт Дээгийгээс ганц ч мэдүүлэг авч чадаагүй байсан юм. Эсвэл!

Гэмтэлд хэвтээд хэд хэдэн мэс ажлууд хийлгэсэн хүн дөрвөн удаа цагдаа дээр очсон байхад хэрэгтнээр татагдах хүн ганц ч мэдүүлэг өгөөгүй байсанд бид гайхаагүй юм. Монголд хэргийг замхруулах амар шүү дээ! Прокурорын газарт энэ тухай мэдэгдэхэд, надаас өмнө Дээгий очоод уулзсан тухай бас мэдэж авлаа. Цагдаа, прокурор хоёр нэг талд байдаг тохиолдол ховор шүү гэж бодож байлаа. Манай аав, ээж ч бас танил талаараа явах боломж зөндөө байсан ч бид хамгийн түрүүнд гэмтлийг сэргээх нь зүйтэй, тэр үед элдэв зүйл хийгээд хэрэггүй гэлээ. Дэлгэрмөрөн тэр 45 хоногийн хугацаанд өдөр бүр надтай утсаар ярихыг оролдож, янз бүрийн байдлаар буруугаа ойлгож гэмшсэн мессежүүд бичиж, хувийн эмнэлэгт мэс заслын дараа хэвтэж байхад ч уулзахыг хүссэн ч би татгалзсан юм.

Зүв зүгээр хэнд ч асуудал болохгүй явж байсан хүн 3-4 мэс засал хийлгээд арав хоног нүд рүүгээ тариа тариулж, 45 хоногийн турш өдөр бүр эм тариа, дуслууд хийлгэж байсанд би итгэхгүй байлаа. Яагаад? Тэр үедээ “Дээгий Синдром” гэж хариултыг оллоо. Энэ бол Монголд байгаа том асуудал шүү дээ! Үүнийг нийтээрээ ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй юм! Харин Дэлгэрмөрөн тухайн үед өөрийнхөө тайлан тоглолтоо хийнэ гэж бүх тв, сонин, радиогоор ярилцлага өгөхдөө

-Бид зүгээр бага зэрэг ам муруйсан юм, одоо найзууд болсон гэсэн мэдээлэл тарааж байсанд гэрийнхэн дургүй байлаа. Найзууд ч гэсэн түүнийг гадуур баараар хэсэхдээ мундаг зодоонч, баатар болсон байна лээ гэж байлаа. Тэрээр намайг ямар их өвдөлт мэдэрч байгааг төсөөлөөчгүй клубүүдээр хэсч байлаа. Ганц духны гэмтсэн хөндийд пластмас хийх гэдэг ямар хэцүү байсныг мэдэрсэн бол шаал өөрөөр ярих байсан байх.

Миний энэ явдалд зөвхөн гэрийнхэн ч биш найз нөхөд, хамаатан садангууд хувийн амьдрал ажлаа алдан байж намайг сахих, хоол унд зөөх, эм тариа олох гээд нэлээд их ажил болж байлаа. Өдөр бүр 3-4 удаа эмнэлэгт намайг эргэнэ гэдэг ямар их цаг зарцуулах билээ!

Азаар бүх мэс заслуудыг дуусгасан байсан тул бага зэргийн хавдар, хөхрөлттэй эмнэлэг дээрээс консул дээр шууд ороход тэд гайхаж, жирийн үед 5 хоногийн дотор хариу өгдөг бол миний тохиолдолд 10 гаруй хоног болж байж дахин ярилцлаганд орсон юм. Зодоонч гэмт хэрэгтэн шиг царайтай визанд ороход юу нь сайн байх билээ. Гэхдээ виза авлаа. Консул пасспортын хамт миний тухай сүүлийн үед гарсан сонингийн хуулбаруудыг өглөө. Элчин сайдын яам визанд мэдүүлэг өгч буй хүн бүрийн талаар ийм мэдээлэл цуглуулдгийг сайн ойлголоо. Визатай болсон тул яг хэзээ явах нь гол биш боллоо. Гэхдээ аль болох шинэ жилийн өмнө явбал.

Би эмнэлгээс гараад гэртээ байх үедээ гэрийхэнтэйгээ асуудлыг яаж шийдвэрлэх тухай байнга ярилцаж байлаа. Бидний судалснаар ийм төрлийн гэмт хэрэг онцгой хүндэд ордог тул 3-5 жилийн ял оноохоор байлаа. Тухайн үед Дээгий өдөр бүр смс бичиж. Өөрийн амьдралын зовлон, дүү, аав,  ээжийнхээ тухай бүхнийг ярьсан байсан тул бид гагцхүү уучлах эсэхийг шийдэх л үлдсэн байлаа. Аав Дээгийгийн аавтай нь хүртэл уулзаж ярилцаад түүнийг шорон руу явуулах нь тийм ч зөв шийдвэр биш гэж шийдлээ. Би хүнд муу санадаггүй, уучилж чаддаг. Хүн уураа дотроо хадгалах нь тухайн хүнд өөрт нь муу гэж боддог.

“Дайснаа уучил, нэрийг нь бүү март” гэдэг философийг би дагадаг юм. Яаж ч байсан уг явдлаас хойш гарсан мөнгөн хохирлыг төлүүлэх ёстой гэж үзлээ. Хүний нүдэнд өртөхөөргүй газар Дээгийтэй уулзлаа. Би түүнийг шоронд хатаах сонирхол байхгүйгээ ч хэллээ. Тэрээр 7 сая төгрөгийг төлөхөөр боллоо. Сүүлд тэрээр ажил дээр ирэхдээ мөнгө авчирсан бөгөөд, би сүүлд элдэв асуудал гаргаж магад гээд өмгөөлөгчийн хамт уулзлаа. Тэрээр эхлээд 4 сая төгрөг төлье, дараа нь 3 саяыг өгье гэлээ. Би цаасан дээр тэр бүхнийг бичүүлээд өмгөөлөгчид нэг хувийг нь өглөө. Маш олон жижиг дэвсгэртүүд байсан бөгөөд тоолох гэтэл

-Хэрэггүй! Бүрэн байгаа! гэлээ. Би сүүлд тэр мөнгийг тоолоход 3 сая 700 мянган төгрөг өгсөн байлаа. Тухайн үед хулхидаж байгаа юм чинь, дараа дахин төлбөр авах тухай бодлоо орхилоо.

Гэрийнхэн тэр мөнгийг гэртээ оруулахгүй гээд, миний энэ бэрхшээлтэй үед тусалсан хүн бүрт хүртээхээр тараалаа. Эмч нар, өмгөөлөгч, эмчилгээ, надад тусалж байсан хүмүүс гээд бүгдийг нь тараалаа. Ийм төрлийн асуудалд ороход ямар их хүний туслалцаа хэрэг болдгийг тухайн үед л ойлголоо.

Миний хувьд тэр мөнгийг нь гарсан зардалдаа зориулсан боловч сэтгэл санаа, өвдөлт, алдсан цаг хугацаа, гэр бүлийн тэр их хүч хөдөлмөр, цаг зав бүгд хохироод өнгөрсөн юм. Би хэдхэн найзууддаа мэдэгдээд,  эмнэлгээс гараад удалгүй Америк явлаа.

Шинэ жил өнгөрөөд буцаад ирэхэд миний олон танил, тэгээд урлагийнхан тэр чигээрээ надаас нүүр буруулсан байсанд би гайхаж байлаа. Яасан гэж? гэсэн асуулт гарч ирлээ. Сүүлд мэдсэнээр Дээгий намайг явсны дараа таарсан бүх хүндээ

-Би Амайг Америк явуулсан, миний тоглолтын бүх ашгийг хуу хамаад явсан гэж гайхуулсан байсан. Хүн ямар ч байж болно, гэхдээ ухамсар түүнийг хүн болгодог юм шүү дээ!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан