gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Москва нулимсанд дургүй" киноны II анги гарна

Дэлхийд
2008-04-22
0
Twitter logo

"Москва нулимсанд дургуй", "Хайр дурлал ба тагтаанууд", "Бурхдын атаархал", "Шерлимырли", "Хожигдол" зэрэг хит болсон тавхан киногоороо дэлхийн кино урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ олсон Оросын алдарт найруулагч В.Меньшовын "КП" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр сүүлийн үед таг чиг болчихсон. Түүний “Москва нулимсанд дургуй" кино нь 1990 онд гадаадын шилдэг кино номинацид Оскарын шагнал авч байсан билээ.

-Хүмүүст кино маань ингэж их таалагдсанд баярлалгүй яахав. Би тухайн үед кино үргэлжилнэ гэдгийг төсөөлөө ч үгүй. Харин саяхан "Москва нулимсанд дургүй" киноныхоо үргэлжлэлийг хийж болох юм гэдгийг, хүмүүсийн энэ их хайр хүндэтгэлийг хараад энэ кино "домог" болсныг ойлголоо.

-Таны киног хүмүүс ярилцаад шүүгээд, үргэлжлэл байж болно, бүр эхний ангиасаа ялгарахгүй адилхан байж болно гэдгийг хэлэхэд, танд ямар санагдаж байна?
-Ер нь дэлхийн кино урлагт өмнө нь хийсэн киног үргэлжлүүлж болдог тал бий. Манай киноны хувьд асуудлыг өөр маягаар, өөр өнцгөөс, өөрөөр хэлбэл, киноны гол санааг эргүүлээд тавихад яах вэ гэдгийг шийдэх нухацтай асуудал тулгарч байгаа. ЗХУ гэж байхад киног үзсэн үзэгчдийн тоог Америкийн киног дэлхийн прокатад яаж үздэг тоотой харьцуулахаар их тоо гарсан байсныг бид мэдсэн. Киног бүтээсэн эхний жил 50 мянган үзэгчээс захиа авсан бол хоёр дахь жил нь 100 мянган үзэгчиин талархлын үгтэй захиаг авсан. Гэтэл одоо бол тэгнэ гэж үү. Гэхдээ дуртай киноныхоо үргэлжлэлийг үзэх хүн олдох нь гарцаагүй.

-Та амьдралдаа тавхан кино хийсэн байдаг. Таван сумаар буудаад нэг нь ч гадуур нь яваагүй гэдэг шиг, нэг нь ч алга болоогүй, бүгд сайн кинонууд болсон. Та яагаад ийм цөөхөн кино хийсэн юм бэ?
-Тийм ээ. Би зургаа дахь киногоо хийх гэтэл мөнгө гэдгийг яагаад ч олж чадахгүй байсан. Тийм ээ, би сумаа алдалгүй тавьдаг боловч мөнгийг ер нь цуглуулж чаддаггүй. Гэхдээ нэг удаа сумаа тавихдаа маш хүчтэй онодгийг кино зураг дууссан үед мэддэг. Гэвч одоохондоо хэцүү л байна.

-"Москва нулимсанд дургүй" киноны үргэлжлэлийг ямраар төсөөлдөг вэ. Хүмүүс орчин үед өөр өөр дүрээр үргэлжилнэ гэж бодоцгоож байгаа?
-Тэр тухай бодсон. Одоохондоо хэтэрхий шулуун шугамаар нүүмээргүй байна. Арай өөрөөр сэтгэж, бүр нарийн бодох юм зөндөө байна.

-Орчин үеийн киноны гол дутагдал гэх үү дээ. Тусгай эффект оруулаад л компьютерыг юм болгон дээр ашиглаж байна. Компьютергүйгээр орчин үеийн кино хийж болох уу?
-Яагаад болохгүй гэж. XX зууны дунд үед хийсэн киног XXI зуунд үргэлжлүүлэн хийхдээ титрээс нь бусдыг компьютергүй хийж болно гэдгийг Америк киноноос ч харж болно шүү дээ. Хумүүс нэг өрөөнд суугаад ярилцаж байна гэж бодоход ямар юмных нь тусгай эффект. Хэрвээ хэрэгтэй бол тэр тусгай мэргэжилтнүүд нь тусгай эффектээ хййг. Ер нь хэрэгтэй үед хийх нь найруулагчийн хэрэг шүү дээ. Гол дүрийн яриагаар байдлыг тодотгох гэдэг ч юм уу.

-Нэгэн цагт таны эхнэрийн тоглож байсан "Москва нулимсанд дургүй" киноны гол дүр Катяд "Их хотын секс" киноны орос хувилбарт тоглосон охин Юля чинь тоглох нь мэдээж, тийм үү?
-Мэдээж, охин маань аль нэг дүрд тоглоно оо. Гэхдээ энэ тухай ярихад эрт байна.

О.Лхамаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан