Сар шинийн баяр хаяанд ирж, айл бүр тавгын идээгээ цуглуулах гэж хэрэндээ л хөл хөдөлгөөн болж байна. Монгол түмэн олон зуун жилийн турш хэвийн боовоор идээгээ засаж, тэр жилийнхээ өнгийг шинжсээр ирсэн. Эрт дээр үед зам /тогооч/ нар хэвийн боов хийх нарийн ёс жаягыг мөрддөг байжээ. Одоо ч энэ уламжлал хадгалагдсаар байна. Энэ талаар Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн зам /тогооч/, Тойн гаралтай М.Цогтбаатартай ярилцлаа. Тэрбээр уламжлалт аргаар хэвийн боов хийж байгаа аж.
-Гандангийн зам нарын
хийсэн хэвийн боов өег гэлцдэг. Ямар технологиор хийдэг вэ?
-Зам нар хэвийн боов хийхдээ шар тос их хэрэглэдэг. Үүгээрээ
онцлог юм даа. Гурилаа шар тосоор зуурна. Мэдээж бага зэргийн ус хийдэг л дээ.
Мөн элсэн чихэр, давс зэргээр амталдаг. Тэгээд шар тосонд чанадаг. Ер нь эрт
дээр үеэс хэвийн боовыг ингэж хийж ирсэн. Шар тосонд чанасан боов өег байхаас
гадна аманд ороод бутардаг. Хамгийн гол нь удаан хадгалж болно. Түүнчлэн, удаан
хадгаллаа гээд амтаа алддаггүй. Зарим айлын хэвийн боов хэд хоноод л хатсан талх
шиг болдог шүү дээ. Мөн хэвийн боовоо чанахдаа зүсдэг. Ингэснээр түргэн болдог
юм.
-Зам нар хэвийн боов
хийхдээ хатуу ёс жаяг мөрддөг үү?
-Тэгэлгүй яахав. Наад зах нь л гэхэд хэвийн боов хийж байх
хугацаанд архи, тамхи хэрэглэхийг цээрлэдэг. Хэвийн боовны гуриланд рашаан
хольж, утлага тавих ёстой. Ер нь хэвийн
боов нь тухайн айлд буян арвижуулж, элбэг хангалуун байхыг билэгддэг. Иймд
анхнаас нь нарийн ёс дүрмийн дор хийдэг л дээ.
-Хэвийн боовыг хэдэн
янзаар ангилдаг вэ?
-Жижгийг нь тахилгын хэвийн боов гэдэг. Үүнийг бурханд идээ
засахад тавина. Мөн Гавжийн дугуй боов гэж бий. Даллага авахуулах, буян хишгээ
арвижуулахад хэрэглэвэл тохиромжтой. Уг нь гавж цолтой хүн хийх учиртай. Харин сүүлийн үед хэн хүнгүй л хийдэг болж.
-Хэвийн боовыг олон
үе өрж таваг засдаг нь ямар учиртай юм бэ?
-Айл өрх тухайн жилдээ ямар байхыг хэвийн боовны өнгөөр
шинждэг. Хэрэв шаргалтсан, сайхан өнгөтэй байвал тэр ондоо элбэг хангалуун, жавхаатай
байна. Жирийн айл таван үеэр засдаг. Харин өндөр настан, төрийн албаны түшмэд
долоон үеэр засч болно.
Төрийн томоохон арга хэмжээнд эсвэл 100 гарсан настай хүнтэй айл есөн үеэр засах учиртай. Нутаг нутгийн онцлог, уламжлалаас шалтгаалж зарим айл хэвийн боовны оронд шанз, ааруул зэргээр таваг засдаг л даа.
-Зарим залуу гэр бүл
гурван үеэр таваг зассан байдаг. Энэ болох уу?
-Буяны ажил явдалд гурван үеэр засдаг уламжлалтай. Зарим
залуу гэр бүл үүнийг мэддэггүй тул цагаан сараар гурван үеэр зассан байдаг.
Хэвийн боовыг доод үеэс нь жаргал, зовлон хэмээн тоолдогийг иргэд мэднэ. Тэгвэл
хэвийн боовны дээд үеэс нь авч жаргалыг үлдээдэг уламжлалтай. Өөрөөр хэлбэл,
зовлонг тэнцүүлж, жаргалтай нь үлдээж байгаа юм.
-Сүүлийн асуултыг
таньд үлдээе?
-Монголын ард түмэндээ ирж буй хулгана жилдээ элгээрээ энх амгалан,
төрлөөрөө төвшин амгалан байхыг хүсэн ерөөе. Эв эеийг хичээж яваарай.
Монголчууд эвтэй үедээ хүчтэй байдаг гэсэн өвөг дээдсийнхээ сургаалыг санаарай.
Хэвийн боов гэдэг тухайн айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог толь гэхэд болно.
Иймд хүн бүр цаад утга учрыг тунгаан мэддэг байх хэрэгтэй.
Г.Батзориг